Home \ Мэдээ, мэдээлэл \ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ЭРДЭНЭТ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАВ.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ЭРДЭНЭТ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАВ.

Сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлтэй холбоо тогтоон Эрдэнэт хот, Орхон аймгийн Баян-Өндөр сумтай танилцах, туршлага солилцох чиглэлээр хөтөлбөр гаргаж 1 өдөр ажиллав.

  Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хамт олонтой туршлага солилцох уулзалт зохион байгуулж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

     Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Хаш-Эрдэнэ, нутгийн зөвлөлийн дарга асан Д.Чагнаадорж, Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Мэндсайхан нар сургамжтай сайхан яриаг өрнүүлсэн юм.