Эрүүл мэндийн төвийн барилгын засвар, өргөтгөлийг улсын төсвийн 196.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нуурын толгой” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус ажлыг 2019 оны 9 сарын 11-нд ашиглалтад авав.




Улсын төсвийн 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хоолт багийн Хоолтын давааны авто замын засварын ажлыг “Нобле Рөүд” ХХК гүйцэтгэж, 9 сарын 2-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөв. Нийт 2.5 км авто замыг сайжруулан засч, зарим гуу, жалга, горхитой хэсгүүдэд үерийн шуудуу татаж, далан хийсэн байна.





- Хүүхдийн тоглоомын талбайг Улсын төсвийн 25.0 сая төгрөгрийн хөрөнгө оруулалтаар “Газрын гагнаас” ХХК нь хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.


- Хүүхдийн цэцэрлэгийн барилгын монтаж шинэчлэх, гадаад засварын ажлыг Улсын төсвийн 50.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мандаа чулуу ХХК хийж гүйцэтгэв.

Мөн энэ онд улсын төсвийн 1.0 тэрбум хөрөнгө оруулалтаар БДС-н өргөтгөлийг ажлыг “Эм эм си эйч” ХХК нь 1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж ирэх оны 8 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
