Home Uncategorized Цэвэр орчин бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал.

Цэвэр орчин бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал.

Цэвэр, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сумын засаг даргын шийдвэрээр ажлын хэсэг гарч сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай, гудамж, хорооллын хогийг цэвэрлэж, хогийн цэгийг хумих ажлыг 3 өдрийн турш зохион байгуулав. Тус ажилд бүх төрийн албан хаагч, хорооны ахлагч, идэвхтэн иргэд, 6 машин, маханизм дайчлагдан ажиллав. Цаашид Хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг болон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж орчны хог хаягдлыг цэвэрлэх ажилд иргэн бүрийг цаг тухай бүрд нь оролцож  байхыг уриалж байна.