ТАНИЛЦУУЛГА

1. Тус сум нь 1924 онд байгуулагдсан. 1924 онд эетэй засгийн хошууг өөрчлөн Цэцэрлэг мандлын аймгийн Эрдэнэцогцолсон уулын хошуу болгоход анхны даргаар нь Намсрайжав буюу Даринчулууныг томилсон. 1924 оны сүүлчээр захиргааны зохион байгуулалтыг өөрчлөхөд хошууны даргаар харц гаралтай Ядамсүрэнг томилжээ.

        Орон нутгийн засаг захиргааг дахин шинэчлэн байгуулсан 1930-аад оны эхээр хошууны зохион байгуулалтыг өөрчилж Жаргалант сумыг 9 багтайгаар байгуулав. 1932 оны 11 дүгээр сард сумын төв Баянцагаанд суурьшиж эдүгээ хүртэж оршиж байна.

      1931 оны 02-р сраын 04-ний өдрийн зургадугаар хурлаар орон нутгийн засаг захиргааны хуваарилалтанд өөрчлөлт оруулсан тухай хууль баталсан нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж эхэлсэн. Архангай аймгийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд өөрийн аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Тариат, Хөвсгөл аймгийн Галт  сумтай хиллэнэ. Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 282897.7м2. Өндөр уул, ойт хээрийн  бүсэд оршдог, эрс тэс уур амьсгалтай газар зүйн байршилын хувьд 4804340, 10004624. Аймгийн төвөөс 227 км, Улаанбаатар хотоос 567 км алслагдсан.

            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд  Зуслан, Эрдэнэ-Уул, Асайт, Хоолт, Баянцагаан гэсэн 5 багт хуваагддаг. Үүрэн холбооны Mobicom, G-mobile, unitel-ийн сүлжээнд холбогдсоны зэрэгцээ шилэн кабельд холбогдсон.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Бүрэн дунд сургууль, Хоолт багийн бага сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг төсвийн байгууллагуудтай.

            Ховор ан амьтаны хувьд Шилүүс, Буга, Согоо, Гөрөөс, Хүдэр, Мануул, Чоно, Халздай, Тарвага зэрэг олон төрлийн ан амьтан байна.

БЭЛЧЭЭР, УРГАМАЛ, УСАН ХАНГАМЖ, ХӨРСНИЙ БҮТЭЦ

Жаргалант сум нь 283308.3 кв га газар нутагтай. Үүнээс цэвэр бэлчээр 115,429,37 га талбайг эзэлж байгаа бол,  Усан сан бүхий газар 0,27 га талбай эзэлдэг. Ойн сан бүхий газар 48.873.48 га тайлбайг эзэлж байна. Хөрсний бүтцийн хувьд Монгол орны ойт хээрийн бүсэд орших бөгөөд  Хангай нурууны өндөрлөг уулын нугын хээр, зүүн талаараа ухаа гүвээт тал болон тэгш өндөрлөгт байрладаг. Уулын тайгын ширэгт болон корбонатлаг ширэгт хар шороон, нугын хүрэн хөрс бүхий уулархаг гадаргатай хөрстэй юм. Хөрсний бүтэц нь их төлөв ойт уулсын саарал, хар шороон хөрс, уулын хар хүрэн хөрс, уулын ам хөндийн хар бараан хөрстэй хосолсон хүрэн, хар хүрэн хөрс, нилээд хэсгийг тал хээрийн хүрэн, цайвар хүрэн хөрс, нуга, намгийн хар хөрс, багахан хэсгийг, уулын хяр хад, асга, цасан дорх хөрс ялимгүй хэсгийг эзлэнэ. Сумын нутагт гичгэнэ сонгино, халиар, халгай , тарна, гогод, мангир, хүнхээл, мөөг, ямаахай,  гоньд, цагаан төмс, шар сэвэлгэнэ, үхэр болон хурган мэхээр зэрэг хүнсний ургамал элбэг тохиолдоно. Жимс жимсгэний төрлөөс үхэрийн нүд, хад, гүзээлзгэнэ, нохойн хошуу, аньс, нэрс, улаалзгана,долоогоно, тансаг үнэрт ургамлаас хонин болон ямаан арц, шар яргуй,хөх яргуй,сэржмядаг,алтанзул,сарнай, цээнийн ягаан,цагаанлавай,бэрцэцэг,жамьяанмядаг, ганга,  морьний уруул гэх мэт олон төрлийн ургамал ургадаг. Нийт нутгийн хэмжээнд ургамлын аймгийн 58 овгийн 174 төрөлийн 337 зүйлийн ургамал ургадаг.

БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН ДУСГАЛТ ГАЗРУУДЫН ОНЦЛОГ

            Уулс уулсаас содрох тэргүүн нь алсын, алсаас дэнхийх далайн түвшнээс дээш 2463.7м өндөр өргөгдсөн магнаг цэнхэр Дулаахан уул юм. Энэ уулан дээрээс харахад далайн түвшинээс дээш 1500-4500м өндөрт өргөдгөсөн Пэрэнлэйлүндэв, Төрийн магнай, Манхан, Цагаан асаг, Жаргалант, Баянзүрх зэрэг уул нурууд тодоос тод харагдана. Хамгийн том гол нутгийн хойд хэсгээр урсах Чулуут гол, Тахилт, Заяаханы зэрэг рашаан булагтай гол усанд тул, зэвэг, гутаарь, хайруус зэрэг загас ихтэй билээ. 

You may also like...