Home Мэдээ, мэдээлэл 4 дүгээр сарын ажлын товч тоймыг хүргэж байна.

4 дүгээр сарын ажлын товч тоймыг хүргэж байна.

  •   Зуслан багаас сумын төв хүртэлх эрчим хүчний өмхөрч муудсан 35 ширхэг шонгийн модыг сольж, Зуслан багийн аянга бууж шатсан дэд станцыг засварлах ажлыг сумын төсвийн хөрөнгөөр 4.9 сая төгрөгөөр гүйцэтгүүлэв.
  • Улиастайн гол дагуу нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж 32 м3 хогийг хогийн цэгт төвлөрүүлсэн. Мөн идэвхтэн иргэд уул, ус, орчны хогийг цэвэрлэх ажлыг сайн дурын оролцооны үндсэн дээр хийсэн. 
  • Бумбат, Өл, Улаан давааны үерийн улмаас эвдэрсэн замыг засах ажил 30  гаруй жолооч болон иргэдийн сайн дурын оролцооны үндсэн дээр хийгдэв. 
  • Сумын нийгэм, эдийн засгийг 2021 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөг сумын Засаг даргын захирамжаар батлав.
  • Орон нутгийн хөгжлийн сан, сумын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын техникийн тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг болон үнэлгээний хороог байгуулж тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдаж тендерийг эхнээс нь зарлаад байна.
  • Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян-Улиастай” ХХК, “Элэгтэй хайрхан” ХХК, “АСАДБЗХ” ХХК, “Баян овон хөх хайрхан” ХХК ойн мэргэжлийн байгууллагуудад мод, бут, суулгац, тариулах зорилгоор 27200 м2 талбайг хариуцуулан өгч, хайс хамгаалалт хийлгүүлэхээр болов. Мөн 5 сард мод тарих өдрийг тохиолдуулан сумын хэмжээнд мод тарих ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав.
  • Ойн мэргэжлийн байгууллагууд болон нөхөрлөлүүдийн нэгдсэн сургалт зохион байгуулж мод, модон бүтээгдэхүүнийг сумын иргэдэд зарж борлуулах дээд хязгаарыг тогтоож, байгууллагын орчныг камержуулах, дундын цагаалга хийсэн гуалин модыг татаж авах, ойн цэвэрлэгээ хийлгэж талбайг хүлээлгэн өгөх ажлыг 05- дугаар сарын 01-ний дотор гүйцэтгүүлэхээр үүрэг даалгавар өгсөн.  4 см-ийн цэвэр банз 6000, 3 см-ийн бохир банз 5000, 5 см-ийн цэвэр банз 7000, 7х15 хэмжээтэй палк 9000, 15х12 хэмжээтэй палк, +1 банз 18000, 15х12-ын палк 15.000 15х15 палк 18000 төгрөг байхаар тогтсон болно. Мөн ойн мэргэжлийн анги тус бүр түлшний захад 5 машин түлээ буулгаж иргэдийн түлшний хэрэгцээг хангахаар болов.
  • Сумын мал эмнэлгийн тасаг нь мал эмнэлгийн нэгжүүдтэй хамтран халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газраас ДХХ өвчнөөс урьдчилан сэргийлэх 6000 тун вакцин татан авч халдварт өвчний голомттой бүсүүдэд вакцинжуулалт хийж , ариутгал халдваргүйжүүлэлтийг 5200 м2 талбайд хийсэн.
  • “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” ТББ-тай хамтран тус сумын 3-н малчин өрхөөс Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал С001 үнэлгээг “Зуслан гурван ган хоршоо”-той хамтран хийв.
  • Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн хөгжил төсөл”-ийн хүрээнд тус сумын 5 багийн 50 малчин өрхөд хүнсний тусламжийн багцыг хүргээд байна.
  • Эх, нярайн болон эрүүл мэндийн байгууллагад дутагдаж байгаа тоног төхөөрөмжийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Билэг-Өрнөхөөр дамжуулан аймгийн Засаг дарга, аймгийн ЭМГ-т хүсэлт явуулж шийдвэрлүүлэхээр болов.
  • Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан төр, засгийн бодлого шийдвэрийг цаг тухай бүрд нь хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хариуцлагатай жижүүрт 20 албан хаагч, хөдөлгөөн эргүүлд 8 албан хаагч ажиллаж Бумбатын даваа, Бүлээн хошуу, Гоньдын булан зэрэг 3 газар байнгын хяналтын пост гарган, постонд нийт 170 гаруй төрийн албан хаагч нар ажиллаж байна. 3 постны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах ажил хийгдсэн. Мөн коронавирусын хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед шаарлагатай эмнэлгийн хэрэгслийг сумын төсвөөр 18400000  төгрөгөөр авахаар гэрээ  байгуулав. Он гарснаас хойш коронавируусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын Засаг дарга 21 удаагийн захирамж шийдвэр гарган ажилласан байна. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол илрээгүй болно.
  • Сумын удирдлагууд Хоолт багт ажиллаж багийн бага сургууль болон багийн ажилтай танилцаж тулгамдаж байгаа асуудлыг сонсон, хангалтгүй байгаа ажил үүргүүдийг сайжруулах үүрэг чиглэлийг өгч тус багт хэрэгжүүлбэл зохих ажил, арга хэмжээг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. 
  • 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2019 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг суманд зохион байгуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сумын ИТХТ-ийн 2021 оны 13 дугаар тогтоолоор сумын Засаг даргаар ахлуулан 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан бөгөөд зөвлөл 86.6 хувийн ирцтэй хуралдаж 2021 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг 3 зорилт, 25 арга хэмжээтэйгээр хэлэлцэн баталлаа.