Home Худалдан авах ажиллагаа  САНАЛ АВАХ УРИЛГА

 САНАЛ АВАХ УРИЛГА

Шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Жаргалант сумын хогийн цэгийг цэвэрлэх, талбайн хэмжээг багасгах  ажлын гүйцэтгэгчийг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулах

Шалгаруулалтын дугаар: АРЖАСЗДТГ/202101020

Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий Иргэдийн бүлгээс хогийн цэгийг цэвэрлэх, талбайн хэмжээг багасгах  ажлыг Засаг даргын Тамгын газрын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардал / 20.000.000 төгрөг/ -өөр гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

            Санал ирүүлэхэд шаардагдах материал[техникийн тодорхойлолт]-ыг хавсаргасан  болно.

Саналд ирүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Үнийн санал /маягтын дагуу/
  2. Чадварын мэдээлэл /Маягт 3.1, 3.2, 3.3, 3.3 А маягтуудаар/
  3. Бүлгийн дарга, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагаа
  4. Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь
  5. Хамтран ажиллах гэрээ /Маягтын дагуу/

Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлтэй этгээд нь үнэлгээний хорооноос авч үзэхийг зөвлөж байна.

Тендерийг 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 11:00 цагаас өмнө үнэлгээний хороонд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11:30 цагт Засаг даргын орлогчийн өрөөнд нээнэ.

Тендер ирүүлэх хаяг: Архангай аймгийн Жаргалант сумын үнэлгээний хороо

Тендерийн баримт бичгийн үнэ: 20000 төгрөг /ЗДТГ-ын 100010755001 тоот дансанд тушаах/

Лавлах утас: 99465101, 85111219,