Home ил тод байдал Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөлд санал...

Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөлд санал авч байна.

МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ӨРХҮҮДИЙН АНХААРАЛД:
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Малын тоо толгойн албан татварын хэмжээг 0-2000 төгрөгөнд багтаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал малын төрөл тус бүрээр тогтооно” гэж заасан байдаг.
Иймд дээрх татварыг дараах хувь хэмжээгээр тогтоох асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу санал авч байна.
Та өөр саналтай бол коммент хэсэгт бичнэ үү.
Бод-/Адуу, үхэр, тэмээ/-1000 төгрөг
Ямаа-700 төгрөг
Хонь-500 төгрөг
Жич: Төсвийн тухай хуульд дээрх татвараас орсон орлогыг дараах арга хэмжээнд зарцуулахаар заасан болно.
– Уг орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.