Home Худалдан авах ажиллагаа Гоньдны булангаас Арслангийн өргөсөн чулуу хүртэлх зам засварын ажилд иргэдийн бүлгийг урьж...

Гоньдны булангаас Арслангийн өргөсөн чулуу хүртэлх зам засварын ажилд иргэдийн бүлгийг урьж байна.

САНАЛ АВАХ УРИЛГА

  Шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Жаргалант сумын гоньдны булангаас арслангийн өргөсөн чулуу хүртлэх авто замыг сэргээн засах  ажлын гүйцэтгэгчийг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулах

Шалгаруулалтын дугаар: АРЖАСЗДТГ/202101018

Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий Иргэдийн бүлгээс  гоньдны булангаас Арслангийн өргөсөн чулуу хүртэлх авто замыг сэргээн засах ажлыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын төсөв /5.382.000 төгрөг/ -өөр гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Саналд ирүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Үнийн санал /маягтын дагуу/
  2. Чадварын мэдээлэл /Маягт 3.1, 3.2, 3.3, 3.3 А маягтуудаар/
  3. Бүлгийн дарга, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагаа
  4. Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь
  5. Хамтран ажиллах гэрээ /Маягтын дагуу/

     Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлтэй этгээд нь үнэлгээний хорооноос авч үзэхийг зөвлөж байна.

     Тендерийг 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 11.00 цагаас өмнө үнэлгээний хороонд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11:30 цагт Засаг даргын орлогчийн өрөөнд нээнэ.

        Тендер ирүүлэх хаяг: Архангай аймгийн Жаргалант сумын үнэлгээний хороо

Тендерийн баримт бичгийн үнэ: 3000 төгрөг /ЗДТГ-ын 100010755001 тоот дансанд тушаах/

Лавлах утас: 99465101, 85111219, 99862387