Home Төрийн үйлчилгээ Хуулийн этгээд шинээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материалыг танилцуулж байна.

Хуулийн этгээд шинээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материалыг танилцуулж байна.

Нэг. Хоршоо шинээр бүртгүүлэх
Ангилал
Улсын бүртгэл /хуулийн этгээдийн бүртгэл/
Тайлбар

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

  • Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах
  • Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх

3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт
  • /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/
  • Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

4. Гишүүдээс нийлүүлсэн хувь хөрөнгийг нотлох баримт

  • Банкинд данс нээлгэж, хоршоонд нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт. /гишүүн тус бүрээр эсхүл нэгдсэн байдлаар байршуулсан байж болно/

5. Бүх гишүүдийн хурлын тогтоолт /1 хувь/

Шийдвэр/тогтоол/-т:

  • – хоршоог үүсгэн байгуулах тухай
  • – хоршооны эрхлэх үйл ажиллагаа
  • – хоршооны оршин байх газрын хаяг, утасны дугаар
  • – нийт хөрөнгийн хэмжээ
  • – хоршооны дүрмийг хавсралтаар батлах
  • – хоршооны дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд/овог, нэр, регистрийн дугаар/-ийг сонгож, хурал даргалагч гарын үсэг зурсан байх.

/Хоршооны тухай хууль 27.2. “Тэргүүлэгчид нь дарга, хоёр буюу түүнээс дээш гишүүнээс бүрдэх ба Тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга байна”/

Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн овог, нэр, регистрийн дугаар, ирц, хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлыг тусган хурал даргалагч болон гишүүд гарын үсэг зурна.

6. Дүрэм /2 хувь/

  • Хоршооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зүйлийн тусгаж, тус хуулийн 11.2.1-д зааснаар хоршооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт

  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /Удирдлагын гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/
Хоёр. Нөхөрлөл шинээр бүртгүүлэх
Ангилал
Улсын бүртгэл /хуулийн этгээдийн бүртгэл/
Тайлбар

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

  • Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах
  • Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх

3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/
  • Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

4. Хөрөнгийг нотлох баримт

  • Мөнгөн хөрөнгө бол банкны дансны хуулга, эд хөрөнгөөр хөрөнгө оруулсан бол үүсгэн байгуулах хурлын тогтоол, тэмдэглэлд тусгаж, хөрөнгийн жагсаалт, үнийн дүнг хавсралтаар баталсан байна.

5. Бүх гишүүдийн хурлын тогтоол /1 хувь/

Шийдвэр /тогтоол/-т:

  • нөхөрлөлийг үүсгэн байгуулах
  • нөхөрлөлийн эрхлэх үйл ажиллагаа
  • нөхөрлөлийн оршин байх газрын хаяг
  • нийт хөрөнгийн хэмжээ
  • нөхөрлөлийн гэрээг батлах
  • нөхөрлөлийн удирдах эрх бүхий этгээдийг сонгон гишүүд гарын үсэг зурна.

Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрлэсэн байдлыг тодорхой тусган, гишүүд гарын үсэг зурсан байна.

6. Үүсгэн байгуулах гэрээ /2 хувь/

  • Нөхөрлөлийн гэрээг Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу үйлдэнэ. Нөхөрлөлийн хэлбэрээс хамааран уг гэрээнд тусгах зүйлс ялгаатай бөгөөд Нөхөрлөлийн тухай хуулийг сайтар уншиж гэрээгээ байгуулахыг зөвлөе. www.legalinfo.mn

7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт

  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/
Гурав. Салбар, төлөөлөгчийн газар шинээр бүртгүүлэх
Ангилал
Улсын бүртгэл /хуулийн этгээдийн бүртгэл/
Тайлбар

Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй.

 Бүрдүүлэх баримт бичиг: 

1. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл

  • Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар УБ-05 маягт
  • Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар УБ-11 маягт
  • http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
  • УБ-12 маягт Хуулийн этгээдийн эцсийн өмчөлгчийн мэдээллийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл
  • УБ-13 маягт /тэмдэг авах/

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

– Дотоодын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын тэмдэгтийн хураамж 20000 төгрөгийг Голомт банкны 1401002649, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ авах бол 5000 төгрөгийг Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт,

-Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын тэмдэгтийн хураамж 1.100.000 төгрөгийг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд салбар, төлөөлөгчийн газар байгуулсан тухай тэмдэглэгээ хийгдэнэ.
  • Үүсгэн байгуулагч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээ, дүрмийн хуулбар /Иргэний хуулийн 29.4/

4. Шийдвэр /тогтоол/ /1хувь/

Үүсгэн байгуулах эрх бүхий байгууллага /ХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчид, холбоо/ТББ/, сангийн тухайд удирдах зөвлөл, нөхөрлөл, хоршооны тухайд бүх гишүүдийн хурал/-ын шийдвэр/тогтоол/-т:

  • Салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах тухай
  • Удирдлагыг томилох
  • Салбар, төлөөлөгчийн газар байрших хаяг, утасны дугаар
  • Ажиллах журмыг хавсралтаар батлах

5. Журам /1 хувь/

  • Журамд салбар, төлөөлөгчийн газрын хаяг, утас, эрхлэх үйл ажиллааг тусгах. /Иргэний хууль: 29.2.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ. Мөн хуулийн 29.3.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ/.

6. Гадаадын иргэн бол паспортын хуулбар

  • Удирдага нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар.

7. Хаягийн нотлох баримт

  • Салбар, төлөөлөгчийн газар байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/хуулбар/, түрээсийн гэрээ.

8. Татварын албаны тодорхойлолт

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

9. Хууль, журамд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл /жишээ нь банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа эрхэлдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл байх/

 Дөрөв. Хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр бүртгүүлэх
Ангилал
Улсын бүртгэл /хуулийн этгээдийн бүртгэл/
Тайлбар

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

· гүйцэтгэх удирдлага

· үүсгэн байгуулагч

· итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан

· итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/ /http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө./
  • Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт /- Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах,- Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх.-Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

    – Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

    -Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн     хураамжийн тухай хуулийн 15.1.1/

    -Үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/ 1 хувь /Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ/

     Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/:

– Компани үүсгэн байгуулах тухай

– Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/

– Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг,

– Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/

– Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх

-Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.

        Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол:

– Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх

– ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна.

        Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:

– Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.

  • Дүрэм /2 хувь/ Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна. http://www.legalinfo.mn/law/details/310
  • Гадаадын иргэн бол паспортын хуулбар /Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар./
  • Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт /Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/
  • Хөрөнгийн нотлох баримт /Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/ хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй/
Тав. Холбоо /Төрийн бус байгууллага шинээр бүртгүүлэхэд
Ангилал
Улсын бүртгэл /хуулийн этгээдийн бүртгэл/
Тайлбар

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/-http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
  • Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт -Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах-Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх
  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/ Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

  • Үүсгэн байгуулагчдын шийдвэр/тогтоол/, 1хувь /Иргэний хуульд заасны дагуу холбоог 3 ба түүнээс дээш иргэн, хуулийн этгээд үүсгэн байгуулна./

Шийдвэр/тогтоол/-т:

– Холбоо/ТББ/-г үүсгэн байгуулах тухай

– Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа /ашгийн бус/

– Эрх барих байгууллага буюу Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, овог, нэр, регистрийн дугаар

/үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөлийн гишүүн байж болох ба УЗ нь 5, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй баjйна/

  • Удирдах зөвлөлийн тогтоол /1 хувь/

    -Тогтоолоор УЗ-ийн даргаа сонгож, УЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна. /Гүйцэтгэх захиралтай байж болох бөгөөд УЗ-ийн хурлаар сонгоно. УЗ-ийн дарга нь гүйцэтгэх захирал байж болохгүй/

  • Дүрэм /2 хувь/-Дүрэмд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг тусгана.-Холбоо/ТББ/ нь ашгийн төлөө бус хуулийн этгээд тул үйл ажиллагааны чиглэл нь ашгийн төлөө бус байх-Гадаадын иргэн бол паспортын хуулбар /Гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар/-Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт

     -Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

Боловсрол сургалт, телевиз, радио, вэб сайт, тусгай дугаарын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд холбогдох төрийн байгууллагаас олгосон зөвшөөрөл.

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллах холбоо/ТББ/, нөхөрлөлийн хувьд БОХТ хуулийн 32 дугаар зүйлийн дагуу үйл ажиллагаа эрхлэнэ.

Зургаа. Сан шинээр бүртгүүлэхэд
Ангилал
Улсын бүртгэл /хуулийн этгээдийн бүртгэл/
Тайлбар

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан,  итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Бүрдүүлэх баримт бичиг: 

         – Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах, Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх.

  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

    – Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/

    – Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

  • Үүсгэн байгуулагчийн шийдвэр, /тогтоол/Шийдвэр/тогтоол/-т:- Санг үүсгэн байгуулах тухай- Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа- Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, овог, нэр, регистрийн дугаар

    /Удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ. Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөлийн гишүүн байж болох ба УЗ нь 5, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй, овог, нэр, регистрийн дугаар нь тодорхой бичигдсэн байх/

    -Удирдах зөвлөлийн тогтоол, /хурлын тэмдэглэл/, /1 хувь/ -Тогтоолоор УЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөлийг сонгож, УЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна./Хяналтын зөвлөл нь 3, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй байна/

  • Дүрэм /2 хувь/-Дүрэмд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн 10, 23, 25 дугаар зүйлд заасныг тусгана.
  • Гадаадын иргэн бол паспортын хуулбар
  • Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт-Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/