Home Худалдан авах ажиллагаа Эрх бүхий иргэдийн бүлгийг Хоолт багийн “Тэмээ нисдэг” гэх газрын зам засварын...

Эрх бүхий иргэдийн бүлгийг Хоолт багийн “Тэмээ нисдэг” гэх газрын зам засварын ажилд урьж байна.

САНАЛ АВАХ УРИЛГА

Шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Тэмээ нисдэг” гэх газрын зам засварын ажлын гүйцэтгэгчийг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулах
Шалгаруулалтын дугаар: АРЖАСЗДТГ/202101023

Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий Иргэдийн бүлгээс Хоолт багийн тэмээ нисдэгийн зам засварын ажлыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын төсөв /10.000.000 төгрөг/ -өөр гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Санал ирүүлэхэд шаардагдах материал[техникийн тодорхойлолт]-ыгхавсаргасан болно.

Саналд ирүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Үнийн санал /маягтын дагуу/
2. Чадварын мэдээлэл /Маягт 3.1, 3.2, 3.3, 3.3 А маягтуудаар/
3. Бүлгийн дарга, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагаа
4. Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь
5. Хамтран ажиллах гэрээ /Маягтын дагуу/
Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлтэй этгээд нь үнэлгээний хорооноос авч үзэхийг зөвлөж байна.
Тендерийг 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 15.00 цагаас өмнө үнэлгээний хороонд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15:30 цагт Засаг даргын орлогчийн өрөөнд нээнэ.
Тендер ирүүлэх хаяг: Архангай аймгийн Жаргалант сумын үнэлгээний хороо
Тендерийн баримт бичгийн үнэ: 3000 төгрөг /ЗДТГ-ын 100010755001 тоот дансанд
тушаах/
Лавлах утас: 99465101, 85111219