Home \ Мэдээ, мэдээлэл \ 44 булаг ширгэжээ

44 булаг ширгэжээ

a0aca45f2cb615f8great

 Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас усны тоо бүртгэлийн ажлыг өнгөрсөн 8-р сард хийж дуусган, оны өмнө дүнг гаргажээ. Архангай аймагт 594 булаг тоологдсоноос ширгэсэн 44, устай 550, рашаан 16, гол горхи нийт 622 тоологдсоноос ширгэсэн 26, тасарсан 3, устай 598 байна. Харин нуур тойром 142 бүртгэгдсэнээс устай 140, ширгэсэн 2, сэргэсэн 29, худаг 721 тоологдлсоноос өрөмдмөл буюу гүн өрмийн 549, гар худаг 172 тоологджээ. Усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулах явцад хур бороо элбэгтэй, ялангуяа Хангай нурууны араас усжих томоохон голууд болох Чулуут, Урд Тэрх, Хойд Тэрх, Суман, Гичгэнэ, Хануй зэрэг голууд, тэдгээрийн цутгал голуудын усны түвшин нэмэгдсэн услаг ихтэй  үе тохиосон нь онцлог байжээ. Усны тоо бүртгэлийг Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант сумдын нутаг дахь усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэр, усны барилга байгууламжийг батлагдсан заавар журмыг баримтлан тоолсон байна. Дээрх ажлыг Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Архангай аймгийн Засаг Даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/376 тоот захирамж, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын “Усны тоо бүртгэл хийх” ажлын удирдамжийн  дагуу зохион байгуулсан байна.

Duisburger ghostwriter bachelorarbeit beiträge zur soziologischen forschung nr.

Санал болгох

Багийн Засаг дарга нараа унаажуулав.

Багийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр, Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх …