Home \ Бүрэн дунд сургууль

Бүрэн дунд сургууль

Архангай аймгийн Жаргалант сумын үе  үеийн  олон  мянган  хүүхэд  багачуудын  эрдэм  номын  уурхай  болсон ерөнхий боловсролын  сургуулийн суурь болох анхны бага сургууль 1940 онд 5 багш, 53  сурагч, 3 бүлэгтэйгээр байгуулагджээ.  1968-1969 оны  хичээлийн  жилээс дунд сургууль  болон  өргөжиж бага,  дунд  боловсрол олгож  эхэлсэн байна. Улмаар  1990 онд 10 жилийн  сургууль  болон өргөжиж  1992 онд  анхны  төгсөгчдийг төгсгөсөн  ба тухайн  үеийн  нөхцөл  байдлаас болж  1992-1993  онд 8  жилийн  сургууль  болсон.

Ийнхүү тус сургууль нь багш, сурган хүмүүжүүлэгчид эцэг эх сумын удирдлагуудын дэмжлэгтэйгээр  2006-2007 оны хичээлийн жилд 12 жилийн сургууль болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2009 îíä Ìîíãîë óëñûí Ãàâúÿàò áàãø Ò. Íÿìäîðæèéí íýðýìæèò ñóðãóóëü áîëñîí.

 Өнөөдрийн байдлаар åðºíõèé  ìåíåæåð-1, ñóðãàëòûí  ìåíåæåð -2, íèéãìèéí àæèëòàí -1,  áàãø сурган хүмүүжүүлэгч 40, ажилтан ажиллагсад 30, нийт 782 суралцагч, насан туршийн боловсролд 11-н суралцагчтайгаар ñóðãàëò õ¿ì¿¿æëèéí àæëàà ÿâóóëж байна.  Багш  нарын 70 гаруй  хувь  нь мэргэжлийн  зэрэгтэй бөгөөд  70 орчим  хувь 35 хүртэлх насны  залуучууд  ажилладаг. Бага ангийн 14 бүлэг, дунд ангийн 9 бүлэг, ахлах ангийн 5 бүлэг нийт 27 бүлэг 2 ээлжээр хичээллэж байна. Энэ хичээлийн жилд сурагчдын авъяас төлөвшлийн чиглэлээр 12-н төрлийн сонгон дугуйлан хичээллэн ажиллаж байна. / сагс, гар бөмбөг, жудо, чөлөөт, үндэс, шатар, даам, гар зураг, шүрэн урлал, хөгжим, бүжиг, дуу гэх мэт. /

2018-2019 оны хичээлийн жилийн

Зорилго зорилт

Эрхэм зорилго: 

           Бүтээлч багш – Идэвхитэй суралцагч – Чанартай сургалт

 Уриа: Хүн бүр хүүхэд нэг бүрийн төлөө

           Хүүхэд бүр ирээдүйнхээ төлөө

Зорилго:

             Сургалтын чанарт ахиц гаргаж, хүүхдийн болон багшийн хөгжлийг дэмжин, сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, хууль дүрмийг хэрэгжүүлэн ажиллахад чиглэнэ.

Зорилт:

  1. Хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлж, материаллаг баазыг бэхжүүлэх.
  2. Сургалтын чанарыг сайжруулах.
  3. Хүүхдийн тэгш оролцоог  хангах
  4. Эцэг эх олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх.
  5. “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  6. Сахилга хариуцлага, ёс зүй хууль дүрмийг мөрдөн ажиллах

Бага ангийн зорилго:

                Сурах хүсэл тэмүүлэлтэй, зөв дадал хэвшилтэй, эх хэлээ дээдэлдэг, эрүүл чийрэг хүүхэд төлөвшүүлэх.

Дунд ангийн зорилго:

Шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмшсэн, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, бие бялдрын зөв хөгжилтэй, бүтээлчээр бие даан суралцах чадвартай хүүхэд төлөвшүүлнэ.

Ахлах ангийн зорилго:

Ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлсон, шинжлэх ухаанч, амьдрах ухаанд бие даан суралцах чадвартай, бусдад зөв үлгэр дууриалалтай, хүнэлэг энэрэнгүй иргэнийг төлөвшүүлэх.

Холбоо барих дугаар: Захирал Г. Мөнхтөр 99339935     moltog0108@gmail.com