Home ил тод байдал ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл, шаардлага

             Төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийг даган төрийн захиргааны байгууллага нь мэдлэг чадвартай албан хаагчдын хүчээр төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдэд ойр, хэрэгцээг нь хангасан чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх, төрийн албан хаагчид сэтгэлгээний болон ур чадварын хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэх, олон талт, өргөн цар хүрээтэй мэдлэг чадвар бүхий хүний нөөцтэй байх, хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлага тавигдаж байна.

Төрийн албан хаагч нь Монгол Улсын төрийн албаны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бөгөөд төрийн албан хаагчийн мэдлэг чадварыг бий болгох аливаа арга хэмжээ нь оюуны хөрөнгө оруулалт юм. Мэдлэг чадвартай албан хаагч нь үйл ажиллагааны чадавхи сайтай төрийн захиргааны албыг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Иймд төрийн албан хаагчдаас мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байх хэрэгцээг тодорхойлох зорилгоор яамны албан хаагчдын дунд ямар сургалтад хамрагдсан, цаашид ямар сургалтад хамрагдах сонирхолтой болон шаардлагатай байгаа талаар санал асуулга явуулж, санал асуулгад тулгуурлан сургалтын хөтөлбөрийг боловсруулсан нь нийт албан хаагчдын санал хүсэлтийг хамгийн хүртээмжтэйгээр илэрхийлсэн гэж үзэж болно.

Төрийн албан хаагч эрхэлсэн ажилтайгаа холбогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэшлийн ур чадвараа сайжруулах, шинэ залуу ажилтныг богино хугацаанд дадлагажуулах, гадаад, дотоод нөхцөл, цаг үеийн шаардлагад нийцсэн хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, сургах, давтан сургах хэрэгцээ шаардлага болон бусад хүчин зүйлийг үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсрууллаа.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.7-д заасан албан хаагчийн баталгааг хангах, хүний нөөц бүрдүүлэх, бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоо бүрдүүлэх, Засаг даргын Тамгын газрын аппаратын удирдах болон гүйцэтгэх ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэх,мэдлэг чадвартай албан хаагч бүхий төрийн албыг төлөвшүүлэх,  ажил хариуцах чадварыг сайжруулах замаар үйл ажиллагааны чадавхи сайтай төрийн албыг бүрдүүлэх, суралцагч байгууллага болоход оршино.

Гурав. Хөтөлбөрийн зарчим

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчим, чиглэлийг баримтлана.

3.1.1. Захирах, захирагдах ёс

3.1.2. ил тод байх

3.1.3.Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх

3.1.4.Төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах

3.1.5.Хууль дээдлэх

3.1.6. Хариуцлага хүлээдэг байх.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

Зорилт 4.1. Засаг даргын Тамгын газрын  албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэх замаар мэдлэг чадвартай төрийн захиргааны албан хаагчидтай болсон байх;

Зорилт 4.2. Төрийн захиргааны албан хаагчдын манлайлал ба оролцооны түвшинг хангах;

Зорилт 4.3. Төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах чадавхи бий болгох;

Зорилт 4.4. Гадаад дотоод хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх замаар хүний нөөцөө сургаж мэргэшүүлэх;

Зорилт 4.5. Шинээр ажилд орох ажилтнуудад шаардлагатай стандартын мэдлэг чадвар эзэмшүүлэх сургалтын тогтолцоотой болох.

Зорилт 4.6. Ажлын байран дахь сургалтыг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулж хэвшүүлэх.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл

Хөтөлбөрийн зорилтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ.

5.1. Албан хаагчдын сургалтын хэрэгцээг 2 жил тутам судална.

5.2. Төрийн албан хаагчийн сургалтыг ажлын байранд нь сургах, өөр байгууллага, хамт олноос суралцах буюу богино хугацааны зорилтот сургалтаар давтан сургах, боловсролын мэргэжлийн байгууллагад суралцуулах, тодорхой сэдэв эсвэл мэргэжлээрээ дагнан суралцах гэсэн 4 зарчимд тулгуурлан зохион байгуулна. Схемээр харуулвал:

No description available.

