ЭРДЭНЭ-УУЛ БАГ

Одоогийн Эрдэнэ-Уул баг нь 1992 онд Шархөндийн ам гэх газар байгуулагдаж анхны засаг даргаар Г. Жигмиднамжил/1992-1996/ сонгогдож, Төмөрчөдөр /1996-2000/, Н. Болдбаатар /2000-2004/, Б. Баярсүрэн /2004-2008/, Ц.Эрдэнэбулаг /2008-2021/ С. Жамсранбазар 2021 оноос  ажиллаж байна.

Тус баг нь 2023 оны жилийн эцсийн тооллогоор 137 өрх, 494 хүн ам, 31819 толгой малтай. Мал сүргийн 80 орчим хувийг бог мал эзлэх ба ямаан сүргийн дотор эрчим угшлын ямаа элбэг тул зах зээлийн өндөр ханшаар зах зээлд борлуулдаг.

Сумын төвийн баруун хойд хэсэгт 12 км-ийн зайд оршдог. Их элгэт, Мухар Элгэт, Харгана, Чулуут, Тариат зэрэг олон гол горхиноос бүрдсэн …. ам дөрвөлжин кв нутаг дэвсгэртэй, байгалийн үзэсгэлэнт газар, ой мод, ургамал, ан амьтан, араатан жигүүртэн чуулсан газар нутаг юм. Жилд унах хур тунадасны хэмжээ 40 мм, агаарын темпратур өвөл -25- 30 градус хүйтэн, дундаас +15+ 27 градус дулаан байдаг.

Үзэсгэлэнт газрууд: Гялгар хясаа, Цорж хад, Харваанга, Данхирын овоо, Дэмчигийн агуй, Сэнж хад, Дөрөө хангинадаг, Улаан сэрвэн уул зэрэг түүх домогт, Чимэдийн Эрээн зэрэг үзэсгэлэнт газруудтай.

Рашаан: Тахилт – Хүний дотоод эрхтэнүүдэд сайнаар нөлөөлөн өвчин эмгэгийг анагаадаг тул сум орон нутгийн болон хот, суурин газрын хүмүүс эмчилгээний журмаар ууж, амардаг. Тус рашааныг 2010 онд Тогтвортой амьжиргаа төслийн хөрөнгө оруулалтаар хашиж хамгаалсан болно.