Home Uncategorized Үнийн санал авах урилга /Хоолт-1/

Үнийн санал авах урилга /Хоолт-1/

Шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт  багийн Дэл чулуунаас Их элгэдийн гол хүртэлх зам засварын ажлын гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах

Шалгаруулалтын дугаар: АРЖАСЗДТГ/ШХА/2021-04

Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий этгээдээс Дэл чулуунаас Их элгэдийн гол хүртэлх зам засварын ажлыг  Орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгө  /20.000.000 төгрөг/ -өөр гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Саналд ирүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Танилцуулга
  2. Үнийн санал /маягтын дагуу/
  3. Бүлгийн дарга, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагаа, хэрэв хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
  4. Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь,
  5. Төсөвт өртгийн тооцоо
  6. Хэрэв иргэдийн бүлэг бол Хамтран ажиллах гэрээ /Маягтын дагуу/

Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлтэй этгээд нь үнэлгээний хорооноос авч үзэхийг зөвлөж байна.

Тендерийг 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 11:50 цагаас өмнө үнэлгээний хороонд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12:20 цагт Засаг даргын орлогчийн өрөөнд нээнэ.

Тендер ирүүлэх хаяг: Архангай аймгийн Жаргалант сумын үнэлгээний хороо

Тендерийн баримт бичгийн үнэ: 20000 төгрөг

Лавлах утас: 99465101, 99862387