Home Худалдан авах ажиллагаа Гоньдны булангаас арслангийн чулуу хүртэлх авто замыг сэргээн засах ажлын тендерийн урилга

Гоньдны булангаас арслангийн чулуу хүртэлх авто замыг сэргээн засах ажлын тендерийн урилга

Нэг.  САНАЛ АВАХ УРИЛГА

 Шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул, Баянцагаан багийн Гоньдны булангаас арслангийн чулуу хүртэлх авто замыг сэргээн засах ажлын гүйцэтгэгчийг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулах

Шалгаруулалтын дугаар: АРЖА-ОНХС-ЗЗА-2021/01

Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий Иргэдийн бүлгээс Гоньдны булангаас Арслангийн чулуу хүртэлх зам засварын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө / 5326200 төгрөг/ -өөр гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

  Санал ирүүлэхэд шаардагдах материал[техникийн тодорхойлолт]-ыг хавсаргасан  болно.

Саналд ирүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Үнийн санал /маягтын дагуу/
  2. Чадварын мэдээлэл /Маягт 3.1, 3.2, 3.3, 3.3 А маягтуудаар/
  3. Бүлгийн дарга, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагаа
  4. Ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хуваарь
  5. Хамтран ажиллах гэрээ /Маягтын дагуу/

Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлтэй этгээд нь үнэлгээний хорооноос авч үзэхийг зөвлөж байна.

Тендерийг 2021 оны 04 сарын 26-ны өдрийн 11.00 цагаас өмнө үнэлгээний хороонд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11:30 цагт Засаг даргын орлогчийн өрөөнд нээнэ.

Тендер ирүүлэх хаяг: Архангай аймгийн Жаргалант сумын үнэлгээний хороо

Тендерийн баримт бичгийн үнэ: 3000 төгрөг /ЗДТГ-ын 100010755001 тоот дансанд тушаах

Лавлах утас: 99465101, 99862387

1 COMMENT

Comments are closed.