Home \ Хүүхдийн цэцэрлэг

Хүүхдийн цэцэрлэг

     Архангай аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1954 онд нэгдлийн хөрөнгөөр 25 хүүхдийн ортой 6 ажилтантай анх байгуулагдаж, 2012 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар саятан жолооч Лувсанпунцагийн Самбуу-Ёндонгийн нэрэмжит цэцэрлэг болон 64 дэх жилдээ сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг явуулж байна.

   Хүүхдийн цэцэрлэгийн барилга 1990 îíä 90 îðòîé ÿñëè, öýöýðëýãèéí êîìáèíàòûí çîðèóëàëòààð баригдаж байсан бөгөөд 2018 онд онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл баригдаж ашиглалтанд орсон.

       2018-2019  оны хичээлийн жилд 20 багш ажилтантай 5 бүлэгт 173  хүүхэд хүлээн авч сургаж хөгжүүлж байна.

Үзэл баримтлал: Тоглоомын үйл ажиллагаанд суурилж хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлнэ. Эрдэмтэн П. Фребелийн онолд тулгуурлан үзэл баримтлал тодорхойлсон.

Эрхэмлэх зүйл:  Тоглонгоо суралцах орчинд зөв үйлдэл, үг сэтгэлтэй ирээдүйн зөв монгол иргэнийг цогцоор нь төлөвшүүлэх.

Зорилго: Бага насны хүүхдийг тоглох явцад нь бие бялдар, нийгэмшихүй, оюун ухаан, бие даасан чадваруудыг дэмжин хөгжүүлж ая тухтай орчин бүрдүүлэхэд оршино.

Зорилт: Хөдөлгөөн эрүүл мэнд зөв хооллох дадал хэвшилд сургах, мэндлэх, хүндлэх, талархах, уучлах ёсонд суралцахад оршино.

      Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилдаа хэл яриа, дүрслэн урлахуй, нийтээрээ урнаар унших, дуулах, бүжиглэх гоо зүйн чадварыг хөгжүүлэх зэрэгт хамт олны тэгш оролцоог хангаж ажиллаж байна.   

      Манай байгууллага нь арга зүйч багш-1, тэргүүлэх зэрэгтэй багш-1, ажиллах багшлах эрхтэй мэргэжлийн багш нар хүүхэд нэг бүрийг сургаж хөгжүүлэх сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

      Тус байгууллагад Боловсролын тэргүүний ажилтан-1, БСШУЯ-ны Хүндэт жуухаар-1, Хөдөлмөрийн хүндэт медалиар -1, Боловсролын 90 жилийн ойн медалиар-2,  бусад ойн медалиудаар шагнагдсан амжилттай ажиллаж байна.

       Сум орон нутгаас зохион байгуулсан ажилд байгууллага хамт олноороо идэвхи санаачлага гарган ажиллаж 2010, 2012, 2014 онуудад Тэргүүний тохижилт соёлжилттой байгууллагаар шалгарсан амжилтай ажиллаж байна.

Уриа: Эрүүл биед саруул ухаан оршино.

Утас: Эрхлэгч Ё. Оюунчимэг:99293005