ЗУСЛАН БАГ

1924 онд Эрдэнэ цогцолсон уулын хошуу нэртэй байгуулагдан 1930 онд хошууны зохион байгуулалтыг өөрчилж Жаргалант сум болгон 9 багтай байгуулсан 8-9-р баг одоогийн Зуслан багийн нутаг дэвсгэрт харъяалагдаж байв.

1930-1957 он хүртэл баг нэртэй байж 1958 оноос Зуслан, 2-р бригад болон өөрчлөгдөж 1992 оноос дахин баг болсон түүхтэй. Зуслан баг нь анх 1930 онд 70 өрх, 190 хүн амтай 6000 малтай байгуулагдаж байсан бол 2023 оны жилийн эцсийн тооллогоор 210 өрх, 788 хүн ам, 42707 малтай болж өргөжсөн.

Адуун чулуу, Далх-Уул, Баян-Уул, Тугалга толгой, Хангарьд уул, Шохой толгой зэрэг түүх, домогт хайрхан, Рашаант булаг, Зуслан, Хувт, Ажраг, Цуврай зэрэг тунгалаг сайхан рашаан булгуудтай.

Тус багт Гомбожав, Жамсранжав. Раднаа, О. Дамдин, Рагчаа, А. Гончиг, Ч.Минжүүр, Базар, Ц. Төмөрбаатар, Д. Бүүвэй,  Базар, Бадамдорж нар бригад, багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 1992-2012 онд М.Баярмагнай, 2012-2021 онд М.Сосоржав, 2021 оноос Б.Билэгдэмбэрэл багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.  

Зуслан багийн төв сумын төвөөс 22 км зайд Цагаан чулуут хэмээх газар байрлаж, В. Мөнхчимэг байгаль хамгаалагчаар ажиллаж байна.