Home ил тод байдал Сумын Засаг даргын 2021 оны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны...

Сумын Засаг даргын 2021 оны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт

2021 оны 12 сарын 17-нд хуралдсан сумын ИТХ-аар сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэж “Хангалттай” үнэлгээ өглөө.

No description available.

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

  • Эрүүл мэндийн үйлчилгээ:

Коронавирусийн халдвар /ковид-19 цар тахлын үеийн бэлэн байдлыг хангахын тулд Засаг даргын нөөц сангийн ковидын эсрэг зардлаас 18.020400  төгрөгийн өртөг бүхий 16 нэр төрлийн эмнэлгийн хамгаалах хэрэгслийг худалдан авч нөөц бүрдүүлсэн.

Мөн тусгаарлах байрны бэлэн байдлын хангах зорилгор боксжуулах вакум хаалт хийх, шаардлагатай эд хогшил, хөрөнгө авахад сумын төсвөөс 3.965.150 төгрөг төсөвлөж зарцуулсан. Мөн ажиглах, тусгаарлах, эмчлэх байруудад 9 ширхэг био нойлыг авсан.

Мөн Засаг даргын Тамгын газрын 2020 оны үлдэгдэл санхүүжилтээс 15 нэр төрлийн 24.670.000 төгрөгний эмнэлгийн хэрэгслийг худалдан авч нөөцийн бэлэн байдалд дэмжлэг үзүүлсэн.

PCR шинжилгээнд нийт 419 хүн  хамрагдсанаас эерэг 126 /эерэг тохиолдлын хувь-30%/, түргэвчилсэн шинжилгээнд нийт 1647 хүн, эерэг илэрсэн 205 /эерэг тохиолдлын хувь-12.4%/  байсан.

Коронавирусын 377 тохиолдлыг илрүүлж халдвартай иргэдийг эмчлэхийн тулд тусгай эмнэлэг ажиллуулж 273 иргэнийг суманд 15 иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт, 73 иргэнийг гэрийн эмчилгээгээр тус тус  эмчилсэн.

Хүн амыг коронавирусын эсрэг вакцинжуулалтанд хамруулахын тулд дархлаажуулалтын цэг ажиллуулж 1 дүгээр тунд   82 хувь  /2279 /, 2 дугаар тунд    77 хувь  /2140 /, 3 дугаар тунд 46.1 хувь /1341/  хамруулаад байна.

Сумын Эрүүл мэндийн төв 15665  хүнд үзлэг хийснээс урьдчилан сэргийлэх үзлэгийг  8227 хүнд хийж, нийт үзлэгийн  30%-ийг эзэлж байна. Идэвхитэй хяналтыг   464  хүнд хийсэн.

Эрүүл мэндийн шинжилгээнд 1729, өдрийн эмчилгээнд 130, сэргээн засах эмчилгээнд 125, гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээнд 17 иргэнийг хамруулан ажилласан.

Эрүүл мэндийн төв “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд 3 ш суурин компьютерээр, дээд газар  болон хандиваар 4 ш хүчилтөрөгч өтгөрүүлэгч, эх барихын багц зэрэг тоног төхөөрөмж, бусад хэрэгслээр хангагдан ажиллаж байна .

  • ХҮН АМЫН ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ:

 Иргэдийг ажлын байртай болгох зорилт тавьж   улсын төсөв болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын төсвөөр олон нийтийн оролцоотой болон шууд  худалдан авах ажиллагааны журмаар хийгдсэн ажлуудад нийт 244 иргэнийг, нийтийг хамарсан ажилд 15 иргэнийг, нийт 259  иргэнийг түр ажлын байраар хангасан.

Мөн сум хөгжүүлэх сангаас олгосон зээлд 45 иргэнийг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 35-аас дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих хөтөлбөрт 4 иргэнийг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3 иргэнийг, Засаг даргын Тамгын газарт шинээр бий болсон орон тоонд 1 иргэниийг, нийт 53  иргэнийг байнгын ажлын байраар хангасан.

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хүрээнд 56 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдан 136.752.000 төгрөгийн нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлсөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 107, нөхцөлт мөнгөн тэтгэмжид 82,  Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 28, ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлтөнд 45, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж хөнгөлөлтөнд 18,  эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тэтгэмжид 173,  хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1628, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай  өрхийн гишүүн иргэнд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 15 өрх,   эхийн алдар 1,2 дугаар одонтой эхэд олгох  мөнгөн тусламжид 404, насны хишиг олгох үйлчилгээнд 177, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3 иргэнийг, Ахмадын зөвлөх үйлчилгээнд 1 иргэнийг тус тус хамруулсан.

“Олон Улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан 80 наснаас  дээш 36 ахмадад 574300 төгрөгний өртөг бүхий амин дэмийн багцыг Засаг даргын нөөц сангаас  олгосон.

  • ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВСРОЛ:

2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны сайд, эрүүл мэндийн сайдын хамтран гаргасан коронавируст халдварын үед сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг мөрдөн ерөнхий боловсролын сургуульд 848, хүүхдийн цэцэрлэг 235 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулж байна.

Сургуулийн өмнөх боловсролын  үндсэн сургалтанд 129 хүүхэд, хувилбарт сургалтанд 106 хүүхэд хамрагдаж байна. Үүнээс 5 настай хүүхдийг  100 хувь цэцэрлэгт хамруулан сургасан.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж сурлагын ахиц, амжилтыг тооцоход  3-12 дугаар ангийн сурагчдын судлагдахуун бүрийн гүйцэтгэлийн дундаж 6.5%-ийн ахицтай байна.

“Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ЕБС-ийн 42 багш, хүүхдийн цэцэрлэгийн 14 багш болон удирдах ажилтнууд үндсэн болон үндэсний, бүс, орон нутгийн, онлайн, ажлын байрны сургалтанд бүрэн хамрагдсан. Хүүхдийн цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай, Ерөнхий боловсролын сургуулийнх 98 хувьтай  байна.

     Дээрх арга хэмжээний хүрээнд аймгаас зохион байгуулсан “Шилдэг багш” уралдаанд Нийгмийн ухааны чиглэлд түүх нийгмийн ухааны  багш Б.Баасансүрэн  2-дугаар байр, хүмүүнлэгийн ухааны чиглэлд  англи хэлний багш Х.Одончимэг 3-р байрт  орсон амжилттай. Мөн аймгийн хэмжээний боловсролын байгууллагуудын дунд хамт олны хөгжлийг дэмжих, байгууллага хамт олны сайн туршлага, ур чадварыг нээн илрүүлэх бусдад түгээн  дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уралдаанд  тус сургууль  4 дүгээр  байрт орж 1.000.000 сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнуулсан.

2021-2022  оны хичээлийн жилд Бүрэн дунд боловсролын 12 дугаар ангид  44  сурагч суралцаж төгссөнөөс  36 сурагч  элсэлтийн ерөнхий шалгалтаа  амжилттай өгч аймгийн хэмжээнд  522 оноогоор  7 дугаар байранд  жагссан. Газар зүйн хичээлээр 659 оноогоор аймагт 2 дугаар байр, Нийгмийн ухааны  хичээлээр  542 оноогоор  3 дугаар байр, Монгол хэлний хичээлээр 551 оноогоор  5 дугаар байрт  тус  тус орсон.

Газар зүйн  багш С.Мөнхбатын бэлтгэсэн сурагч  Б.Бадамрагчаа  аймагт  659  оноогоор 2-р байр, монгол хэл уран зохиолын багш Г.Болормаагийн бэлтгэсэн  сурагч Ч.Отгонцэцэг  725 оноо  авч   аймагт 2-р байр, Түүх нийгмийн ухааны багш Б.Баасансүрэнгийн бэлтгэсэн сурагч Ц.Дамдинпүрэв   нийгмийн ухааны хичээлээр  93 хувийн гүйцэтгэлтэй 686 оноо авч  амжилттай сайн оролцсон. Төгсөгчдийн 80 гаруй хувь нь улсын болон  хувийн их дээд сургуулиудад элсэн орсон.

“Олон улсын Багш нарын өдөр”-ийг тохиолдуулан сургалтын чанарт ахиц гаргасан 6 багшийг Засаг даргын нөөц сангаас шагнаж урамшуулсан.

Сумын Засаг дарга 12 дугаар ангиа “А” үнэлгээтэй төгссөн 4 сурагчид гарын бэлэг, 12 дугаар анги төгсөхдөө уран зургийн үзэсгэлэн гаргасан сурагч Ц.Хишигсүрэнг  100.000  төгрөгөөр шагнаж урамшуулсан.

Бүрэн дунд сургууль БШУЯ-ны  хөрөнгө  оруулалтаар  14995612  төгрөгийн өртөг бүхий хувилагч машин /принтер/-, суурин компьютер, нөтбүк тус бүр 4 ш, 42 инчийн өнгөт зурагт, байгалийн ухааны кабинетад  дижитал самбар, I- Pad,  зурагт үзүүлэн  гэх мэт хэрэглэгдэхүүнээр хангагдсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8,000,000 төгрөгийн өртөг бүхий сагс, волейволын бөмбөг тус бүр 20ш, сагсны электрон самбар, гимнастикийн матрас, нум сум-2ш, харвааны иж бүрдлээр тус тус хангагдсан.

