Home үйл ажиллагаа ЗДТГ-ын Дотоод журам

ЗДТГ-ын Дотоод журам

                          Засаг даргын Тамгын газрын даргын 2021  оны А/04 дүгээр тушаалын хавсралт

АРХАНГАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Дотоод журмын зорилго: Сумын Засаг даргын Тамгын Газрын /Цаашид Тамгын газар гэнэ/ Дотоод журам нь албан хаагчдын ажил үүргийг оновчтой зохион байгуулах, сахилга, дэг журмыг сайжруулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оршино.

1.2. Дотоод журам хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг Засаг даргын Тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэнэ.

1.3.Энэхүү журмыг Засаг даргын дэргэдэх алба, Тамгын газрын газрын нийт албан хаагчид дагаж мөрдөнө.

1.4. Дотоод журмыг мөрдөхдөө Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, бусад холбогдох журам, дүрмийг үндэслэл болгоно.

1.5 Мөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргаас ажилтнуудын үйл ажиллагаанд баримтлахаар гаргасан захирамж, шийдвэрийг мөрдлөг болгоно.

                        Хоёр. Засаг даргын Тамгын газар, эрхэм зорилго,  удирдлага, зохион байгуулалт, дотоод баримт бичгийн хөтлөлт, тэдгээрт тавигдах шаардлага

2.1. Жаргалант сумын засаг даргын тамгын газар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33  дугаар зүйлд заасан тодорхой чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

2.2. Эрхэм зорилго: Мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Засаг дарга, ИТХ-ыг шуурхай хангаж тасралтгүй, хэвийн үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлэхэд оршино

 2.3. Эрхэмлэх зарчим: Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны зарчим, Дотоод журам заасан зарчмын шинжтэй хэм хэмжээнүүдийг  чанд баримтлан  ажиллана.

            2.4.Удирдлага зохион байгуулалт:

2.4.1.Удирдах албан тушаалтанд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга хамаарна.

2.4.2. Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдын зөвлөгөөн, Засаг даргын дэргэдэх алба, албан байгууллагын дарга эрхлэгч, нарын шуурхай зөвлөгөөнийг сард 2-оос доошгүй удаа, Багийн засаг дарга нарын зөвлөлгөөнийг сар бүрийн 25-ны өдөр, Засаг даргын зөвлөлийн  хурлыг  цаг тухай бүр хийнэ.

2.4.3. Шуурхай зөвлөлгөөнөөр тухайн алба, албан байгууллагаас хийж гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явц, цаг үеийн шаардлагатай асуудлуудын талаар мэдээлэл сонсож, ойрын хугацаанд хийх ажил үүргээ ярилцаж төлөвлөнө.

2.4.4. Зөвлөгөөнөөр ярилцсан ажил, арга хэмжээ, үүрэг даалгаврын талаар дотоод ажил хариуцсан мэргэжилтэн тэмдэглэл хөтөлж, хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийн талаар тухай бүр мэдээлж ажиллана.

 2.4.5. Ажил хүлээлцэх, тооллого хийх гэх мэт цаг үеийн болон бусад аливаа ажил зохион байгуулахад Засаг даргын захирамжаар болон Тамгын газрын даргын тушаалаар ажлын хэсэг томилон ажиллууна. Ажлын хэсэг нь сондгой тооны бүрэлдэхүүнтэнтэй байх бөгөөд ажлаа холбогдох газарт тайлагнана.

            2.5. Дотоод баримт бичгийн хөтлөлт, тэдгээрт тавигдах шаардлага.

 2.5.1. Сумын засаг даргын захирамжийг холбогдох албан тушаалтан боловсруулж, Хууль, эрх зүй хариуцсан эрх зүйн үндэслэлийг хянуулсны дараа Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын саналыг авч, хэвлэлтэнд оруулна.

 2.5.2.Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гарч байгаа захирамж, тушаал, албан бичигт эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулалт хийсний дараа бичиг хэргийн ажилтан стандартын дагуу бусад бүрдлийг хийж, захирамжинд засаг даргаас, тушаалд Тамгын газрын дарга, албан бичигт бичиг хэргийн ажилтнаас нэгдсэн дугаар олгож, бичиг хэргийн ажилтан зохих эзэнд нь хүргүүлнэ.

