Home Мэдээ, мэдээлэл СУМЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2022 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

СУМЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2022 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

       

Сумын ИТХ-ын 2022 оны 01 сарын  10-ны өдрийн хуралдаанаар батлав. 

  НЭГ.“КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

1.1. “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ 

1.1.1. Коронавируст халдвар  цар тахлын үеийн  хариу арга хэмжээг олон салбарын оролцоотой хамтран зохион байгуулж, нөөцийн бэлэн байдалд дэмжлэг үзүүлнэ.

1.1.2. Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангана.

1.1.3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө хэрэгжүүлнэ.

 ХОЁР: ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

2.1.ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

2.1.1. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

2.1.2. Сумын  Эрүүл мэндийн төвийг стандартын бие засах газартай болгоно.

2.1.3.Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, “Цахим эрүүл мэнд ” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлнэ. .

2.1.4. Эм ханган нийлүүлэх байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэн хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.

2.1.5. Сумын эрүүл мэндийн төвийг орчин үеийн стандартад нийцсэн ЭХО аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангаж,  хүний нөөцийг чадавхжуулж  ажиллана.

2.1.6. Эх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар хүртэмжийг нэмэгдүүлнэ.

2.1.7. “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт хүн амын шүдийг эрүүлжүүлэх цогц арга хэмжээ авч, суманд шүдний кабинет байгуулан ажиллуулна.

2.1.8. Эрүүл мэндийн төвийн чийрэгжүүлэлтийн танхимыг түшиглэн иргэдийг хуваарийн дагуу, эрүүл мэндэд нь тохирсон дасгал хөдөлгөөн хийх орчин бүрдүүлнэ.

2.1.9. Эрүүл мэндийн төвийн гадна талын хайсыг шинэчилнэ.

2.2. ХҮН АМЫН ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

2.2.1. Нийгмийн хамгааллын салбарыг  цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй болгоно.

2.2.2. Ахмадуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нийгэм соёлын үйлчилгээг өргөжүүлж ахмадын байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана.

2.2.3. Хүүхэд залуучууд , гэр бүлд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс   хамгаалах  хуулийн хэрэгжилтийг сайжруулахад орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжиж ажиллана.

2.2.4 Сум хөгжүүлэх сангийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг тогтвортой ажлын байр бий болгох иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шударга, ил тод хүртээх замаар хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжинэ.

2.2.5. Бүтээн байгуулалт, томоохон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд болон хувийн үйлдвэрлэл үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж замаар ажилгүй иргэдийг ажлын байраар ханган ажилгүйдлийн түвшин 4,5% -д хүргэнэ.

2.2.6. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

2.3. ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВСРОЛ

2.3.1. Улс, аймаг, бүсийн чанартай олимпиад, тэмцээн, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид бэлтгэсэн багш нарыг урамшуулж, хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудыг шагнаж урамшуулна. .

2.3.2. Ерөнхий боловсролын сургуулийн урлаг, биеийн тамирын хичээлийн заал, дотуур байрны орчин нөхцлийг сайжруулан шаардлагтай тоног төхөөрөмжөөр хангана.

2.3.3.250 хүүхдийн суудалтай өргөтгөл хичээлийн байрны гадна талбайг хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулах

2.3.4. Олон Улсын чанарын стандартын менежмент /ISO/-ийн  тогтолцоог нэвтрүүлнэ.

2.3.5 Цахим боловсрол арга хэмжээг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургуулийн 1 ангийг орчин үеийн смарт төхөөрөмжөөр тоноглож, ухаалаг самбараар ханган, сургалтын орчин нөхцөлийг сайжруулна.

2.3.6 Цэцэрлэгийн гал тогооны хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

2.4. ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, СОЁЛ УРЛАГ

2.4.1. Орон нутгийг судлах музейн үзмэрийг баяжуулж, хадгалалт хамгаалалтыг сайжруулна.

2.4.2. Монгол хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлж бүх нийтээр монгол бичигтэн болох хөдөлгөөн  өрнүүлнэ.

2.4.3. Сумын номын сангийн фондыг баяжуулах, боловсон хүчнийг чадавхжуулах, шаардлагатай  тоног төхөөрөмжөөр хангах, орчин нөхцөлийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2.4.4. Соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулан, орчин нөхцөлийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, мэргэжлийн боловсон хүчнээр үе шаттай хангана.

2.4.5. Сумын соёлын төвийг Монгол Улсын төрийн соёрхолт, зохиолч, яруу найрагч А. Самбаллхүндэвийн нэрэмжит болгоно.

2.4.6. Чулуут гол дагуух түүхэн үнэт өв болох хадны сүг зургийн тоо, байршлыг тогтоон бүртгэлжүүлж, мэдээллийн санд оруулна.