  1. 3. Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд албан хаагч нэг бүрийг ажлын байранд нь сургана
    • Шинээр ажилд томилогдсон албан хаагчийг төрийн алба, архив бичиг хэргийн стандарт, ажлын зохион байгуулалт, бичиг баримт боловсруулах сургалтад хамруулж дадлагажуулах буюу эдгээрийг судлах боломж бололцоог бүрдүүлнэ.
    • Шинэ албан тушаалд томилогдсон, албан тушаалын ангилал, зэрэглэл ахисан, өөр ажилд шилжсэн үед тухайн албан тушаалын онцлог, тавигдах шаардлагад нийцүүлэх сургалтад хамруулна. Мөн шинэ залуу ажилтнуудыг мэдлэг, туршлагатай ажилтныг дагалдуулж сургах, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөртэй ажиллуулах, туршилтын хугацаанд хийх ажил үүргийг нь тодорхой болгон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана.
    • Ажлын байранд Төрийн захиргааны орчин үеийн хандлага, Манлайлал, Хүний нөөцийн удирдлага, Төрийн албан хаагчийн ёс зүй, Харилцааны сэтгэл зүй, Мэтгэлцээн, Бизнесийн эрх зүй, Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зарчим зэрэг чиглэлээр тодорхой төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулна.
    • ЗДТГ нь оны сүүлчийн улиралд дараа жилийнхээ сургалтын хэрэгцээгээ тодорхойлох, төлөвлөх ажлыг зохион байгуулна. Үүний тулд хамт олны дунд ярилцлага хийх, судалгаа авах, байгууллага, нэгжийн зорилт, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын шинжилгээ, ажлын үзүүлэлт зэргийг харгалзан үзнэ. Мөн мэргэжлийн байгууллага, сургууль, багш мэргэжилтнүүд нартай хамтран ажиллана.
    • Ажилтны онцгой ур чадвар, ажлын туршлагад тулгуурлан тодорхой хугацаа, тодорхой сэдвээр шинэ зүйлийг боловсруулахаар томилон ажиллуулах, туршилт, судалгаа хийлгэх ажлыг зохион байгуулна.
    • Ажилтан бүр чиг үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ өөрийн хүч, авьяас, мэдлэг чадвараа дайчлан ажиллахын зэрэгцээ шинэ санаа, шинэ арга барилд суралцах, мэдээлэл хайж олж авах, туршилт хийх, шийдэлд хүрэх ба шинээр олсон зүйлээ бусдад мэдээлэх, хуваалцах;
    • Мэдлэг, мэдээллээ хуваалцахыг ажлын хэвшмэл хэсэг болгож, аливаа асуудлыг багаар ажиллах зарчмаар оновчтой шийдэлд хүрэх арга барилд сургах, үүний тулд тухайн хамт олны дунд багаар шийдвэрлэх асуудлыг урьдчилан төлөвлөсөн байх;
    • Албан тушаалтан бүр өөрийн хариуцсан ажил, үүргийнхээ чиглэлээр сургалтын материал, гарын авлага, ном товхимол гарган бусдын хүртээл болгох;
  • Сум, орон нутгийн хэмжээнд нэгдсэн болон төрөлжсөн сургалтыг тогтмол зохион байгуулна
    • байгууллагууд өөрийн харъяа яам, агентлаг болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтарсан буюу бие даасан сургалт, семинарыг зохион байгуулахаар жилийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллана.
    • Аймаг, орон нутгийн хурал, захиргааны байгууллагаас санаачлан нийтийн албан тушаалтнуудыг ажлын чиг үүрэг, мэргэжлээр нь ангилж явуулж байгаа нэгдсэн сургалт, семинарын захиалгыг өгөх, албан хаагчдыг сургалтанд хамруулах;
    • Гадаад, дотоодод явж суралцсан буюу туршлага судлах хөтөлбөрт хамрагдсан албан хаагч бүр үзсэн, сурсан бүхнээ хамт олон, бусдад мэдээлэх, уулзалт ярилцлага хийх, сургалт зохион байгуулж хэвших, гарын авлага, заавар зөвлөмж гаргах;
    • өөр аймаг, сумын туршлагаас болон ахмад ажилтнаас суралцах
  • Төрийн албан хаагчдыг гадаад, дотоодын сургуулиудад сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, удирдах ажилтны нөөц бүрдүүлэх, ирээдүйн шинэ залуу боловсон хүчнийг сургах, бэлтгэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс хариуцан зохион байгуулна.
    • Боловсон хүчнийг гадаад, дотоодод сургах, мэргэшүүлэх хэрэгцээ, шаардлагыг урьдчилан судлах, төлөвлөх, сургалтад хамрагдсаны дараа хамтран ажиллах зэрэг үүргийг сумын ЗДТГ-ын дарга хариуцах бөгөөд үр дүнг àéìãèéí Çàñàã äàðãûí Òàìãûí ãàçðûí Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст танилцуулна.
    • Хүний нөөцийн төлөвлөгөө, судалгаа, албан тушаалтны гүйцэтгэлийн чадвар зэргийг үндэслэн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг мэргэжлийнх нь дагуу буюу ерөнхий мэдлэгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад дэс дараатайгаар хамруулна;
    • Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлогын дагуу гадаад улс орнуудад сургаж бэлтгэх талаар тусгай төсөл хэрэгжүүлнэ;
    • Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөний дагуу төрийн болон нийгмийн удирдлагын мэргэшүүлэх, менежер, магистр бэлтгэх сургалтад хамруулна.
    • Төрийн албан хаагчийг 1 сар хүртэл тодорхой чиглэлийн төрөлжсөн сургалтад давтан сургах, 1-3 сар хүртэл богино хугацааны мэргэжил дээшлүүлэх, 3-6 сар дахин мэргэшүүлэх сургалтад хамруулна.
    • Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшлийн, менежерийн, магистрын сургалтад албан хаагчдыг хамруулан ахлах мэргэжилтний болон удирдах боловсон хүчний нөөц бүрдүүлнэ
  1. Төрийн албан хаагчдыг тодорхой сэдвээр мэргэших, эрдмийн цол зэрэг хамгаалах, бие даан бүтээл тууривах зэрэг үйл ажиллагааг дэмжинэ.
  • эрдмийн ажил, сорил туршилт хийх, судалгаа шинжилгээ явуулах талаар эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл, багш, удирддагчдыг урьж сургалт семинар хийлгэх, ярилцлага, зөвлөгөө өгүүлэх, элсэлт зохион байгуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  • эрдэм шинжилгээний зориулалттай туршилтын болон үндсэн лаборатори, ажлын байр, тоног төхөөрөмж зэргийг бий болгох, шинээр байгуулах асуудлыг шат дараалан шийдвэрлэх

