Home Төрийн үйлчилгээ Улсын бүртгэл /иргэний бүртгэл/-ийн үйлчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг танилцуулж байна.

Улсын бүртгэл /иргэний бүртгэл/-ийн үйлчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг танилцуулж байна.

Нэг:Төрсний бүртгэл
Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Төрсний бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллагад хандана.

  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын, харьяалалгүй иргэн бол тухайн иргэний паспорт, түүнийг орлох баримт бичиг;
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа; /Төрөх эмнэлгээс өгсөн магадлагаан дах бичилт бүрэн гүйцэд, тамга тэмдэг дарагдсан байх/
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ

Гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр овоглоход хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлийг нотариатаар гэрчлүүлнэ.

Хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор  бүртгүүлнэ. /Хугацаа хэтэрсэн тохиолдолд Зөрчлийн хуулиар торгуультай/–

Ажлын 1 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллага төрсний бүртгэл хийж баталгаажуулна.

Хоёр: Гэрлэсний бүртгэл
Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Гэрлэхийг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр улсын бүртгэлийн байгууллагад ирж, бүртгүүлнэ.

  • Гэрлэхийг хүсэгчдийн тус тусдаа бичсэн өргөдөл
  • Тус тусын иргэний үнэмлэх
  • Гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тодорхойлолт /өнгөний болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн өвчний/
  • Гэрлэхийг хүсэгчдийг гэрч /18 нас хүрсэн/-ийн хамт байлцуулна.

Улсын бүртгэлийн байгууллага ажлын 5 өдрийн дотор гэрлэсний бүртгэлд бүртгэнэ.

Гурав:

Гурав. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл

Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, хороо, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж /харъяалал харгалзахгүй/ хандана.

  • Тус тусдаа гаргасан өргөдөл
  • Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэх иргэдийн иргэний үнэмлэх
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Гэрлэлтийн баталгааны гэрчилгээгээ гээгдүүлсэн бол лавлагаа авч нотлох баримтанд хавсаргах
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлуулж байгаа бол өргөдөлд дундаас төрсөн үр хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тухай тусгах

Гэрлэлт иргэний хэргийн шүүхээр цуцлагдсан бол тухайн  шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Дөрөв. Гэрлэлт сэргээсний бүртгэл
Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, хороо, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид хандана. /харъяалал харгалзахгүй/

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Тус тусдаа гаргасан өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол шүүхийн шийдвэр

Улсын бүртгэлийн байгууллага ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ.

Тав. Эцэг/эх тогтоосны бүртгэл

Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, хороо, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид хандана. /харъяалал харгалзахгүй/

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Тус тусдаа гаргасан өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  • Эцэг, эх тогтоосон шүүхийн шийдвэр

Улсын бүртгэлийн байгууллага ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ.

Зургаа. Үрчилсний бүртгэл
Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Хүүхэд үрчлэн авагч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана. Үрчилсний бүртгэлийг сум, дүүргийн Засаг даргын шийдвэр гарсны дараа улсын бүртгэлийн байгууллага бүртгэнэ.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл /үрчлүүлэгч, үрчлэн авагчид тус тусдаа гаргана/
  • Өргөдлийг нотариатаар гэрчлүүлнэ
  • Иргэний үнэмлэх
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
Долоо:Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл
Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, хороо, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид хандана. /харъяалал харгалзахгүй/

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл;
  • Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх;
  • Гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ;
  • Нэрээ өөрчилж байгаа иргэн хүүхэдтэй бол түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх;
  • Насанд хүрээгүй иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөх бол түүний эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн зөвшөөрөл;
  • Иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол шүүхийн шийдвэр;

Улсын бүртгэлийн байгууллага ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ.

Найм. Нас барсны бүртгэл

Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, хороо, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж /харъяалал харгалзахгүй/

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Нас барагчийн иргэний үнэмлэх;
  • Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа;
  • Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр / шаардлагатай тохиолдолд/;
  • Нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт.

Нас барагчийг бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, мөн холбогдох газрын заасан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд бол түүнийгээ нотлох баримт бичгийг бүрдүүлнэ.

Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор нас барсны бүртгэл

Ес. Хүйс өөрчлөгдсөний бүртгэл
Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

18 нас хүрсэн иргэн хүйсээ өөрчилөх бол:

  • Өргөдөл;
  • Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ;
  • Эмнэлгийн байгууллагын хүйс өөрчлөгдсөнийг нотлох баримт бичиг.

Гэр бүлээ батлуулсан, үр хүүхдээ овоглодог бол: 

  • Гэрлэлт дуусгавар болсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;
  • Хүүхдийн эцэг /эх/-ийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах бол  эцэг /эх/-ийн өргөдөл;
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх.

Дээрх баримт бичгийг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр хандана.

Улсын бүртгэлийн байгууллага ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.

Арав. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл
Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, хороо, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид хандана. /харъяалал харгалзахгүй/

Иргэн анх удаа биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх.

Дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:

  • Харгалзан дэмжигч бол түүнийг тогтоосон шүүхийн шийдвэр, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамж;
  • Хүүхэд асрамжийн газар амьдарч байгаа бол тухайн байгууллагын тодорхойлолт;
  • Иргэн баримт бичиггүй, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд эх нотлох баримт бичиг байхгүй бол түүний насыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тодорхойлолт;

Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэхээ солиулах болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд  өөрийн биеэр бүртгүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага ажлын 1 өдрийн дотор шийдвэрлэнэ.

Арван нэг. Иргэний үнэмлэхийн бүртгэл

Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, хороо, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид хандана. /харъяалал харгалзахгүй/

Иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, бүртгүүлнэ:

  • төрсний гэрчилгээ;
  • эцэг /эх/, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх.
  • төлбөрийн баримт

Иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна.

Иргэн өөрийн биеэр хурууны хээгээр бүртгүүлнэ.

Иргэний үнэмлэхийг анх удаа болон 25, 45 насанд сольж авахад нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 45 өдрийн дотор олгоно.

Арван хоёр: Үндэсний гадаад паспортын бүртгэл

Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж /харъяалал харгалзахгүй/

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Иргэний үнэмлэх
  • 0-16 насны хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх
  • Хүүхдийн асран хамгаалагч , эсхүл харгалзан дэмжигчээр тогтоосон шүүхийн шийдвэр/
  • Гадаад паспортын 3 хувь зураг
  • Төлбөрийн баримт

Өөрийн биеэр /хурууны хээ уншуулж/ бүртгүүлнэ.

Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн биеэр ирэх боломжгүй иргэний гадаад паспортын захиалгыг нотариатоор гэрчлүүлэн итгэмжлэл бүхий төлөөлөгчөөс  дамжуулан бүртгэнэ.

Арван гурав: Шилжилт хөдөлгөөний бүртгэл

Ангилал
Улсын бүртгэл /иргэний бүртгэл/
Тайлбар

Сум, дүүрэг, хорооны улсын бүртгэлийн ажилтанд дараах баримт бичгийн бүрдүүлж өгнө.

  • Иргэний үнэмлэх;
  • 16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн оршин суух бол хүүхдийн төрсний гэрчилгээ;
  • оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг/ аль нэгийг нь/:

а/эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ

б/газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ

в/нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн болон захиалгын гэрээ

г/үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн бичгээр гаргасан зөвшөөрөл;

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх

Улсын бүртгэлийн байгууллага ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ.