Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Home \ Эрдэнэ-Уул баг

Эрдэнэ-Уул баг

Одоогийн Эрдэнэ-Уул баг нь 1992 онд Шархөндийн ам гэх газар байгуулагдаж анхны засаг даргаар Г. Жигмиднамжил/1992-1996/ сонгогдож, Төмөрчөдөр /1996-2000/, Н. Болдбаатар /2000-2004/, Б. Баярсүрэн /2004-2008/, Ц.Эрдэнэбулаг /2008 оноос/ нар ажиллаж байна. Багийн ажлын албанд хүний бага эмчээр Х.Цэрэнжаргал, байгаль хамгаалагчаар Н. Очирхуяг нар ажиллаж байна.

Тус баг нь 144 өрх, 535 хүн ам, 38144 толгой малтай. Мал сүргийн 80 орчим хувийг бог мал эзлэх ба ямаан сүргийн дотор эрчим угшлын ямаа элбэг тул зах зээлийн өндөр ханшаар зах зээлд борлуулдаг.

Сумын төвийн баруун хойд хэсэгт 12 км-ийн зайд оршдог. Их элгэт, Мухар Элгэт, Харгана, Чулуут, Тариат зэрэг олон гол горхиноос бүрдсэн нутаг дэвсгэртэй, байгалийн үзэсгэлэнт газар, ой мод, ургамал, ан амьтан, араатан жигүүртэн чуулсан газар нутаг юм. Жилд унах хур тунадасны хэмжээ 40 мм, агаарын темпратур өвөл -25- 30 градус хүйтэн, дундаас +15+ 27 градус дулаан байдаг.

Үзэсгэлэнт газрууд: Гялгар хясаа, Цорж хад, Харваанга, Данхирын овоо, Дэмчигийн агуй, Сэнж хад, Дөрөө хангинадаг, Улаан сэрвэн уул зэрэг түүх домогт, Чимэдийн Эрээн зэрэг үзэсгэлэнт газруудтай.

Рашаан: Тахилт – Хүний дотоод эрхтэнүүдэд сайнаар нөлөөлөн өвчин эмгэгийг анагаадаг тул сум орон нутгийн болон хот, суурин газрын хүмүүс эмчилгээний журмаар ууж, амардаг. Тус рашааныг 2010 онд Тогтвортой амьжиргаа төслийн хөрөнгө оруулалтаар хашиж хамгаалсан болно.

In 2008 states made tax-policy changes that brought more money into their treasuries, according to the center on budget and homework helper policy priorities.