Мөн аймгийн БСУГ  1.735.000 төгрөг өртөг бүхий 2 ширхэг зөөврийн компьютер, мөн сургуулийн төсвөөр 440.000 төгрөг өртөг бүхий G-2010 өнгөт принтер 2 ширхэг, 110.000 төгрөг өртөг бүхий зөөврийн хаард 1 ширхэг, 210.000 төгрөг өртөг бүхий халуун хэмжигч 2 ширхэг зэргийг авч сургалт хүмүүжлийн ажилдаа ашиглаж байна.

Хүүхдийн цэцэрлэг нь 2020-2021 оны хичээлийн жилд аймгийн “Тэргүүний байгуулага” болж 2 ширхэг 43 маркийн зурагт, 2 ширхэг өнгөт принтер зэргээр шагнуулсан.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 6.000.000 төгрөгийн өртөг бүхий 4 ширхэг “acer” загварын зөөврийн компьютерыг хүлээлгэн өгч эдгээр тоног төхөөрөмжийг ашиглан сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулан ажиллаж байна

Хүүхдийн цэцэрлэг нь монгол хүний уламжлалт ёс, зан заншил, монгол ахуйн соёл хүмүүжил, зан төлөвшил, хэл зүй, уламжлалт тоглоом наадгай, уламжлалт зөв бие бялдар хөдөлгөөн эрүүл мэнд, оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлэхээр гарын доорх материал ашиглан хуш модон тетрис, дүүжин /савлуур/, тэнцвэрийн сандал, олон төрлөөр тоглох түрдэг дугуй, гулсууран шат зэрэг тоглоом наадгайг хийж байршуулсан. Мөн улсын төсвөөс хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн тоглоом наадгайн хангалтыг сайжруулж  2.856.700 төгрөгний тоглоомын багцаар хангасан.

  • ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, СОЁЛ УРЛАГ

Энэ онд  Соёлын төв бүх нийтийн соёлын боловсролын дээшлүүлэх зорилгоор  3 дугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдаан, “Ээждээ би хайртай” шүлгийн уралдаан, Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан цахим тоглолт, 5 дугаар сард  Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Монгол бичгээр урлая”, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Жаргалант сумын уугуул нэрт зохиолч, яруу найрагч А.Самбалхүндэвийн 100 жилийн ойг угтан 12 хүртэлх насны хүүхдийн дунд “Бамбарууш минь байж байх болов уу” дууг хэн сайн дуулах вэ?  уралдаан, Үндэсний баяр наадмыг  тохиолдуулан цахим тоглолт  зэргийг  зохион байгуулсан.

     “Түүх соёлын биет өв, үл хөдлөх дурсгалыг хамгаалах” зорилтын хүрээнд сумын ЗДТГ, иргэдийн хурлын төлөөлөгч нар санаачлан Хоолт багийн хүн чулууны   хамгаалалтыг сайжруулах ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор гүйцэтгэв.

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

2.1. ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР:

Малын тоо толгойн албан татварын хүрээнд орон нутагт татвар төвлөрүүлэх хувь хэмжээг Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2021 оны “Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 05 дугаар тогтоолоор тэмээ, хонь 150, адуу, үхэр, ямаа 200 төгрөгөөр баталж одоогийн байдлаар 466 малчин болон мал бүхий иргэнээс   20455300 төгрөгийг  төвлөрүүлж энэ хөрөнгийг ирэх онд хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар төлөвлөсөн.

Сумын ХААТ нь малын генетик нөөцийн тухай хууль болон Улсын хэмжээнд зарлагдсан “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ны хүрээнд 43 бод, 552 бог малын хээлтүүлэгчийг бүртгэлжүүлж ангилан ялгалт хийж, ээмэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Сумын Засаг дарга 2021 оны 09 сарын 03-нд А/152 дугаар захирамж гаргаж 2021-2022 оны өвөлжилт , хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулсан.

      Цэцэрлэг сумын Туулант, Чулуут багийн нутагт 30 өрх, Эрдэнэмандал сумын Баруун цүүр, Өндөр-Улаан сумын Хануй багийн Бор бургаст, Хоолт зэрэг газруудад 11 өрхийн нийт 14375  толгой мал нийт хонин толгойд шилжүүлснээр 26294 толгой мал отроор өвөлжиж бусад мал сүрэг орон нутагтаа өвөлжиж байна.

Малчдаар 4500 тн байгалийн хадлан бэлтгүүлэхээс 4630 тн хадлан, 70 тн гар тэжээл бэлтгүүлэхээс  68 тн тэжээл  бэлтгэж  төлөвлөгөөг 102.7%-тай хангасан.

Сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг төсөвт байгууллагууд албан хаагчдын хүчээр бэлтгэж 150 тн байгалийн хадлан бэлтгэхээс 152 тн-ыг, 50 тн гар тэжээл бэлтгэхээс 50 тн-ыг бэлтгэж төлөвлөгөөг 100.6%-тай бэлтгэсэн.

