Home ил тод байдал Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын сурагчидтай уулзалт зохион байгуулж, шагнаж урамшуулав.

Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын сурагчидтай уулзалт зохион байгуулж, шагнаж урамшуулав.

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан Сумын ИТХ, ЗДТГ хамтран Ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл”, “Гэгээн нас” охидын зөвлөл, “Өсвөрийн сэргийлэх бүлгэм”-ийн сурагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд боловсролын байгууллагын ахмад зүтгэлтэн Д.Гүррагчаа уригдаж , сумын хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын түүхэн замнал, туршлагын талаар үнэтэй мэдээлэл өгч сургамжит яриа өрнүүлэв.
Уулзалтын үеэр хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Гэгээн нас” охидын зөвлөлийг “Өргөмжлөл”, 50.000 төгрөгөөр шагнаж урамшуулав. Мөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл нь Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн гишүүдэд холбогдох журмыг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.
Мөн энэ үеэр хүүхдээ сонсох арга хэмжээг зохион байгуулж 13 хүүхдээс ирсэн асуулт, саналд сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбулга, Засаг даргын орлогч Ч. Батболд нар хариулт өгч, санал бодлоо солилцов.
Уулзалтын төгсгөлд “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Бид тэгш эрхтэй” шүлгийн уралдаанд шагналт байранд шалгарсан хүүхдүүдийн шүлгийг сонсож шагналыг гардуулав.
Тэргүүн байрыг 11А ангийн сурагч М. Номин эзэлж өргөмжлөл, 20.000 төгрөгөөр, дэд байрыг 9А ангийн сурагч Г. Бадам эзэлж өргөмжлөл, 17.000 төгрөгөөр, гутгаар байрыг 11А ангийн сурагч Т.Дүгэр эзэлж өргөмжлөл, 15.000 төгрөгөөр, тусгай барыг 9А ангийн сурагч Б. Пүрэв-Очир, Ү. Намжилмаа нар эзэлж Өргөмжлөл 5.000 төгрөгөөр тус тус шагнуулав.
7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
7 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
9 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
6 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
10 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
Зургийн тодорхойлолт алга байна.