Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Home \ Баянцагаан баг

Баянцагаан баг

Баянцагаан нь тус сумын төрийн байгууллагууд оршдог төвийн баг юм. 1932 оны 11 сараас эхлэн сумын төв Баянцагаанд суурьшиж одоог хүртэл оршиж байна.

Нутаг дэвсгэрийн хил хязгаарын хувьд баруун талаараа Хоолт, Хойд талаараа Эрдэнэ-Уул, зүүн талаараа Зуслан, урд талаараа Асайт багтай хиллэдэг.  Дулаанхан уулын салбар уулсын дунд хүрээлэгдэж Их улиастайн гол, Нарийн Улиастайн гол тэдгээрийн цутгал  олон жижиг булгууд урсан өнгөрнө.

Дулаахан уул нь далайн төвшнөөс дээш 2548 м өндөр өргөгдсөн, онгон байгаль, олон төрлийн ой модоор бүрхэгдсэн, тус сумын томоохон гол горхи, булаг шандны эх болдог усны хагалбар, байгалийн үзэсгэлэнт сайхан уул юм. Дулаахан уулыг 1994 онд аймгийн тусгай хамгаалалтанд авч, улсын тусгай хамгаалалтанд авах саналыг орон нутгийн засаг захиргааны байгууллагаас холбогдох байгууллагад удаа дараа тавин ажиллаж байна. 

Тус багийн  Засаг даргаар Ча. Минжүүрдорж /1992-1996/, Ц.Лхагважав /1996-2000/, Ж. Мягмарсүрэн /2000-2002/, У.Энхтунгалаг 2002-2016, О. Мөнхбат /2016 оноос/ нар ажиллаж байна. Тус баг Дулаахан уулын хормой, Улиастайн голын дэнжид суурьшиж 2018 оны жилийн эцсийн тооллогоор 374 өрх, 1323 хүн ам, 33550 мал тоолуулсан.

The parcc tests will demand more extensive tasks in https://resume-chief.com math, essay writing service and more writing and research tasks, than does the state’s widely regarded mcas, mr.