2.5.3. Захирамж тушаалын болон албан бичгийн хэвлэмэл хуудас нь тусгай дугаарлагчаар дугаарлагдсан байх бөгөөд нярав, архив  бичиг хэргийн эрхлэгчид шаардах хуудсаар олгож, бүртгэл хөтөлнө.

 2.5.4. Албан хаагч нь баримт бичиг боловсруулан гаргахдаа энэ журмын 2.5.1-д заасан холбогдох албан тушаалтнуудад хянуулж зөвшөөрөл авсны дараа хэвлэмэл хуудсанд хэвлэн гаргах ба энэ журмыг зөрчиж баримт бичгийг хэвлэснээс буруу бичсэн засвар орж дахин хэвлэсэн зэргээр хэвлэмэл хуудсыг үр ашиггүй зарцуулсан тохиолдолд үр ашиггүй зарцуулсан хэвлэмэл хуудасны үнийг тухайн албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

2.5.5. Тамгын газарт ирсэн албан бичиг болон иргэдийн бичгээр ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг бичиг хэргийн эрхлэгч бүртгэж, холбогдох удирдлагад танилцуулах бөгөөд удирдлагын өгсөн чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэн өгнө.

2.5.6. Архив, бичиг хэргийн эрхлэгч нь 7 хоног тутам шийдвэрлэвэл зохих, хугацаа хоцорсон албан бичгийн мэдээг гаргаж  энэ журмын 2.2-т заасан зөвлөлгөөнд танилцуулна. Албан бичгийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн албан хаагчдад засаг даргын захирамж,  Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

2.5.7. Тухайн онд хөтлөгдөх бичиг хэргийн нэрийн жагсаалтыг архив, бичиг хэргийн эрхлэгч гаргаж баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар батлуулна.

            Гурав. Иргэнийг ажилд авах, албан хаагчийг ажлаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах

 3.1. Төрийн жинхэнэ албан тушаалын орон тоонд иргэнийг авч ажиллуулах нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 7, 22, 25, 26, 27, 28  дугаар зүйл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг баримтлан томилно.

3.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийг  баримтлан албан тушаалаас чөлөөлнө.

 3.3. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тохиолдолд  Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, мөн хуулийн  холбогдох заалтууд болон энэ журамд заасан нөхцөлүүдийг үндэслэл болгоно.

 3.4. Төрийн үйлчилгээний албан тушаалд орохыг хүссэн иргэнд төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн байхыг шаардахгүй бөгөөд хуульд заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

 3.5. Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон энэ журмыг баримтална.

  3.6. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болно.

3.7. Байнгын ажлын байранд төрийн үйлчилгээний албан хаагчийг ажилд авахдаа туршилтын хугацаа хэрэглэж болох бөгөөд энэ үед Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулна.

3.8. Ажилд орохыг хүссэн болон чөлөөлөгдөх албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу Засаг даргын Тамгын газрын тушаалаар томилж чөлөөлнө.

 3.9. Шинээр томилогдсон албан хаагчдад албан тушаалын тодорхойлолт, албан тушаалын нэр, цалин, ёс зүйн дүрэм, дотоод журмыг танилцуулж судлуулна.

 3.10. Ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан  албан хаагчдаас эд хөрөнгийг картаар хүлээн авч, ээлжийн амралтын болон холбогдох тооцоог хийсний дараа Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж олгоно.

 3.11. Шаардлагатай тохиолдолд албан хаагч өөр ажил, албан тушаал түр орлон гүйцэтгэх, сэлгэн ажиллуулах асуудлыг хуулийн дагуу Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэрлэнэ.

                        Дөрөв. Төр, байгууллага, хувь хүний нууц

          4.1. Албан хаагчид нь ажил үүргийнхээ дагуу олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална.

      4.2. Байгууллагын архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн нь аливаа баримт бичгийн нууцлалыг чандлан хамгаалж, нууцын баталгаа гаргана.

            4.3.  Албан хаагчдын хувийн хэрэг, архивын баримт бичигтэй танилцах, мэдээлэл авахыг хүссэн этгээдэд Засаг даргын Тамгын газрын даргын зөвшөөрлийг үндэслэн архивын журмын дагуу танилцуулна.

