Home Мэдээ, мэдээлэл САНАЛ АВАХ УРИЛГА

САНАЛ АВАХ УРИЛГА

Шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан  багийн Элс дөрөлжийн зам засвар, бор бургасны гарманд гүүр  барих ажлын гүйцэтгэгчийг  олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулах

Шалгаруулалтын дугаар: АРЖАСЗДТГ/202101011

Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий Иргэдийн бүлгээс Зуслан  багийн Элс дөрөлжийн зам засвар, бор бургасны гарманд гүүр барих ажлыг Орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгө  /10.000.000 төгрөг/ -өөр гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

            Санал ирүүлэхэд шаардагдах материал[техникийн тодорхойлолт]-ыг хавсаргасан  болно.

Саналд ирүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Үнийн санал /маягтын дагуу/
  2. Чадварын мэдээлэл /Маягт 3.1, 3.2, 3.3, 3.3 А маягтуудаар/
  3. Бүлгийн дарга, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагаа
  4. Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь
  5. Хамтран ажиллах гэрээ /Маягтын дагуу/

Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлтэй этгээд нь үнэлгээний хорооноос авч үзэхийг зөвлөж байна.

Тендерийг 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 15:00 цагаас өмнө үнэлгээний хороонд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 15:30 цагт Засаг даргын орлогчийн өрөөнд нээнэ.

Тендер ирүүлэх хаяг: Архангай аймгийн Жаргалант сумын үнэлгээний хороо

Тендерийн баримт бичгийн үнэ: 10000 төгрөг /ЗДТГ-ын 100010755001 тоот дансанд тушаах/

Лавлах утас: 99465101, 85111219