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, 
удирдлага зохион байгуулалт

6.1. Энэхүү хөтөлбөрийг 2019-2029 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 жилээр боловсруулан баталж мөрдөнө.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засаг даргын Тамгын газрын дарга хариуцна.

6.3. Хөтөлбөрийг ЗДТГ-ын  албан хаагч, төрийн бусад байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын болон хандивлагч байгууллагын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.

6.4. Засаг даргын Тамгын газар нь албан хаагч нэг бүрийг сургах талаар өөрийн байгууллагын дотоод журмандаа тусган хэрэгжүүлнэ.

6.5. Төрийн албан хаагчийг 1 сар хүртэл тодорхой чиглэлийн төрөлжсөн сургалтанд давтан сургах, 1-3 сар хүртэл богино хугацааны мэргэжил дээшлүүлэх болон мэргэшүүлэх сургалтанд хамрагдах тохиолдолд эрхэлж байгаа ажлын цалин хөлсийг ажлын үр дүнг үндэслэн дараах байдлаар олгоно.

6 .5.1. Албан хаагчийн хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцсээр тооцож тухайн жилд биелэлтийг 90 хувиас дээш нөхцөлөөр хангасан бол 100 хувиар, 80-90 хувиар хангасан бол 80 хувиар, 70-80 хувиар хангасан бол 70 хувиар, 70 хүртэл хувь бол 50 хувиар тооцож эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлсийг олгоно.

Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

7.1.1. Гадаад улс, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн зардлаар

7.1.2. Байгууллагын зардлаар

7.1.3. Тухайн ажилтны хувийн зардлаар

7.1.4 Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр

7.1.5. Бусад эх үүсвэр

 Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Төрийн албан хаагчийн сургалтын чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын үр дүн, ололт, дутагдлыг судалгаагаар тодорхойлно.

8.2. Сургалтын хөтөлбөрт Засаг даргын Тамгын газрын дарга 4 жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг дүгнэнэ.

8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэж, нэгдсэн дүнг Сумын ИТХ, Засаг даргад танилцуулна.

8.4. . Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр гаргана:

8.4.1. Засаг даргын Тамгын газрын хэмжээнд

8.4.2. энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажил, судалгаа, төлөвлөгөө, үр дүнгээр;

8.4.3. тухайн байгууллагаас сургалтад хамрагдсан нийт төрийн албан хаагчдын тоо /давхардсан байдлаар/;

8.4.4. суралцагч байгууллага болох талаар хийж хэвшүүлсэн ажил, түүний үр дүнгээр;

8.4.5. шинээр ажилд орсон болон шинэ залуу ажилтнуудтай зохиож буй ажил;

8.4.6. Ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, ур чадвар, ажлын туршлагыг нь хэрхэн яаж дүгнэж, ашиглаж байгаа байдал;

8.6.7. тухайн байгууллагад нэвтэрсэн шинэ санаа, дэвшилтэд арга барил, ажлын туршлага;

8.6.8. багаар шийдвэрлэсэн ажил, түүний үр дүн;

8.6.9. төрөлжсөн болон нэгдсэн сургалт, семинарын үр дүн, дэвшүүлсэн зорилт, сургалтын хөтөлбөр, гарсан үр дүн;

8.6.10.  гадаад, дотоодын сургууль, курст хамрагдсан ажилтны тоо

Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

9.1. Албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэн мэргэжлийн онолын мэдлэгээ сайжруулснаар эрхэлсэн ажилдаа шинэ арга барилыг нэвтрүүлж, үр бүтээл гаргах боломж бүрдэнэ.

9.2. Мэргэшсэн төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломж нэмэгдэнэ.

9.3. Өндөр мэдлэг, чадвартай мэргэшсэн төрийн албан хаагчдаар бэхжүүлснээр байгууллагын чиг үүргийн хүрээнд шуурхай чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

9.4. Тухайн байгууллагад төрийн албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах тогтолцоо бүрдэж, төрийн албан хаагчдын байнга суралцан хөгжих боломж, нөхцөл хангагдана.

9.5. Төрийн албан хаагчдын манлайлал ба оролцооны өндөр түвшинг бий болгоно.

9.6. Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдана.

— о О о —