         4.4. Энэ журмын 4.1, 4.2, 4.3-т заасан заалтуудыг зөрчсөн албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

                Тав. Ажлын цаг, түүний ашиглалт, цалин хөлс

  5.1. Долоо хоногийн ажлыг цаг 40-өөс илүүгүй байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. Ажилтнууд ажилд ирсэн, завсарласан, явсан цагаа хурууны хээгээр бүртгүүлэх ба томилолтоор хот, аймаг, хөдөөд ажилласан, өвчилсөн, захиргааны чөлөө авсан, ээлжийн амралт эдэлж байгаа зэрэг хугацааг Засаг даргын Тамгын газрын даргад мэдэгдэнэ.

 5.2. Нийт албан хаагчдын ажлыг цаг ашиглалт, бүртгэлийн байдалд Тамгын газрын дарга хяналт тавьж ажиллана.

 5.3. Ажлаас хоцорсон болон тасалсан цаг нь өссөн дүнгээр ажлын 3 ба түүнээс дээш цаг болбол, ажил тасалсанд тооцож цалингаас суутгана.

 5.4. Албан хаагчид өөрт нь буюу түүний гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед тухайн албан хаагчийн хүсэлтийг /гар өргөдөл бичих/ үндэслэн Тамгын газрын дарга чөлөө олгоно.

5.5. Ажилтанд 1-4 өдрийг чөлөөг Засаг Даргын Тамгын гарын дарга чөлөөний хуудсаар, 5-аас дээш өдрийн чөлөөг Засаг даргын Тамгын газрын тушаалаар тус тус олгоно.

5.6. Чөлөөг цалинтай болон цалингүй олгох асуудлыг Тамгын газрын дарга шийдвэрлэнэ. Албан хаагчийн амьдралд хүндэтгэх шалтгаан /гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, эцэг эхийгээ удаан хугацаагаар эмчлүүлж асрах, гал ус, байгалийн бусад гамшигт өртсөн болон сургалтанд хамрагдах/  үед цалинтай чөлөө олгож болно.

5.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 102-106 дугаар зүйлийн эхчүүдэд /ганц бие эцэгт нэгэн адил хамаарна/ хүүхдээ асрах чөлөө олгоно.

5.8. Дор дурьдсан тохиолдлыг албан хаагч болон түүний гэр бүлд гарсан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.

              5.8.1. Төрийн албан хаагч өөрөө болон түүхий эхнэр, нөхөр, хүүхэд, өөрийн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү хүндээр өвчилсөн.

           5.8.2. Төрийн албан хаагчийн гэр бүл, үр хүүхэд, өөрийн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү нь нас барсан.

               5.8.3. Ажилтан гэр бүл болох, хүүхэд төрөх, үрчлэх, шинээр гэр барих, байранд орох, хүүхдээ гэрлэх

             5.8.4. Байгалийн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болох гал түймэр, үер, салхи, шуурга зэрэгт нэрвэгдэх, техникийн болон ахуйн гэнэтийн осол, аваарт орох, хорио тогтоосон бүсэд хоригдох зэрэг  давагдашгүй нөхцөл тохиолдсон.

 5.9. Чөлөөний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хэтэрсэн хугацааг ажил тасалсанд тооцно.

  5.10. Албан хаагчид олгосон чөлөөг хүн нэг бүрээр сар тутам бүртгэж санхүүгийн баримтанд хавсаргана.

  5.11. Түр томилогдсон албан хаагчид жилийн чөлөө олгохгүй.

5.12. Албан хаагчийн ээлжийн амралтын хуваарийг жил бүрийн 3 дугаар сард ажилтны өөрийн саналыг авсны үндсэн дээр Засаг даргын Тамгын газрын дарга батална. Засаг даргын дэргэдэх албан тушаалтнуудын амралтын хуваарийг тухайн хэлстийн дарга, засаг дарга зөвшилцөн шийдвэрлэнэ.  Ажлын шаардлагаас хамаарч батлагдсан ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулж болно

                        Зургаа. Гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах, дүгнэх

            6.1. Төрийн албаны тухай хуулийн 54-р зүйлд заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу боловсруулан жил бүрийн 1 дүгээр сарын 5-ний дотор Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан батлан  хэрэгжүүлж, төлөвлөгөөний биелэлтийн хагас жилийн явцын тайланг 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор, жилийн эцсийн тайланг төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үнэлэх бөгөөд үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллана.

