Home Төрийн үйлчилгээ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ авах нөхцөл, бүрдүүлэх материалуудыг танилцуулж байна.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ авах нөхцөл, бүрдүүлэх материалуудыг танилцуулж байна.

Нэг: Худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгэх
Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /суманд улсын бүртгэгчид/ хандан авах боломжтой.

Бүрдүүлэх баримт бичиг: 

Ø  Мэдүүлэг гаргана.

Ø   Худалдах, худалдан авах гэрээ /эх хувь/

Ø  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь /

Ø  Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны орлогын албан татвар төлсөн баримт /эх хувь/

Үйлчилгээний хураамж – 20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг

Өмчлөх эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.

Ажлын 3 өдрийн дотор, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Хоёр: Хамтран өмчлөгч өөрчлөгдөх хэлцлийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.

Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /суманд улсын бүртгэгчид/ хандан авах боломжтой.

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • Мэдүүлэг гаргана.
  • Гэрээ хэлцэл /эх хувь/
  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь /

Үйлчилгээний хураамж: 8000 төгрөг, яаралтай бол 16000 төгрөг

Ажлын 3 өдрийн дотор, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Жич: Шаардлагатай тохиолдолд өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийн хуулбарыг авна.

 Гурав. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин авах
Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /суманд улсын бүртгэгчид/ хандан авах боломжтой.

Бүрдүүлэх баримт, бичиг: 

Ø  Мэдүүлэг гаргана.

Ø  Иргэний өргөдөл, хуулийн этгээд бол албан бичиг.

Ø  Гэрчилгээг үрэгдүүлсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар. /Сонин эх хувь/

Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг.

Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өмчлөгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож, улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор дахин олгоно.

Анхаарах асуудал: Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцно.

Дөрөв. Өвлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх
Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс  хандан авах боломжтой.

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • Мэдүүлэг гаргана.
  • Өвлөх эрхийн гэрчилгээ /эх хувь,  нотариатаас олгоно./
  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь /

Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг

Ажлын 3 өдрийн дотор, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Жич: Шаардлагатай тохиолдолд өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийн хуулбарыг авна.

Тав. Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх
Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /суманд улсын бүртгэгчид/ хандан авах боломжтой

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • Мэдүүлэг гаргана.
  • Түрээсийн гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Түрээслэх эд хөрөнгөд үүрэг үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг      нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрөл
  • Хуулийн этгээд бол эрх бүхий этгээдийн шийдвэр.

Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг

Ажлын 3 өдрийн дотор, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Анхаарах асуудал:

Нэгээс дээш өмчлөгчтэй бол Гэрээнд өмчлөгчид гарын үсэг зурсан байх, эсвэл итгэмжлэлээр төлөөлсөн бол итгэмжлэл хавсаргана.

Жич: Шаардлагатай тохиолдолд өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийн хуулбарыг авна.

Зургаа: Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэл
Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /суманд улсын бүртгэгчид/ хандан авах боломжтой

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • Мэдүүлэг гаргана.
  • Өргөдөл
  • Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж баталгаажуулсан кадастрын зураг
  • Үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдсөн бол эрх бүхий байгууллагын шийдвэр
  • Барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг
  • Эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг нотлох бусад нотлох баримт
  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

Үйлчилгээний хураамж: 8000 төгрөг, яаралтай бол 16000 төгрөг

Ажлын 3 өдрийн дотор, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Жич: Шаардлагатай тохиолдолд өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийн хуулбарыг авна.

 Долоо: Хувийн сууц /амины орон сууц/-ны өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд анх удаа бүртгэх

Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Уг үйлчилгээг  эд хөрөнгө оршин байгаа аймгийн улсын бүртгэлийн хэлтэст /суманд улсын бүртгэгчид/ хандан авах боломжтой.

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • Мэдүүлэг гаргана.
  • Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;
  • Газар өмчлөх эрх олгосон шийдвэр /Засаг даргын захирамж, хавсралтын хамт/
  • Эзэмших эрхтэй газар бол Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ
  • Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг /эх хувь/
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт
  • Хувийн сууцны  зураг төсөл /талбай, хэмжээ тусгах/
  • Хувийн сууцны бүтэн харуулсан гэрэл зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш сууцтай бол нэг зурагт  багтаах, 2 ба түүнээс дээш зэргэлдээ эд хөрөнгийг нэг мэдүүлгээр бүртгүүлэх тохиолдолд нэг кадастрт багтаан зургийг авч тайлбар бичих/
  • Газрын мэдээллийн санд хаяггүй бол хувийн сууцанд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг.

Ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Ø  Тэмдэгтийн хураамж: Эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцно.

Анхаарах асуудал: Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгө тусгагдсан байна. Мөн газар өмчлөх шийдвэр, эзэмших гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтэд газрын хаяг, хэмжээ, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл зөрүүгүй байх шаардлагатай.

Найм: Шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, автозогсоол зэрэг нийтийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх
Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Уг үйлчилгээг  эд хөрөнгө оршин байгаа аймаг болон дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой.

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • Мэдүүлэг гаргана.
  • Гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн тодорхойлолт /төлбөр тооцоо дууссан тухай/
  • Тухайн иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ /Хөрөнгө оруулж үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц захиалгын гэрээ гэх мэт./
  • Тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг
  • Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт
  • Барилга байгууламжийн зураг төсөл /тухайн давхар, тоот, талбайн/
  • Барилгын гэрэл зураг /өөрийн өмчлөлийн хэсгийн цонхыг тэмдэглэсэн байх/

Ø  Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох

Ø Ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Анхаарах асуудал: Гүйцэтгэгч эсхүл өмчлөгч нь захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт, холбогдох баримт бичгийг урьдчилан ирүүлсэн байна.

Захиалга авсан этгээд нь хуулийн этгээд бол төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, иргэн бол төлбөр тооцоо дууссан тухай баримт бичиг үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн байна.

Ес: Шүүх, арбитрын шийдвэрээр эд хөрөнгө өмчлөх эрх шилжсэнийг улсын бүртгэлд бүртгэх
Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Уг үйлчилгээг  эд хөрөнгө оршин байгаа аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой.

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • Мэдүүлэг гаргана.
  • Шүүх, арбитрын шийдвэр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн бол холбогдох баримт бичиг
  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь. /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг  хавсаргана/

Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг

Ажлын 3 өдрийн дотор багтаан эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Жич: Шаардлагатай тохиолдолд өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийн хуулбарыг авна.

Арав: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх

Ангилал
Улсын бүртгэл /эд хөрөнгийн бүртгэл/
Тайлбар

Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашигийг хамгаалах зорилгоор тэдгээрийн өргөдөл, худалдах худалдан авах гэрээ болон бусад баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийнэ.

Эрх зүйн зохицуулалт

Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
МУ-ын хууль Улсын Их Хурал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003.06.19 21 дүгээр зүйл www.legalinfo.mn/law/details/87?lawid=87
ЗГ-ын тогтоол Засгийн газар Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай 2010.09.15 237 www.legalinfo.mn
ЗГ-ын ангентлагийн даргын тушаал Улсын Бүртгэлийн Ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам 2011.01.17 8 дугаар зүйлийн 8.3 burtgel.gov.mn

Баримт бичгийн бүрдэл

Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Маягт Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Мэдүүлгийн маягт бөглөх
Иргэний үнэмлэх Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Хуулбар
Төрсний гэрчилгээ Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Хуулбар
Гэрээ Хувь хүн өөрөө Худалдах, худалдан авах гэрээ, өв залгамжлах эрхтэйг нотолсон баримт
Өргөдөл Хувь хүн өөрөө Өмчлөгч өөрөө бичгээр гаргасан өргөдлийг нотариатаар баталгаажуулах
Төлбөр төлсөн баримт Арилжааны банк Голомт банкны 1410004702 тоот дансанд тушаана.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Мэдүүлэг хүлээн авах Улсын бүртгэгч 10 минут 15 минут Баримт бичгийн бүрдэлийг шалган хүлээн авна 1
Мэдүүлгийг шивэх Гэрээт ажилтан 10 минут 15 минут Мэдүүлэгт хавсаргагдсан нотлох баримтад дурдагдсан иргэдийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээллийг цахим мэдээллийн санд үнэн зөв шивж оруулах 1
Хариуцсан бүртгэгч хянаж бүртгэх Улсын бүртгэгч 3 өдөр 3 өдөр Шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн тодорхой хэсгийг нийтийн орон сууцны болон бусад зориулалтаар өмчлөхөөр захиалан  гэрээ хийж, хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно. 1

Төлбөр тооцоо

Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
0 5000 0 0 0 5000

Шийдвэрлэх хугацаа /эрх зүйн актад тусгагдсан/: 3 хоног

эх сурвалж: http://e-khutuch.mn/