
АРХАНГАЙ АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 10
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал”-ыг үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтанд зааснаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг Сумын төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /П.Алтанхуяг/-д даалгасугай.
ДАРГА Ц.ЭРДЭНЭБУЛГА
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
ээлжит бус хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 10-ны
өдрийн 10 дугаар тогтоолын хавсралт
СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ МӨРДӨХ ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
№ | Хураамж төлөх хуулийн этгээд, өрх | Тоо | Ажиллах хугацаа
|сараар| |
Сард авах хураамжийн хэмжээ | Хураамж
₮-өөр |жилд| |
1 | Засаг даргын тамгын газар | 1 | 12 | 7,500 | 90.000 |
2 | Бүрэн дунд сургууль, | 1 | 12 | 7,500 | 90.000 |
3 | Хоолтийн бага сургууль | 1 | 12 | 7,500 | 90.000 |
4 | Хүүхдийн цэцэрлэг | 1 | 12 | 7,500 | 90.000 |
5 | ЭМТ | 1 | 12 | 7,500 | 90.000 |
6 | Соёлын төв | 1 | 12 | 7,500 | 90.000 |
7 | Ойн мэргэжлийн байгууллага тус тус | 4 | 12 | 8,500 | 408.000 |
8 | Их дэлгүүр, Мини маркет тус бүр | 9 | 12 | 5,000 | 540,000 |
9 | Хүнс, барааны дэлгүүр тус бүр | 11 | 12 | 4,000 | 528,000 |
10 | Эмийн сан тус бүр | 2 | 12 | 4,000 | 96.000 |
11 | Банк, санхүүгийн байгууллага тус бүр | 2 | 12 | 4,000 | 96.000 |
12 | Шатахуун түгээх станц тус бүр | 3 | 12 | 4,000 | 144,000 |
13 | Сумын өрх | 1207 | Жилд | 5,000 | 6.035.000 |
Нийт | 8.387.000 |
Эх хувийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390090342481&showType=1 холбоосоор орж үзнэ үү,