            6.2. Төрийн албаны тухай хуулийн 55-р зүйлд заасан  Засаг даргын дэргэдэх болон Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагч нар гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын дагуу байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагч албан тушаалынхаа тодорхойлолттой уялдуулан боловсруулан 01 дүгээр сарын 10-ны дотор батлуулна.

         6.3.Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан хагас, бүтрэн жилээр батлагдсан загварын дагуу тайлагнана.

        6.4. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаар сарын    15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнана.

     6.5. Нэгжийн  болон Засаг даргын Тамгын газрын дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн 1, 3-р улирлын явцын ярилцлагыг 4, 10 дугаар сарын 5-ны дотор хийнэ.

      6.6.  Нэгжийн  болон Засаг даргын Тамгын газрын дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”,   “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна.

    6.7. Нэгжийн дарга болон албан хаагч  албан хаагчийн төлөвлөгөөний эхний хагас жилийн баталгаажуулсан тайланг 6-р сарын 17-ны дотор, сүүлийн хагас жилийн баталгаажуулсан тайланг 12 дугаар сарын 17-ны дотор Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлнэ.

        6.8. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн тайланг үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын баталгаажуулснаар харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлнэ.

    6.9. Нэгжийн даргын албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж өгсөн үнэлгээнд зөрчил илэрсэн тохиолдолд Засаг даргын Тамгын газрын дарга баталгаажуулсан үндэслэл, нотолгоог нэгжийн даргаас шаардах эрхтэй бөгөөд нэгжийн дарга нь Засаг даргын Тамгын газрын даргад үндэслэл, нотолгоогоо танилцуулна.

   6.10. Засаг даргын Тамгын газрын дарга албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг 6 дугаар сарын 20-ны дотор, сүүлийн хагас жилийн үнэлгээг 12 дугаар сарын 20-ны дотор баталгаажуулна.

                        Долоо. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ

            7.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын 4.9 дахь хэсгийн дагуу үнэлж, Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчдыг уг журмын 4.14 дэх хэсэгт  заасан арга хэмжээг тооцож ажиллана.

                        Найм. Албан томилолт

  8.1. Томилолтоор ажиллах албан хаагчдын томилолтыг Тамгын Газрын дарга гарын үсэг зурж олгоно.

     8.2. Томилолтын хугацаа сунгах, эсвэл урьдчилан дуудахыг Тамгын газрын дарга шийдвэрлэнэ.

    8.3. Албан хаагч томилолтоор ажилласан тухайгаа илтгэх хуудсаар тайлагнах ба Тамгын Газрын дарга тухайн илтгэх хуудсанд үндэслэн албан хаагчийн ажлыг дүгнэж, зардлыг олгоно.

   8.4. Албан хаагчийг гадаадад томилолтоор явуулах асуудлыг Засаг даргатай Тамгын газрын дарга харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.

 8.5. Албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.

                        Ес. Албан хаагчдын нийгмийн асуудал

9.1. Албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан нөхцөл, баталгаагаар хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Үүний тулд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй хамт нийгмийн баталгааны хөтөлбөр, сургалтын хөтөлбөрийг хамт жил бүр боловсруулан баталж мөрдөнө. Холбогдон гарах зардлыг Тамгын газрын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

9.2. Албан хаагчдаас мэргэжлээ дээшлүүлэх чиглэлээр их, дээд сургуульд суралцахад зориулж нэг удаагийн тусламж олгох, ажлын байрыг хадгалж суралцах нөхцөлөөр хангах, хуульд заасан журмаар цалин олгох зэргээр дэмжлэг үзүүлж болно.

9.3. Албан хэрэгцээнд зориулж шаардлагатай сэтгүүл, сонинг Засаг даргын Тамгын газраас улирлаар захиалж нийтээр ашиглана.