Засаг даргын нөөц санд төсвийн тодотголоор хуваарилагдсан болон урьд оны тэжээлийн мөнгөний үлдэгдэл  18.084.000 төгрөгөөр ногоон тэжээл, хивэг худалдан авахаар холбогдох газартай гэрээ хэлцэл хийж одоогийн байдлаар 30 тн хивэг тэжээл худалдан авсан. Үлдсэн мөнгөнд 2.5 тн улаан буудай худалдан авахаар төлөвлөсөн.

Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 2021 оны дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Зовойчойжид” ЗБН, “Тан –Жаргалант-Ар” ХХК  зэрэг мал эмнэлгүүд нь 8 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинаар нийт 78.700 мянган мал тарих төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн.

Үүнд: ДХХ өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 41000 богт, шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 6.000 богийн төлд, Цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 11.000 бодод, Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 8000 бодод, Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 10000 бод, 2000 богд тарьж гүйцэтгэлийн тайланг мал эмнэлгийн нэгдсэн системд  шивж  баталгаажуулсан.

Шимэгчитгэх, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх боловсруулалтыг 9400 үхэр, 23000 богт, туулгалтыг 4350 үхэр, 105270 хонь, 24500 ямаанд хийж, малын хашаа, хороо, тоног хэрэгсэл болон бэлчээрийг нийт 11200 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

Мал угаалгын ажлыг  7 сарын 26-аас 10 сарын 15-ны хооронд зохион байгуулж  102925 бог, 42 бодод угаалга хийсэн.

Баянцагаан багт 2 булгийн эх хамгаалах ажил хийгдсэн.

Үндэсний үйлдвэрт арьс шир бэлтгэн нийлүүлсэн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох ажлыг журмын дагуу зохион байгуулан анхан шатны 317 өрхийн 1017 бод, 10875  богийн  429 ширхэг падааныг шивж программд оруулан нийт арьс ширэнд 108.989.100 төгрөгийн урамшуулал орсон.

Тариалан эрхлэгч  18 иргэн, аж ахуй нэгж 6.6 га-аас 11.2 тн төмс, 1.6 га-гаас  1.3 тн хүнсний ногоо, 0.16 га-аас 0.23 тн жимс жимсгэнэ, 8.5 га-аас  14.5 тн ногоон тэжээл хураан авсан.

2.2. ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨНГӨН ҮЙЛДВЭР:

2021.10.21-22 өдрүүдэд  болсон “Архангай түншлэл-2021”  үзэсгэлэн худалдаанд 3 төрлөөр 14  хүний бүрэлдэхүүнтэй оролцож “Сүү сүүн бүтээгдэхүүн” номинацид Асайт багийн саальчин М.Жаргалсайхан тэргүүн байр эзэлсэн.

Мал сүргийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилт тавьж  сумын хэмжээнд:   12 сарын 01-ний өдрийн  байдлаар нийт 735 гарал үүслийн гэрчилгээ олгогдсоноос 25.063 кг мах,  3855 кг малаас гарч буй түүхий эд бүтээгдэхүүн,  14.000 кг ноолуур, 38.000 кг хонины ноос, 2295 2295 кг цагаан идээ, 2200 кг үхрийн дайвар мах, 2000 кг хонины дайвар мах зэрэгт хянан баталгаажуулалт хийсэн.

Үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор Сум хөгжүүлэх сангийн зээлд 15 төслийг шалгаруулж  124.0  сая төгрөгний зээлийг олгонсон ба ХААТ-ийн мэргэжилтэн сум хөгжүүлэх сангийн зээлдэгчийн мэдээллийг Монгол банкны мэдээллийн санд бүрэн оруулсан.

2.3 БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

  Сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийнхээ саналд тулгуурлан  улс, орон нутгийн төсвөөр дараах бүтээн байгуулалтын  ажлуудыг өрнүүлэв.

      Нэг: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар: /мян.төг/

  1. Соёлын төвийн барилгын ажил- 000.0 /Ирэх онд баригдаж дуусна/
  2. Худаг гаргах ажил -/4 худаг гаргахаар төлөвлөгдсөнөөс одоогийн байдлаар сумын төвд 2 худаг гаргасан/

Хоёр: Аймгийн ОНХСангийн хөрөнгөөр: /мян.төг/

  1. Бүрэн дунд сургуулийн барилгын их засварын ажил /100.000.0 төгрөг/
  2. Сумын төвд 1 худаг гаргах ажил /23.000.0/ төгрөг
  3. Асайт багт Соёлын төв барих ажил /996.5 төгрөг/

Гурав . Орон нутгийн хөгжлийн сан /сум/ –мян.төг

  1. Асайт багт соёлын төв барих ажил -35000,0
  2. Эрдэнэ-Уул багийн Харганы аманд Улиастайн голд гүүр барих ажил -7600,0-
  3. Эрдэнэ-Уул багийн Тариатын аманд гүүр барих ажил -8000,0
  4. Зуслан багийн Элс дөрвөлжийн зам засвар, Бор бургасны гарманд гүүр барих ажил-10000,0
  5. Эрдэнэ-Уул багийн Гоньдны булангаас Дөрөө хангинах хүртэл зам засах ажил- 5326,2-
  6. Асайт багийн Жаргалантын гол, Нарийн горхин дээр гүүр барих ажил-9000,0
  7. Асайт багийн Нарийны горхиноос Булгийн даваа хүртлэх зам засварын ажил- 16000,0
  8. Хоолт багийн Эрэг нүүрээс Дэл чулуу хүртэлх зам засварын ажил -19500,0
  9. Эрдэнэ-уул багийн Буйртын гарманд гүүр барих ажил-12000,0
  10. Хоолт багийн Хэц давааны засварын ажил-5000,0
  11. Асайт багийн Цохиотын давааны засварын ажил -8000,0
  12. Эрдэнэ-Уул багийн Улаан давааны зам засварын ажил-5000,0
  13. Зуслан багийн Зуслангийн голд гүүр тавих ажил-1150,0
  14. Баянцагаан багийн Тээлийн голд гүүр тавих ажил -7070.5
  15. Зуслан багийн Зуслангийн улаан давааны гүүр тавих ажил -4000,0
  16. Эрдэнэ-уул багийн Шар хөндийн давааны зам засварын ажил-4037,9
  17. Хоолт багийн багийн Сөдөтийн даваа ны зам засварын ажил-4000,0

Дөрөв. Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын төсөв: /мян. төг/

  1. Баянцагаан багт инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах-6800.0
  2. Их элгэдийн голд гүүр тавих- 8300.0
  3. Сумын төвд Улиастай гол гүүр барих-16000.0
  4. Төв доторх зам засвар- 12048.0
  5. Тэмээ нисдэг зам засвар-10000.0
  6. Хүүхдийн цэцэрлэгийн халаалтын зуухын барилгын ажил- 6000.0
  7. Зуслан багт дэд станц засах- 5000.0
  8. Нарийны горхиноос Булгийн даваа хүртэлх зам засварын ажил -4000.0
  9. Гамшиг ослын үеийн зарлан мэдээллийн төхөөрөмж 5600.0
  10. Том асар авах /9*5/ худалдаж авах-2100.0
  11. 2 Жижиг асар авах-1500.0
  12. Иж бүрэн гэр худалдаж авах- 6300.0

Тав. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаас /мян. төг/

  1. Хогийг цэвэрлэх талбайн хэмжээг багасгах-20000.0
  2. Хогийн цэгийн тохижилт /Хоолт баг/- 3500.0
  • САНХҮҮ, ТӨСӨВ:

Улс болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх ажлыг зохион байгуулж  Улс болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх ажлыг зохион байгуулж 2021 оны 11  сарын  байдлаар сумын төсвийн орлогод өссөн дүнгээр  122.510.400 төгрөг оруулахаас 128.280.900   оруулж  129.2  хувьтай, аймгийн төсвийн орлогод  98.368.900 төгрөг оруулахаас  142.369.800  төгрөг оруулж 144.7  хувьтай, улсын төсвийн орлогод  224.229.300 төгрөг оруулахаас 304.695.100 төгрөг оруулж 135.9 хувьтай  биелүүлж  сумын эдийн засаг, санхүүгийн чадавхийг сайжруулан ажиллалаа.

Худалдан авалтад дотоодын аж ахуй нэгж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах, сумын иргэдийг ажлыг байртай болгох зорилгоор 27 ажил, арга хэмжээг олон нийтийн оролцоотой болон шууд худалдан авах  ажиллагааны журмыг сонгож тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

  Сумын Засаг даргын Тамгын газрын  “jargalant.ar.gov.mn” сайт болон “Архангай аймгийн Жаргалант сумын ЗДТГ” фейсбүкийн нээлттэй групп, https://www.tender.gov.mn/ сайтад 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг түгээн ажилласан

.  Архангай аймаг дахь Монгол банкны салбар, Насан туршийн боловсролын төв, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан санхүүгийн боловсролын чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтанд  насан туршийн боловсролын багш хамрагдаж сертификат авсан. Үүний дагуу НТБ-ын багш   ЕБС-ын  3 бүлгийн сурагчдад “Дэлхийн хуримтлал өдөр”-ийн хүрээнд сургалтын төлөвлөгөө гарган “Хуримтлалын өдөр ба логоны утга учир”, “Хуримтлал гэж юу ву?”, “Хуримтлуулах арга  сэдвээр сургалт хийсэн.

 ГУРАВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

  • БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛ :

Архангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж ургуулах, арчлан хамгаалах, ойн зурвас бий болгох ажлын хүрээнд аймгийн Засаг дарга  сумын Засаг даргатай хариуцлагын гэрээ байгуулж тус сум 2030 он хүртэл 800.000 ш мод тарих  хариуцлагын гэрээ байгуулсан.

“Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөнийг суманд хэрэгжүүлэх ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсэг 5 жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэ онд ногоон байгууламж бий болгох  зорилгоор хаврын мод тарилтын үеэр  2 хэсэгт газар нийт 0.55 га газрыг хашаажуулж ногоон төгөл бий болгосон.

Хавар, намрын мод тарих өдрөөр дараах хэмжээний модыг тарьж ургуулсан.

Мод тарьсан иргэн, ААНБ-ын нэр Тарьсан модны төрөл, тоо
1 Засаг даргын Тамгын газар 22 ш шар хуайс
2 Хүүхдийн цэцэрлэг 30 ш шар хуайс, монос
3 Бүрэн дунд сургууль 35 ш шар хуайс, монос
4 “Баян овон хөх хайрхан” хоршоо 50 ш голт бор, 200 ш шинэс модны тайрц, 150 шар хуайс, 40 ш шинэс модны суулгац нийт 440 мод,

Мөнгөн дүн /2.850.000 төгрөг/

5 “Арын сайхан арвижан дэлгэрэх баянзүрх хайрхан” ХХК 300 ш шинэс модны тайрц, 150 ш шар хуйас,  10 ш шинэс модны суулгац

Нийт: 460мод,

Мөнгөн дүн: 1.275.000 төгрөг

6 “Элэгтэй хайрхан” ХХК

 

300 шинэс модны тайрц, 150 ш шар хуайс

10 ш шинэс модны суулгац

Нийт тоо: 460мод,

мөнгөн дүн: 1.275.000 төгрөг

7 “Баян улиастай” ХХК

 

100 ш шинэс модны тайрц

50 ш шар хуайс, 30 ш  улиас

Нийт тоо: 180мод

 

8 ᠎Улаанбаатар хотын иргэн Н.Мартбаяр ах дүү нарын хамт 600 ш агч, монос, улиас, шар хуайс
9 Сумын иргэд хашаандаа 258 ш шар хуйас, монос
Нийт тарьсан модны тоо ширхэг 2485 ш

 

Энэ онд  тус сум хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж хийсэн.

  1. ЗДТГ, Байгаль орчны алба нь Хог хаягдлын тухай хууль болон “Хоггүй сум” болох чиглэлээр соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг цахим болон танхимын хэлбэрээр тогтмол сурталчлан ажиллаж байна.
  2. Хогийн цэгийг эмх журамтай байлгах зорилгоор манаач ажиллуулж, түүний ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, газар болон эрчим хүчээр ханган, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавин  ажиллаж байна.
  3. 3 сард цэвэр, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сумын засаг даргын шийдвэрээр ажлын хэсэг гарч сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай, гудамж, хорооллын 2 га газрын хогийг цэвэрлэж, хогийн цэгийг хумих ажлыг 3 өдрийн турш зохион байгуулав. Тус ажилд 106 хүн, 1 трактор, 8 ачааны машин дайчлагдан ажиллав.
  4. 4 сард Улиастайн гол дагуу нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж 54 м3 хогийг хогийн цэгт төвлөрүүлсэн.
  5. Сумын хэмжээнд хорогдсон малын сэг, зэмийг цуглуулж устгах, мал эмнэлэг, ариун цэвэр, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 02-ны өдрийн  А/43 дугаар захирамжаар байгуулж тус ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн.

Ажлын хэсэг төлөвлөгөөний хүрээнд зүй бусаар хорогдсон 1191 малын сэг зэмийг  устгалд оруулсан.

