Home ил тод байдал Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төсөлд санал авч...

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төсөлд санал авч байна.

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/234 дүгээр тушаалаар тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоохоор заасан.
Иймд сумын ИХТ-аар батлах “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээ тогтоох тухай”  тогтоолын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн дагуу санал авах ажиллагааг хийж байна.
Та хураамжийн хувь хэмжээг дараах хувь хэмжээгээр тогтоох асуудалд санал нийлж байна уу?.
Өөр саналтай бол саналаа коммент хэсэгт бичнэ үү.

Хураамж төлөх хуулийн этгээд, иргэд

 хураамжийн хэмжээ

/төгрөгөөр/

1 ЗДТГ 7,500 /сар бүр/
2 ЕБС, Хоолт багийн бага сургууль тус бүр

15,000-сар бүр

3 Хүүхдийн цэцэрлэг

7,500 /сар бүр/

4 ЭМТ

7,500 /сар бүр/

5 Соёлын төв

7,500 /сар бүр/

6 Аж ахуйн нэгж /ойн мэргэжлийн байгууллага/

8,500 /сар бүр/

7 Хүнс, Барааны дэлгүүр тус бүр

4,000-5,000 /сар бүр/

8 Эмийн сан тус бүр

4,000 /сар бүр/

9

Банк санхүүгийн байгууллага тус бүр

4,000 /сар бүр/

10 Шатахуун түгээх станц тус бүр

4,000 /сар бүр/

11 Өрх тус бүр

5,000 /жилд 1 удаа/