9.4. Байгууллагаас эд хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр явуулна. Тооллогын ажлын үр дүнг хамт олны хурлаар хэлэлцэнэ.

9.5. Тамгын газрын албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлнэ.

9.6. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нарийн мэргэжлийн үзлэгт жилд 1-ээс доошгүй удаа хамруулах, биеийн тамир, спортоор хичээллүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

9.7. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээр албан хаагчдын чөлөөт цаг, амралтыг зөв зохистой өнгөрүүлэх талаар тухай бүр арга хэмжээ авч зохион байгуулах бөгөөд шинэ жил, хүүхдийн баяраар албан хаагчдад бэлэг гардуулна.

9.8. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлс, 59 дүгээр зүйлд заасны дагуу нөхөх төлбөр, 60 дугаар зүйлд заасны дагуу тусламж, 61 дүгээр зүйлд заасны дагуу нийтлэг баталгаагаар тус тус хангах ба эдгээрийг Засгийн газар, Төрийн албаны зөвлөлтийн тогтоолын дагуу тооцож олгоно.

9.8.1. Албан хаагчийн эхнэр, нөхөр, үр хүүхэд нь нас барвал 80.000-100.000, өөрийн болон хадам эцэг эх, өвөө, эмээ, ах, эгч, дүү, ач, зээ нь нас барсан тохᠿиолдолд 50.000-100.000, ажилтан өөрөө нас барвал ар гэрт нь 100.000-300.000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, унаагаар үйлчилнэ.  9.8.2. Амьдралд нь хүнд гачигдал тохиолдох, удаан хугацаагаар өвчлөн хөдөлмөрийн чадвараа 3 сараас дээш хугацаагаар алдсан албан хаагчид 1-2 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгож болно.

9.8.3. Улсын эмнэлэгт эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж 1 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ.

9.8.4. Засаг даргын Тамгын газрын ажилтан шинэ хүүхэдтэй болох мөн тэдний үр хүүхдүүдээс гэр бүл болох, шинэ орон сууцанд орох, хүүхдийн даахь үргээх, насны ой тэмдэглэхэд 50.000-150.000 төгрөг, эсвэл энэ хэмжээний үнэ бүхий зүйлийг дурсгал болгоно.

 9.8.5. Байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа албан хаагч болон тэтгэвэрт гарсан ахмад настан хүндээр өвчилсэн, нас барсан, ахмад дайчин нас барсан тохиолдолд нэг удаа 100.000-300.000 төгрөгийн тусламж олгоно.

 9.8.6. Байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдыг ахмадуудын бүртгэлд авч, жилд 2 удаа хүлээн авч уулзан, гарын бэлэг гардуулж гаргасан санал хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 9.8.7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улын Их Хурлын дарга, гишүүд, ерөнхий сайд болон яамны сайд, агентлагийн дарга, аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга, хэлтэс агентлагийн дарга, хамт олон, бусад сумдын удирдлага, хамт олон, нутгаас төрсөн алдар цуутай хүмүүс, нутгийн зөвлөлүүдэд болон сум, байгууллагын ойд зориулж нэг удаа арга хэмжээний зорилго, үр дүн, хамрах хүрээний тооноос хамаарч 100.000-300.000 төгрөгийн зүйлээр хүндэтгэл үзүүлж болно.

9.8.8. Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад жилд 1 удаа түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтийг төсвийн үр ашиг, хэмнэлтийг үндэслэн тооцож олгож болно.

                        Арав. Албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл.

     10.1. Томилох эрх бүхий албан хаагч болон, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлсийг хориглоно.

       10.1.1. Төрийн албаны тухай хуулийн 31, 39 дүгээр зүйлийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг

       10.1.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргах

10.1.3. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх

       10.1.4. Албан хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтэрч төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах

        10.1.5. Ажлын байранд тамхи татах, мөрийтэй тоглоом тоглох

        10.1.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, чөлөөний хугацаа хэтрүүлэх

       10.1.7. Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах болон цацраг идэвхит бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгсэлийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглах

       10.1.8. Албаны шугмаар олж авсан мэдээ, мэдээлэл, баримт сэлт, байгууллагын эд хөрөнгө, хүндэтгэлийн зүйлийг өөрт ашигтайгаар эсвэл бусдад хортойгоор ашиглах, өөрсдийн ажиллаж байгаа болон бусад төрийн байгууллагатай холбоотой аливаа аж ахуйн үйл ажиллагаанд хувийн ашиг хонжоо, сонирхолд хөтлөгдөн шууд ба шууд бусаар хутгалдан орох

          10.1.9. Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдэл гаргах

            10.2. Албан хаагчид нь ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажил хэрэгч хувцасласан байна. /жинсэн өмд, спорт гутал, задгай энгэртэй хувцас, хэт богино банзал, шорт өмсөхийг хориглоно/

10.3. Төрийн албан хаагчийн хувьд олон нийтийн сүлжээгээр байгууллага болон төрийн үйл ажиллагаанаас бусад ямар нэгэн аялал зугаалага, дайллага цайллагын мэдээлэл нийтлэх

                        Арван нэг. Шагнал урамшил, хариуцлага

            11.1. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийг удирдлага болгон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн тогтоолуудын дагуу албан тушаалын үүргээ үр дүнтэй  биелүүлж өндөр амжилт гаргасан албан хаагчдыг жил бүр шалгаруулж дараах хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:

     11.1.1. Мөнгөн шагнал болон эд зүйл, үнэ бүхий зүйл дурсгах, цалингийн хувиар урамшуулах

    11.1.2. Ажлын үр дүн, гаргасан амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах, хүндэт дэвтэрт бичих  баярын бичиг, өргөмжлөлөөр шагнах, “Сумын тэргүүний ажилтан”-д тодорхойлох

       11.1.3. Аймгийн засаг даргын жуух, Засгийн газрын болон төрийн дээд байгууллагын шагналд тодорхойлох

       11.1.4. Зэрэг дэвийг хугацаанаас нь өмнө олгох, цалингийн шатлал ахиулах

      11.1.5. Байгууллагын зардлаар, гадаад дотоодын сургалтанд хамруулах

11.1.6. Ур чадварын нэмэгдэл олгох

    11.2. Шагналыг Үндэсний их баяр наадам, монголын цагаан сарын баяр, улс тунхагласны ой, сум байгуулагдсаны ойн баярыг тохиолдуулан олгоно.

          11.3. Онцгой чухал буюу онц түвэгтэй үүрэг гүйцэтгэсэн ажилтныг холбогдох хууль, журмын дагуу урамшуулах асуудлыг аймгийн Засаг даргаар уламжлуулан Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.

            11.4. Албан хаагч урлаг, спортын улс, бүс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1-3 дугаар байр эзэлсэн бол 300.000 хүртэл төгрөгийн шагнал олгох эсвэл цалингийн хувиар урамшуулна.

            11.5. Албан хаагчдаас төрийн одон медалиар шагнуулах, эрдмийн зэрэг цол хүртэх, 50, 60 насны ой тохиох, өндөр насны тэтгэвэрт гарах, албан тушаал дэвшихэд 50.000-100.000 хүртэл төгрөгийн хүндэтгэл үзүүлнэ.

            11.6. Албан хаагч нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлж “дутагдалтай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд албан тушаалын сарын цалинг бууруулах, ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулах ба эсвэл захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна.

11.7. Монгол Улсын “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл болон хөдөлмөрийн сахилга, энэ журмыг зөрчсөн албан хаагчдад зөрчлийн байдлыг харгалзан энэ журмын 12 дугаар зүйлийг үндэслэл болгон сахилгын шийтгэл ногдуулна.

            11.8. Албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад шагнал, урамшуулал олгох, албан тушаал дэвшүүлэн ажиллуулахыг хориглоно.

                        Арван хоёр: Хэрэгжилтийн хяналт, хүлээлгэх хариуцлага

            12.1. Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно.

12.1.1.Ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн

12.1.2.Шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан

12.1.3.Байгууллагын эд зүйлд санаатай буюу санамсаргүйгээр их хэмжээний хохирол учруулсан

12.1.4.Албан хаагч хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлж “дутагдалтай” гэсэн үнэлгээ авсан.

 12.1.5.Ёс зүйн дүрэм, Засаг даргын Тамгын газрын төрийн албаны стандарт зөрчсөн

12.1.6. Сахилгын шийтгэлийг давтан гаргасан.