  1. 5 сарын 13,14-ны өдрүүдэд нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүд , иргэд тус ажилд  идэвх  санаачлагатай оролцож хашаа болон ойр орчмын гол горхи, гудамж,  50 метр хүртэлх газрыг бүрэн гүйцэд цэвэрлэж  116 м3 хогийн цэг рүү ачуулсан. Цэвэрлэгээний ажилд хороо бүрээс 1 машин дайчлагдан ажилласан ба  дүйцүүлэнгийн цэргүүд байгаль орчны алба хамтран хогийн цэгт зам гаргаж, машинаар ачиж очсон хогийг заасан  цэгт буулгуулсан.
  2. 7 сард Баянцагаан багийн ажлын алба тус багийн Дулаахан уулын хормой “Урд салаа” гэх газрын хогийг цэвэрлэж 4 м3  хогийг хогийн цэгт төвлөрүүлсэн.
  3. Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэх, талбайн хэмжээг багасгах ажлыг Т.Мэндсайхан ахлагчтай “Алтан шар зам” бүлэг Засаг даргын Тамгын газрын Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр гүйцэтгэж ажлын хэсэг хүлээн авсан.
  4. Хоолт багийн хогийн цэгийг цэвэрлэх, булшлах, талбайн хэмжээг багасгах ажлыг Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар /3.500.000 төгрөг/ Ч.Батсайхан ахлагчтай “Чанар” бүлэг гүйцэтгэж ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.
  5. 11 сард Баянцагаан багт бүх нийтийн цэвэрлэгээний ажил албан байгууллага, айл өрхийн хүрээнд хийгдсэн.
  6. 10 сард Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гарч золбин нохой устгах ажлыг зохион байгуулж нийт 45 нохойг устгалд оруулав. Мөн сумын төвийн хог хаягдлыг цэвэрлэх ажил хийгдсэн.
  7. 12 сард тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант ирээдүй урагшаа” ТББ Бумбатын давааны хогийг цэвэрлэж, хогийг хогийн цэгт төвлөрүүлэв.

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах,  хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах хүрээнд Экологийн цагдаа, БОУБ, байгаль хамгаалагч нар хамтран ойн мэргэжлийн байгууллагууд, ААНБ, ард иргэдэд хяналт шалгалтыг 4 удаа хийж зөрчил дутагдлыг илрүүлэн тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авч торгуулийг тавьсан.

ДӨРӨВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

4.1. “ЦАХИМ МОНГОЛ”-ТӨРИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ:

 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ”-г “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” болгосон. Үүнтэй холбоотойгоор сум  оператортой болж иргэд, хуулийн этгээд төрийн 55 төрлийн үйлчилгээг сумаасаа авах бүрэн боломж бүрсэн. Албан хаагчийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс бие даасан өрөө тасалгаагаар хангаж,  12  сарын байдлаар үйлчилгээний 170 хүсэлтийг шийдвэрлэн ажилласан.

Мөн e-mongolia.mn-ыг хэрхэн ашиглах талаар иргэдэд мэдээ, мэдээлэл түгээн ажилласан. Фейсбүк сүлжээн дэх “E-Mongolia” хуудсан дахь мэдээ мэдээллийг байгууллагынхаа цахим хаягт түгээн ажиллаж байна.

https://erp.e-mongolia.mn/ буюу Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системд албан хаагч нарыг бүртгэж, өдөр тутмын  үйл ажиллагаандаа ашиглаж албан бичиг солилцох ажилд ахиц гаргасан.

Байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах зорилгоор http://jargalant.ar.gov.mn/ сайт болон “Архангай аймгийн Жаргалант сумын ЗДТГ”  нэртэй фейсбүк группт өдөр тутам мэдээ, мэдээлэл тавин ажилласан.

Улсын бүртгэл, нийгмийн халамж, татвар, газар зохион байгуулалтын зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж албан хаагч энэ чиглэлээр зохион байгуулсан сургалтанд бүрэн хамрагдаж,  иргэдэд сургалт, мэдээллийг тогтмол өгөн, үйлчилгээг түргэн,  шуурхай үзүүлэн  ажиллаж байна.

Бүрэн дунд сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш нар  интерактив  хичээл бэлтгэх, “Claass room-ээр   хэрхэн ажиллах вэ?”  “Би багш” группын  цахим хичээл бэлтгэх  онлайн  сургалтадуудад цахимаар амжилттай хамрагдаж   арга зүй, технологи , мэдлэг, чадвараа дээшлүүлэн   суралцаж сургалтын үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэн ажилласан.

 Мөн төрийн бусад байгууллагын албан хаагч нар “Zoom meeting, google meet,  googleclassroom, gote meeting” зэргээр  дамжуулан   сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд оролцож албан томилолтын зардлыг хэмнэн ажиллаж байна.

 Архангай аймгийн төрийн зарим байгууллагуудын иргэдийн мэдэж байвал зохих цахим сайтуудын талаар танилцуулга бэлтгэж сумын вэб сайт болон албан ёсны фейсбүк группээрээ дамжуулан олон нийтэд мэдээлж ажилласан.

     www.e-khutuch.mn /хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан/, хууль зүйн луужин 1 /хууль зүйн зөвөлгөө, мэдээллийн пэйж хуудас/ зэрэг рүү нэвтэрч сүүлийн үеийн эрх зүйн мэдээ, мэдээллийг авахаас гадна, 1800-1202 дугаар луу залгаж энгийн  утасны тарифаар хуулийн зөвөлгөө авах боломжтой талаар иргэд, төрийн албан хаагч нарт мэдээлсэн. Цахим сан болон пэйж хуудсан дахь мэдээ, мэдээллийг цахимаар иргэдэд түгээн ажилласан.

