Slide background
Slide background
Slide background

Засаг даргын мэндчилгээ

Untitled-1Жаргалтайн дэлгэр нутгийн зон олон, эх орны өнцөг булан бүрт оршин суугаа нутгийн уугуул иргэд, тус сумтай ажил амьдралын намтар түүхээ холбосон хүндэт алдрын эзэддээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

     Төрөлх сум маань иргэд, олон нийтийнхээ нийгэм оролцох оролцоонд түшиглэн төрийн үйл ажиллагааг тэгш, шударга явуулах зарчмаар ажиллан амжилтанд хүрч бүтээн байгуулалтын болон эдийн засаг нийгмийн хөгжлөөрөө аймаг орон нутгаа манлайлан 2013 оны ажлаараа аймагтаа Шилдэг сум болсон бөгөөд амжилтаа бататгах зорилт тавин ажиллаж байна.

   Сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо 2014 оны 07 сарын 24-27-ны өдрүүдэд ажлын өрнүүн их амжилт бүтээн байгуулалтаар угтаж ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

   Цаашид бүтээн босгосон, хийж бүтээсэн бүхнээ ариглан хамгаалж, бататгаж бэхжүүлж цогцлоон хөгжүүлэх итгэл дүүрэн байна.

   Зон олны минь үйлс өөдрөг, ухаан нь уужим, оюун нь мэргэн байж ирж буй өдөр бүхэн энх мэндийн бэлгэдэл байх болтугай.

                                          ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б. ЭРДЭНЭБААТАР

Сэтгэгдэл үлдээх