12.2. Журмын 12.1-д заасан ноцтой зөрчил, журмын 2.5, 4.4, 10.1-д заасан болон сахилгын бусад зөрчил гаргасан Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулна.

12.3. Зөрчлийн байдлыг харгалзан сахилгын шийтгэлүүдийг дараах байдлаар ялгамжтай оногдуулна.

12.3.1 Сануулах шийтгэл:

12.3.1.1. Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй

12.3.1.2. Цаг хугацаатай ажлыг хугацаанд нь биелүүлээгүй, ажилдаа хайнга хандсан.

12.3.1.3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас 7 хоногт 3-аас дээш удаа хоцорсон, 18:00 цагаас өмнө явсан, шалтгаангүйгээр ажил тасалсан.

12.3.1.4. Дотоод журмын 2.5, 4.4.-д заасан заалтуудыг зөрчсөн

12.3.2.  Албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах  шийтгэл

12.3.2.1. Дотоод журамд заасан зөрчлийг давтан гаргасан, албан хаагчийн ёс зүйг зөрчсөн байдал нь ажлаас халах үндэслэл болохгүй бол

12.3.2.2.  Ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан

12.3.3.3  Бусад

12.3.3.  Ажлаас халах

12.3.3.1. Дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан.

12.3.3.2. Хуульд заасан бусад үндэслэлүүд

12.4. Дотоод журамд албан хаагчдаар хэлэлцүүлэн Засаг Даргын Тамгын газрын даргын тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь журмын салшгүй хэсэг болон мөрдөгдөнө.

12.5 Энэхүү журмын хэрэгжилтэнд Засаг даргын Тамгын газрын дарга хяналт тавина.

12.6. Дотоод журмыг мөрдөх явцад гарсан маргаан, санал хүсэлтийг Засаг даргын Тамгын газрын дарга Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Арван гурав. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа

         13.1.Хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд жендэрээр ялгаварлан гадуурхах ба Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжид зөвшөөрснөөс бусад тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль нэгэнд давуу эрх олгох, хязгаарлалт тогтоох, мөн жирэмсэн, хүүхэд асарсан болон гэр бүлийн байдлын шалтгаанаар ажилтныг ажлаас халахыг хориглоно.

         13.2.Талууд хамтын гэрээ, хэлэлцээрт эмэгтэй, эрэгтэй ажилтанд ажил, мэргэжлийн эрх ашиг, гэр бүлийн үүргээ хослуулах, хүүхэд төрүүлэх, асрах нөхцөл бололцоо олгох, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллах, түүнчлэн ижил ажилд адил цалин, нэмэгдэл хөлс тогтоох, ижил нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгана.

         13.3.Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцааг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар дараахь үүрэг хүлээнэ:

          13.3.1.жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөгөө, хөтөлбөрийн үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар ажилтнуудад мэдээлж байх;

           13.3.2.Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн  6.5 дахь хэсэг болон 7 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажлын байрны сул орон тооны зар мэдээнд хүйсийг онцлон дурдахгүй, эсхүл аль нэг хүйсийг давуу гэж үзсэн агуулгыг тусгахгүй байх;

           13.3.3.иргэнийг ажилд авахдаа тухайн байгууллага болон түүний бүтцийн нэгж дэх хүйсийн төлөөллийн тэнцвэртэй байдлыг харгалзан цөөн тоотой хүйсийн хүнийг сонгох;

            13.3.4.адил хөдөлмөр буюу адил чанарын ажил эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил тэгш цалин хөлс олгох, ижил нөхцөл тогтоохтой холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

     13.3.5.эрэгтэй, эмэгтэй ажилтныг албан тушаал дэвшүүлэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, мэргэшлийн ур чадварыг ахиулах, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хүний нөөцийн бүртгэлд үндэслэдэг байх;

            13.3.6.сул орон тоо, мэргэжлийн сургалт, мэргэшүүлэх сургалтын тухай мэдээллийг нийт ажилтанд тухай бүр хүргэж байх;