4.2. МЭРГЭШСЭН, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА:

      Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан  “Албан хаагчдын сургалтын хөтөлбөр”- ийн хүрээнд  ЗДТГ, засаг даргын дэргэдэх албаны төрийн албан хаагч нар  цахим болон танхимын хэлбэрээр давхардсан  тоогоор нийт 127 удаагийн сургалт, семинар, зөвлөгөөнд хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн.

   Албан хаагч нар  Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөн, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн хууль ёсыг чанд сахиж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу  ажилласан.

   Засаг даргын Тамгын газар  хуулийн үндэслэлгүй захирамж, шийдвэр гаргахгүй байх зорилт тавьж 2021 оны  жилийн  эцсийн  байдлаар сумын Засаг даргын  271  захирамжийг хууль зүйд нийцүүлэн  гаргахад анхаарч ажилласан.

     Мөн тус суманд 34 хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 75 заалтыг хяналтанд авч жилийн эцсийн байдлаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийхэд 93.2 хувьтай биелсэн дүнтэй байсан.

   Монгол  Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө /81.6%/, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Жаргалант сумтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /85%/-ний хэрэгжилтийг зохион байгуулж биелэлтийг 2021 жилийн эцсийн  байдлаар гаргаж хяналт шинжилгээ, үнэлгээ  хийж аймгийн Засаг даргын Тамгын газарт  тайлагнасан.

     Мөн сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө /84.4%/, Сумын нийгэм, эдийн засгийг 2021 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /84.7%/-г сумын ИТХТ-ээр батлуулан хэрэгжүүлж, хэрэгжилтэнд жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ  хийж аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлагнасан.

      2021 оны 12 дугаар сарын 03-ны байдлаар бичиг хэргээр дамжин 1023  өргөдөл, гомдол бичгээр ирсэн. Үүнээс шийдвэрлэж хариу өгсөн 1018, бусад байгууллагад шилжүүлсэн 5 өргөдөл байгаа болно.

   Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, иргэдэд нээлттэй ил тод шударгаар хүргэх зорилт тавьж хөдөө багийн өрхөөр 1, 11 сард  сумын удирдлагууд хүн, малын эмч, байгаль хамгаалагч, нийгмийн даатгал, хөдөө аж ахуйн салбарын албан хаагч нар  зэрэг ажлын албадуудын хамт тойрон хийж буй ажил, цаашид хийх ажлаа танилцуулан иргэдийн санаа бодлыг сонсон ажиллав.

4.3. АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ:

    Сумын Засаг даргын 2021 оны А/44 дүгээр захирамжаар “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж жилийн эцсийн байдлаар тайлагнасан.

    Төлөвлөгөөний дагуу удирдлагуудын зүгээс “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртлаас ангид байцгаая” уриаг дэвшүүлэн ажиллаж “Зөв зөвд шударга зөв” аяныг сумын түвшинд өрнүүлэн ажилласан.

      11 сард шинээр томилогдсон албан хаагч нарт 3 өдрийн сургалтыг дараах сэдвүүдээр хийсэн.

  • “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр
  • Авлигатай тэмцэх тухай хууль
  • Төрийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлага

         АТГ-аас бэлтгэж ирүүлсэн контент, теле зохиомж, постер, бусад мэдээ мэдээлэл зэргийг сумынхаа албан ёсны цахим сайт, фейсбүк группүүдээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн.

     Мөн суманд үйлдэгддэг болон үйлдэгдэх эрсдэлтэй малын хулгай, зам тээвэр,  гэр бүлийн хүчирхийлэл, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх мэдээ мэдээлэл, сургалтыг танхимын болон цахим хэлбэрээр хийн ажилласан.

    Сумын Засаг даргын 2021 оны 10 сарын 04-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар цэрэг татлагын ажлыг  зохион байгуулах “Цэрэг татлагын товчоо”-г сумын Засаг даргын захирамжаар байгуулж ажлыг холбогдох хууль журмын хүрээнд  зохион байгуулав. Нийт 84 цэрэг үзлэгт орсноос 19 цэрэг цэргийн албанд татагдсан.

     Цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй иргэдийг эрүүлжүүлэх арга хэмжээг сумын ЭМТ хэрэгжүүлэн ажиллаж байна

     Нутаг дэвсгэртээ дайчилгааны зарлан мэдээлэлд явуулах бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сумын дайчилгааны төлөвлөгөөний төслийг боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА.

No description available.
No description available.