   2.5. НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ

2.5.1. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ. .

2.5.2. Сумын төвийн хороодод иргэдэд зориулсан сагс, болейболын талбай шинээр байгуулна.

2.5.3. Зуслан багт байрлах баяр наадмын талбай болон сумын наадмын талбайг тохижуулна.

ГУРАВ: ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

3.1 ХӨДӨӨ, АЖ АХУЙ:

3.1.1. “Цахим хөдөө аж ахуй” арга хэмжээ хэрэгжүүлнэ.

3.1.2. “Нэг айл, нэг өвөлжөө – 10 ар газар” арга хэмжээ хэрэгжүүлнэ.

3.1.3. Бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор усжуулах, худагжуулах, булаг шандны эх, бэлчээрийг хамгаалах, мэрэгч болон хортон шавьж устгах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

3.1.4. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Чинээлэг, хариуцлагатай малчин” шинэ загвар төслийг Төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдын анхан шатны болон дундын хоршоо, бүлэг, хэсэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллана.

3.1.5. Байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, бэлэн байдлыг хангах зорилгоор, баг, суманд өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлнэ.

3.1.6. “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” арга хэмжээг хэрэгжүүлж, сүү, цагаан идээний эрүүл ахуй, ариун цэвэр, чанар, стандартыг дээшлүүлж зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллана.

3.1.7. Өвс тэжээлийн фонд нэмэгдүүлэх зорилгоор ногоон тэжээл тариалах иргэн аж ахуй нэгжийг дэмжиж ажиллана.

3.1.8. Өвс тэжээл хадгалах агуулах шинээр барина.

3.1.9. Багуудад мал тарилгын хашаа барина.

     3.2 ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨНГӨН ҮЙЛДВЭР

3.2.1. Шинэ технологи, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан барилгын материал, уламжлалт аргаар хийсэн мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана.

     3.3. БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ

3.3.1.  Хөдөө багийн даваа, гүвээ, голын гармуудын авто замыг шинэчлэн судалгаа хийн тодорхойлж, авто замуудыг шинээр засах, сэргээн засах, гол, горхины усан гармуудад тээврийн хэрэгсэл зорчих шинэ модон гүүр барих ажлыг бүрэн шийдвэрлэн иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжоор хангана.

3.3.2. 150 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэг шинээр барина.

3.3.3. Сумын соёлын төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулна.

3.3.4. Хоолт багийн 30-45 кВт нарны цахилгаан станц барих ажлыг хийж гүйцэтгүүлнэ.

3.3.5. Үерийн далангийн зураг төсөл боловруулах ТЭЗҮ-г хийлгэнэ.

ДӨРӨВ: НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

     4.1. ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

4.1.1. Чулуут гол дагуух эртний үнэт өв, хадны сүг зураг,  байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэн эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

4.1.2. Аймгийн цахим аялал жуулчлал, арга хэмжээнд хамруулна.

     4.2 БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛ

4.2.1. Хог хаягдал /ахуйн болон үйлдвэрийн хатуу хог хаягдал/-ыг ангилан ялгах, дахин боловсруулах талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт сурталчилгааг зохион байгуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулж, “Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлнэ.

4.2.2. Газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлох, ашиглах, уул уурхайг дэмжихгүй байх зарчим баримтлана.

4.2.3. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хүлэмжийн модны үр бэлтгэх, мод үржүүлгийн плантаци байгуулан “тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 800.000 мод тарих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

ТАВ: ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

     5.1 “ЦАХИМ МОНГОЛ”-ТӨРИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

5.1.1. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг сэргээн эрчимжүүлж, “Ахмадаа сонсоё”, ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсоё”, “Хүүхдээ сонсоё”  зэрэг арга хэмжээгээр дамжуулан хүн амын тодорхой зорилтот бүлгүүдийн хүсэл, сонирхол, эрх ашгийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах ажлыг зохион байгуулна.

5.1.2. Төрийн үйлчилгээнд “Цахим шилжилт”-ийг үе шаттай хийж, цахим засаглалд шилжих үйл явцад идэвх, санаачлага гарган ажиллана.

5.1.3. Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инноваци нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ. Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ, шаардлагыг хангах дэд бүтцийг байгуулж, хамрах хүрээг өргөжүүлж, багтаамжийг нэмэгдүүлнэ.

      5.2 МЭРГЭШСЭН, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА

5.2.1. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангуулж, мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнд суурилсан мерит тогтолцоог бэхжүүлэхэд санаачлага гарган ажиллана.

5.2.2. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

5.2.3. Төрийн захиргааны байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015  стандарт нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.

5.3. АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ

5.3.1. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж бодлогоор дэмжин ажиллана.

5.3.2. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.

—оОо—