             13.3.7.мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтын дүнгээр ажилд орж чадаагүй иргэний хүсэлтээр тухайн шалгалт, сонгон шалгаруулалтаар эсрэг хүйсийн хүнийг ажилд авсан үндэслэлийг бичгээр гаргаж өгөх;

             13.3.8.бүтцийн өөрчлөлтийн улмаас нийт ажилтны гуравны нэгээс доошгүйг чөлөөлөх тохиолдолд чөлөөлөгдөх ажилтнуудын хүйсийн харьцааг ажилласан хугацаанаас нь үл хамааран нийт ажилтны хүйсийн харьцаатай адил тогтоох;

            13.3.9.хүүхэд төрүүлэх, асрах чөлөө авсан ажилтны мэргэжил, мэргэшлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөж чадахуйц түвшинд байлгах зорилгоор тэднийг давтан сургалтад хамруулах;

           13.3.10.аж ахуйн нэгж, байгууллага нь хүйсийн тэнцвэртэй байдлын тухай тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх.

            13.4.Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар дараахь арга хэмжээ авна:

             13.4.1.хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах;

             13.4.2.бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх.

              13.5.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ажилтан дараахь эрхтэй:

            13.5.1.жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтын талаар ойлголт, мэдээлэл авах, сургалтад хамрагдах;

            13.5.2.жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртсөн тухай өөрөө буюу хохирогчийн өмнөөс гомдол гаргах, тайлбар өгөх;

             13.5.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2, 7.4-т заасан хориглосон үйлдэл гарсан тохиолдолд уг зөрчлийн талаар ажил олгогчид мэдэгдэж, зөрчигчид хариуцлага хүлээлгэх, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах.

             13.6.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ажилтан дараахь үүрэгтэй:

               13.6.1.байгууллагын бусад ажилтан болон харилцагч, үйлчлүүлэгчид бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;

               13.6.2.жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон бусад хэм хэмжээг сахин биелүүлэх    .

                13.7. Төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нэгжийн даргын 40 хувиас доошгүй байх;

                  13.8. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх

Арван дөрөв. Жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн

 тухай гомдол гаргах, гэм хор учруулснаас үүсэх хариуцлага

14.1.  Энэ журмын 13 дахь хэсгийг зөрчсөн нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах үндэслэл болно.

14.2.Энэ журмаар баталгаажуулсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах, мөн эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагыг байгууллагын удирдага, албан тушаалтан зөрчсөн гэж үзвэл үйлдвэрчний эвлэлийн болон бусад олон нийтийн байгууллага гомдол гаргах эрхтэй.

14.3. Албан хаагч ажлын байрандаа жендэрийн ялгаварлан гадуурхалт гаргасан бол ажил олгогчийг нэгэн адил энэ хуулийг зөрчсөнд тооцно.

14.4.Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад энэ хуулийг зөрчиж бусдад гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 498.1, 498.2-т заасны дагуу түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцан арилгана.

14.5 .Ажил олгогч Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11.4-т заасан арга хэмжээ авсан болохоо нотолбол энэ журмын 14.1 дэх хэсэг хамаарахгүй.

Арван тав.Жендэрийн эрх тэгш байдлыг зөрчсөн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх

15.1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан жендэрийн эрх тэгш байдлын тухай заалтын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, эдгээр хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлэх тул энэ журмын 13 дахь хэсгийг зөрчсөн талаарх гомдлыг ажил олгогч хүний эрхийн үндэсний комисст шилжүүлж шийдвэрлүүлнэ.

15.2.Жендэрийн эрх тэгш байдлыг зөрчсөн талаархи гомдлын үндэслэл гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний хүрэнд шийдвэрлэх боломжтой нь тогтоогдвол гэрээний талууд гомдлыг хөдөлмөрийн ганцаарчилсан буюу хамтын маргааныг зохицуулах журмаар шийдвэрлэнэ.

15.3.Бэлгийн дарамтын талаархи гомдлыг хянан шийдвэрлэх явцад илэрсэн хувь хүнтэй холбоотой мэдээллийг хувийн нууц гэж үзэж, Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаална.

15.4  Ажил олгогч нь Жендерийн эрх тэгш байдлын болон бэлгийн дарамтын талаарх гомдол нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуулийн байгууллагад шилжүүлнэ.