Home Худалдан авах ажиллагаа САНАЛ АВАХ УРИЛГА

САНАЛ АВАХ УРИЛГА

Шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Жаргалант сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэх, талбайн хэмжээг багасгах  ажлын гүйцэтгэгчийг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулах

Шалгаруулалтын дугаар: АРЖАСЗДТГ/202101020

Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий Иргэдийн бүлгээс хогийн цэгийг цэвэрлэх, талбайн хэмжээг багасгах ажлыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын  төсөв /20.000.000 төгрөг/ -өөр гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Санал ирүүлэхэд шаардагдах материал[техникийн тодорхойлолт]-ыг хавсаргасан  болно.

Саналд ирүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Үнийн санал /маягтын дагуу/
  2. Чадварын мэдээлэл /Маягт 3.1, 3.2, 3.3, 3.3 А маягтуудаар/
  3. Бүлгийн дарга, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагаа
  4. Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь
  5. Хамтран ажиллах гэрээ /Маягтын дагуу/

Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлтэй этгээд нь үнэлгээний хорооноос авч үзэхийг зөвлөж байна.

Тендерийг 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 15:00 цагаас өмнө үнэлгээний хороонд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15:30 цагт Засаг даргын орлогчийн өрөөнд нээнэ.

Тендер ирүүлэх хаяг: Архангай аймгийн Жаргалант сумын үнэлгээний хороо

Тендерийн баримт бичгийн үнэ: 8000 төгрөг /ЗДТГ-ын 100010755001 тоот дансанд тушаах/

Лавлах утас: 99465101, 85111219