Home Худалдан авах ажиллагаа Сумын төв доторх зам засварын ажилд Иргэдийн бүлгийг урьж байна.

Сумын төв доторх зам засварын ажилд Иргэдийн бүлгийг урьж байна.

САНАЛ АВАХ УРИЛГА

Шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Жаргалант сумын төв доторх  зам засварын ажлын гүйцэтгэгчийг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулах

Шалгаруулалтын дугаар: АРАЖСЗДТГ/202101015

Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий Иргэдийн бүлгээс  сумын төв доторх зам засварын ажлыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын төсөв /12048000 төгрөг/ -өөр гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Саналд ирүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Үнийн санал /маягтын дагуу/
  2. Чадварын мэдээлэл /Маягт 3.1, 3.2, 3.3, 3.3 А маягтуудаар/
  3. Бүлгийн дарга, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагаа
  4. Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь
  5. Хамтран ажиллах гэрээ /Маягтын дагуу/

Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлтэй этгээд нь үнэлгээний хорооноос авч үзэхийг зөвлөж байна.

Тендерийг 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 11.00 цагаас өмнө үнэлгээний хороонд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11:30 цагт Засаг даргын орлогчийн өрөөнд нээнэ.

Тендер ирүүлэх хаяг: Архангай аймгийн Жаргалант сумын үнэлгээний хороо

Тендерийн баримт бичгийн үнэ: 3000 төгрөг /ЗДТГ-ын 100010755001 тоот дансанд тушаах/

Лавлах утас: 99465101, 85111219, 99862387