Home үйл ажиллагааны ил тод байдал Улаан даваанд гүүр барих ажлыг хүлээн авч ашиглалтанд оруулжээ.

Улаан даваанд гүүр барих ажлыг хүлээн авч ашиглалтанд оруулжээ.

Улаан даваанд гүүр барих ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлж ажлын хэсэг хүлээн авлаа.

Гүйцэтгэгч: Г. Бат-Эрдэнэ ахлагчтай “Ажраг” иргэдийн бүлэг

Энэ ажлын хүрээнд нэмэлтээр гүүрээс 2 тийшээх 100м орчим шороон замыг тэгшлэн засч, гүүрийн үндсэн замын ус нэвт урсах шуудууны хэсэгт хоолой байрлуулж хоолойн цооног нүхийг битүүлж тэгшлэх ажил хийгджээ.

Мөн Сумын ИТХ-аас Засаг даргад өгсөн чиглэлийн дагуу “Ажраг” иргэдийн бүлэг нь   барьсан  гүүрээс нааш байдаг “Отрын гуя” гэх газрын гүүрэнд нэмэлт ажлын даалгавар өгөгдсөнг хийсэн байна. Энэ ажлын хүрээнд гүүрийн доорх олон жил болсон дэр мод тулгуур хөндөлвчүүдийг солин ус урсаж гарах хэсгээр тамар хоолой байруулжээ.

No description available.

No description available.

 

No description available.

No description available.

No description available.