Home Мэдээ, мэдээлэл Сумын онцгой комиссын мэдээлэл:

Сумын онцгой комиссын мэдээлэл:

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ
Тус суманд коронавирустэй иргэнтэй дам болон ойрын хавьтал болсон 2 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд нь суманд ажиллах үеэр нууц үе нь таарч аймагт PCR-ийн шинжилгээ өгөхөд эерэг гарсан тохиолдлууд юм.
3 сарын 20-нд сибирийн эрүүл мэндийн сургалтаар ирсэн хүний сургалтанд суусан болон тус хүнтэй уулзсан 30 орчим иргэн, 3 сарын 22-ноос 24-ний хооронд банкаар үйлчлүүлсэн дам хавьтлын 340 хүн байгаа нь тогтоогдсон.
Банкинд ажилласан хүнтэй ойрын хавьтал болсон 11 иргэний сорьцыг аймагт хүргүүлж PCR-ийн шинжилгээнд хамруулахад одоогийн байдлаар сөрөг гарсан. 7-10 хоногийн дараа эдгээр иргэдийн сорьцыг дахин аймагт хүргүүлж шинжлүүлнэ.
Мөн Сибирийн эрүүл мэндийн сургалтаар ирсэн хүнтэй ойрын хавьтал болсон 3 иргэнээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад сөрөг гараад байна.
Иймд дээрх тохиолдлуудтай ойрын болон дам хавьтал болсон иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмээ сайтар мөрдөж, бусад иргэд худал мэдээлэл авч айдаст өртөлгүй дархлаагаа дэмжин, хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж төр засгаас гарч байгаа бодлого шийдвэрийг цаг тухай бүрт нь ягштал биелүүлэхийг уриалж байна.