Home \ Мэдээ, мэдээлэл \ Мэргэжлийн Монгол ёс заншлыг түгээв

Мэргэжлийн Монгол ёс заншлыг түгээв

Сумын ИТХ, ЗДТГ санаачлан 2019 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд “Монгол хүний хөгжил” хөтөлбөрийн хүрээнд уламжлалт ёс заншлын дагуу орчин үеийн хандлага чиглэлийг эрхэм болгон Монгол хүний бие, сэтгэл, сэтгэхүйн онцлог болон хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн сэдвүүдээс насны болон амьдралын онцлогт тохируулан зааж зөв хандлага, дадал хэвшлийг бий болгох зорилгоор Монгол ёс заншил судлаач, МУИС-ын монгол судлалын доктарант, багш В.Эрдэнэсувдыг урьж 6 удаагийн лекцийг оруулав. Үүнд:
“Тэжээхүйн ухаан 1, 2 -Монгол төр” лекцийг төрийн албан хаагч нарт 2 удаа, “Тэжээхүйн ухаан 1, 2-Монгол гэр бүл” лекцийг ахмадууд болон цэргийн насны залуучуудад, Монгол хүний шинжээний онол “Монгол эрэгтэй, эмэгтэй хүн” лекцийг 8-12 дугаар ангийн сурагчдад, “Эцэг эхийн ачлал, монголчуудын бэлэгдэл, хорио цээр лекцийг 4-7 дугаар ангийн сурагчдад тус тус орууллаа.
Тус лекцийн ач холбогдол нь монгол ёс заншлаа танин мэдэх, сэргээн санах, бахархах, амьдралдаа зөв дадал хэвшил бий болгох сэтгэхүйг төлөвшүүлснээрээ онцлог бөгөөд лекцэнд хамрагдсан хүмүүс сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.

Image may contain: 17 people, people sitting and indoor

Image may contain: 16 people, people smiling, people sitting

Image may contain: 5 people, people sitting

Image may contain: 6 people, people sitting, people standing and indoor

Image may contain: 8 people, people sitting

 

Санал болгох

Цэцэрлэгийн хамт олны бүтээлч ажил аймгийн хэмжээнд үлгэр жишээ болж байна.

Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэг “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, анги танхимаа тохижуулах, …