Малчдад туслах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэрээр сумын аюулгүйн нөөцөд хуваарилсан есөн сая таван зуун мянган төгрөгөөр худалдан авсан 475 шуудай хивэг, аймгийн онцгой комисст хүсэлт тавьж шийдвэрлүүлсэн 400 шуудай хивэг нийт 875 шуудай хивэгийг нийт малчин өрхүүдэд хямдралтай үнээр олгохоор болов.
Энэхүү хивэгийг тус сумын Асайт багийн иргэн Д. Батсайханы гэр бүлээс сумын онцгой комисст хуваарилсан 500.000 төгрөгөөр шатахууны зардлыг дааж багт хүргэн малчин өрхүүдэд хуваарилж байна.