АСАЙТ БАГ

1992 оноос Асайт багийг одоогийн байгаа Хөндийн дэнжид 233 өрх, 1066 хүн ам, 20044 толгой малтайгаар байгуулж анхны багийн засаг даргаар Ж.Вандансүрэн сонгогдож, малын эмч Л.Баасанжав, байгаль хамгаалагч Б.Самдан нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бөгөөд тус багийн засаг даргаар  Ж.Вандансүрэн /1992-2000 он/, Ч. Сэнгэдондог /2000-2004 он/ Б. Ганбаатар /2004-2008/, Ж. Өсөхбаяр /2008-2012/, Д.Сүхбаатар /2012-2016/, Б. Ганбаатар /2016-2021/ Д. Сүхбаатар 2021 оноос/  нар ажиллаж байна. Одоо тус баг нь 290 өрх, 1118 хүн ам, 47851 малтай бөгөөд багийн ажлын албаны бүрэлдэхүүнд Д. Шаарав /байгаль хамгаалагч/, Д.Энхбуян /хүний бага эмч/ нар ажиллаж байна.

Хил хязгаар: Хойд талаараа өөрийн сумын Хоолт, зүүн талаараа Зуслан, Баянцагаан баг, урдуураа Эрдэнэмандал сумын Хан-Өндөр, Эрдэнэ-Уул баг, зүүн талаараа Өндөр-Улаан сумын Азарга, Тариат сумын мөрөн багуудтай хиллэж, Чулуутын гол хилээр 20 шахам км урсдаг  төрөл бүрийн тул загас элбэг.

Зам харгуй: Улаабаатараас 600-аад км, аймгийн төвөөс 207 км, сумаас 30 км хол зайд оршдог.

Сүрлэг өндөр уулс: Пэрэнлэйлхүндэв, Жаргалант, Баясгалант, Хайрхан /Цагаан асга/, Цэцэрлэг, Хушт, Жинст зэрэг өндөр уулстай

Үзэсгэлэнт газрууд: Заяахан, Мандаа, Уранмандал, Баруун, зүүн Гарьд, Шилүүсэн, Хавирга, хар хүрэм, Дэчин зонрай уул гэх мэт үзэсгэлэнт газруудтай.

Түүх дурсгал, домогт газрууд: Чингэстэй, Ваартай цохио, Ил чагнах, Зонхов, Мандаа толгой, Өндөр Гонгорын мод, Хадны сүг зураг, Хонь шургуулдаг хад, Тэмээн цээл, Гүнжийн зам, Асайтын хүрээний тур г.м

Эртний тахилгат уулс: Пэрэнлэйлхүндэв, Дэчинзонрай уул /Зонхов/ Бэлчир хайрхан, Уран мандал, Цагаан толгой, Баян-Өндөр

Агуй: Бөөгийн,  Хүхээгийн, Алтайдын амны, Шар хясааны, Үүртийн, Бөөн бургасны зэрэг агуйтай.

            Ой мод: хар мод, хуш, хус, ихэвчлэн улиас, бургас, хайлаас, тоорой, сухай, гандигаар, модлог ургамал, алтан харгана, хүрэн харгана, шар мод, чаргай, тавилган, тэхийн шээнг

Ургамал: Ботуул, борог, зүлэгний өвс, ихэвчлэн тарваган шийр, агь, дагш, хиаг, халгай, морины уруул, хөх, шар яргуй, ерхөг,

Эмийн ургамал: Хөх, шар дэгд, харганы шар цэцэг, манчин, барагшин, банлиг, сөд өвс, алтан гагнуур, юмдүүжин, аньсны навч, таван салаа, нохойн хошуу, шар мод, гандигаар

Байгалийн баялаг: Самар, сонгино, нэрс, хад, тошлой, үхрийн нүд, гүзээлзгэнэ, аньс, шар, цагаан сэвлэг, азарган мэхээр, ямаахай, халиар, гогод, цээнэ, зос, билүү

Ан амьтан: Буга, согоо, гахай, гөрөөс, чоно, үнэг, чандага, туулай, хярс, мануул, өмхий хүрэн, шар цагаан үен, хэрэм, зурам, тарвага, оготно, хулгана г.м

Жигүүртэн шувууд: Тагтаа, турлиах, элээ хэрээ, сойр, ятуу, болжмор, шаазгай, хөт, цохилуур, ууль, шар шувуу, улаан хошуут, хөх, шар цөгцгий,

Рашаан: Заяахан

Энэ рашаан нь элэг цөс болон шар өвчнийг анагаахад гойд сайн. Халуун чанартай учир хий ядаргааг эмчлэхэд илүү үр дүн өгдөг. Энд дулааны улиралд хол ойрын зочин гийчин, амрагчид, рашаанчдын хөл тасардаггүй.