Slide background
Slide background
Slide background

Манай бахархал

Untitled-1Монгол улсын хөдөлмөрийн баатар:

            1.Саятан жолооч Лувсанпунцагийн Самбуу-Ёндон -1971 он

2.Ямаачин Дандарын Банзрагч – 1976 он

3.Хоньчин Ваанчигийн Лүндэн-Очир – 1989 он

 

Монгол улсын гавъяат алдартан:

 

1.Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Дамдинрагчаагийн Цэрэндорж – 2001 он

2.Гавъяат багш Төгсцогтын Нямдорж – 1989 он

3.Үйлчилгээний гавъяат ажилтан Батсүрэнгийн Долгоржав – 1986 он

4.Гавъяат нэгдэлчин Гомбын Балдан – 1991 он

5.Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Бямбын Жигжид – 2005 он

6.Гавъяат багш Лундаагийн Батмөнх – 2006 он

7.Гавъяат барилгачин Данзангийн Цэрэнбат – 1981 он

8.Хүний гавъяат эмч Жунайн Бадрал – 2010 он

9.Соёлын гавъяат зүтгэлтэн Гомбын Дэлгэр – 2002 он

10.Соёлын гавъяат зүтгэлтэн Саландарын Цогтбаяр – 2011 он

 

Эрдэмтэн мэргэд:

 

1.Эрдэнэ мэргэн бандид ханчин хамба Сүрэнхорын Жамъянгарав – 1906 он

2.Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн академич, шинжлэх ухааны доктор Дамдинрагчаагийн Цэрэндорж – 1975 он

3.Шинжлэх ухааны доктор профессор Чагнаагийн Пүрэвдорж /Асайт/– 1982 он

4.Түүхийн ухааны дэд эрдэмтэн Пүрэвийн Пэрэнлэй /Асайт/ – 1980 он

5.Химийн ухааны дэд эрдэмтэн Готовын Базар /Зуслан/ – 1981 он

6.Техникийн ухааны дэд эрдэмтэн Ринчингийн Лхагвасүрэн – 1991 он

7.Физик математикийн ухааны дэд эрдэмтэн Лундаагийн Батмөнх – 1989 он

8.Техникийн ухааны дэд эрдэмтэн профессор Ринчиндоржийн Бүүвэйбаатар – 1991 он

9.Газар зүйн ухааны дэд эрдэмтэн Нямсүрэнгийн Батнасан – 1998 он

10.Цэргийн ухааны доктор, профессор Пүрэвдоржийн Алгаа – 2003 он

11.Боловсролын ухааны доктор Самбалхүндэвийн Хаш-Эрдэнэ – 2003 он

12.Химийн ухааны доктор дэд профессор Намжилпунцагийн Гүрдагва – 2004 он

13.Анагаах ухааны доктор Бүүвэйбаатарын Болормаа – 2005 он

14.Техникийн ухааны доктор, МУ-ын зөвлөх инженер Долгорын Даваадорж – 2006 он

15.Түүхийн ухааны доктор, профессор Цэрэндагвын Энхээ – 2008 он

16.Анагаах ухааны доктор Тайванхүүгийн Тэрбиш – 2008 /Зуслан/

17.Байгалийн ухааны доктор, профессор Ланжаагийн Баясгалан – 2008 он Асайт

18.Биологийн ухааны доктор Ишваанжилын Баярбат -2009 он Асайт

19.Төрийн захиргааны менежментийн доктор, профессор Пэрэнлэйн Доржсүрэн -2010 он

20.Удирдахуйн ухааны доктор Батмөнхийн Батбаатар – 2010 он /Баянцагаан/

21.Эдийн засгийн ухааны доктор Буяндалайн Цацралт – 2010 он /Асайт/

22.Төрийн захиргааны менежментийн доктор Цэрэндагвын Наранцэцэг – 2011 он /Эрдэнэ-Уул/

23.Химийн ухааны доктор Цогтбаатарын Ганзориг – 2010 он /Баянцагаан/

24.Анагаах ухааны доктор Бямбын Дашлхүмбэ – 2012 он /Асайт/

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн:

 

1.Чойнарангийн Жүгдэрнамжил

2.Чүлтэмийн Үл-Олдох

 

Улсын цолтой бөхчүүд:

1.Монгол улсын арслан Баатарын Төрбат – 1938 он

2.Монгол улсын начин, харцага Арцын Гончиг – 1951, 2004 он

3.Монгол улсын начин Готовын Баасан – 1945 он

 

Улсын хошой аварга малчин:

1.Хоолт багийн хоньчин Ваанчигийн Лүндэн-Очир – 1979, 1989 он

2.Хоолтын багийн малчин Далхын Ядамсүрэн – 1979, 1985 он

 

Улсын аварга малчин

 

1.Хоолт багийн малчин Шаравын Хас – 1978 он

2.Гомбын Сүмбэрэл Хоолт – 1982 он

3.Дэлгэрийн Чарив Хоолт – 1984 он

4.Баасангийн Пүрэвдорж Эрдэнэ-Уул – 1987 он

5.Дамдингийн Дэмбэрэл Хоолт – 1989 он

6.Бямбын Сэдбазар Асайт – 1992 он

7.Улсын тэргүүний шилдэг фермерчин Асайт

 

Улсын аварга хадланч

1.Жамбалдоогийн Гэндэн /Эрдэнэ-Уул баг/ – 1981 он

2.Гэлэгийн Цэдэв /Хоолт баг, эмэгтэй/ – 1983 онд

      Тус суманд алтан гадас одонгоор шагнагдсан 33, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан 44, Их монгол улсын 800 жилийн ойн медалиар шагнагдсан 28, сумын хүндэт иргэн 10, мөн 22 салбарын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан 118 хүн байдаг бөгөөд эдгээр иргэдийнхээ хөдөлмөр бүтээлийн алдар суугаар бахархаж байна.