Home мэдээ мэдээлэл Архангай аймгийн Жаргалант сумын 05 сард хийсэн ажлын товч тойм

Архангай аймгийн Жаргалант сумын 05 сард хийсэн ажлын товч тойм

Нэг. Энэ сард хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц:

Бараа болон ажлын нэр Шалгарсан иргэн, иргэдийн бүлэг, байгууллага

Гэрээний дүн /төгрөгөөр/

Худалдан авах ажиллагааны журам, ямар зардлаас санхүүжсэн

 

         Тайлбар

1 Нэг ширхэг том асар, 2 ширхэг жижиг асар худалдан авах

“Уран зол урлан” ХХК

3.700.000

Шууд худалдан авалт

/ЗДТГ-ын хөрөнгө оруулалтын төсөв/

Гэрээ байгуулагдсан.

2 Гамшиг, ослын үеийн зарлан мэдээллийн төхөөрөмж худалдан авах

“Буянт маргад” ХХК

5.500.000

Шууд худалдан авалт

/ЗДТГ-ын хөрөнгө оруулалтын төсөв/

Барааг хүлээн авсан.

3 Коронавирус  /ковид-19/-ийн цар тахлаас сэргийлэх эмнэлгийн хамгаалах хэрэгсэл “Төгс сод билэгт” ХХК

18.020.000

Гэрээ шууд байгуулах арга

Засаг даргын нөөц сан, ЗДТГ-ын төсөв

Бүтээгдэхүүнүүдийг хүлээн авсан

4 Бүрэн дунд сургуулийн дотуур байранд хүнс, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх “Хийморийн чулуут” ХХК

54.910.000

Нээлтэй тендер шалгаруулалтын журам

 

Гэрээ байгуулагдсан.

5 Сумын төв доторх зам засварын ажил

 Т.Мэндсайхан ахлагчтай “Алтан шар зам”  бүлэг

12.000.000

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам

/ЗДТГ-ын хөрөнгө оруулалтын төсөв/

Ажил хийгдэж байгаа.

6 Иж бүрэн гэр, гэрийн бүтэн шал худалдан авах

Иргэн Н.Болдбаатар

4280000

Шууд худалдан авалт

/ЗДТГ-ын хөрөнгө оруулалтын төсөв/

Гэрээ байгуулсан.

7 Хоолт багийн “Тэмээ нисдэг” гэх газрын зам засварын ажил Ч.  Батсайхан ахлагчтай “Чанар” бүлэг

10.000.000

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам

/ЗДТГ-ын хөрөнгө оруулалтын төсөв/

Ажил хийгдэж байгаа.

8 Хүүхдийн цэцэрлэгийн халаалтын зуухны барилга шинээр барих ажил

С. Эрхэмбаяр ахлагчтай “Тохилог орчин” бүлэг

6.000.000

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам

/ЗДТГ-ын хөрөнгө оруулалтын төсөв/

Гэрээ байгуулсан.

9 Гоньдны булангаас “Арслангийн өргөсөн чулуу хүртэлх” зам засварын ажил

С. Гансүх ахлагчтай “цахиурт” бүлэг

5.326.000

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам

/Орон нутгийн хөгжлийн сан/

Тендер шалгаруулалт хийгдсэн.

10 Хог ачих машин худалдан авах

“Отмима” ХХК

29.500.000

Харьцуулалтын арга /ТШО журам/

Тендер шалгаруулалт хийгдсэн.

2. Тавдугаар сарын 05-нд Засаг даргын Тамгын газрын эрэгтэйчүүд Их элгэдийн голын гарам, Хоолт багийн дунд давааг сайн дурын үндсэн дээр  засч Хоолт багийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээв.

3. Сумын Засаг даргын захирамжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлын хэсэг байгуулагдаж 3 өдрийн хатуу хөл хорио тогтоож 5 сарын 03-наас 05-нд сумын төвд эцсийн халдваргүйжүүлэлтийг бүх обьектод хийсэн. Ажлын хэсэг нийт 51 обьектод  9200 м2  талбайд халдваргүйжүүлэлтийн ажлыг хийсэн.

4. 5 сарын 13,14-ны өдрүүдэд нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж   төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүд , иргэд тус ажилд  идэвх  санаачлагатай оролцож хашаа болон ойр орчмын гол горхи, гудамж,  50 метр хүртэлх газрыг бүрэн гүйцэд цэвэрлэж  126 м3 хогийн цэг рүү ачуулсан. Цэвэрлэгээний ажилд хороо бүрээс 1 машин дайчлагдан ажилласан ба  дүйцүүлэнгийн цэргүүд байгаль орчны алба хамтран хогийн цэгт зам гаргаж, машинаар ачиж очсон хогийг заасан  цэгт буулгуулсан.

5.   Коронавируст халдварын дархлаажуулалтын вакцинд  1 дүгээр тунд 2251 иргэн, 2 дугаар тунд 533 иргэн тус тус хамрагдаад байна. Иргэдийг вакцинд хөдөө багууд дээр ажиллах, вакцинжуулалтын хуваарь гаргаж хамруулах, шаардлагатай иргэдийг газар дээр нь очиж үйлчлэх хэлбэрээр хамруулж байна.

6. Газар тариалангийн ажлыг зохион байгуулж 26.6 га талбайд 14.9 га-д малын тэжээл, 7.08 га-д төмс, 4.4 га-д хүнсний ногоо, 0.22-га-д жимс тариалсан дүнтэй байна. Үр үрсэлгээг захиалсан 3 иргэний захиалгыг холбогдох газарт хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийг тариаланчдад сурталчлан хэрэгжүүлж ажиллаж байна.

7. 05 дугаар сарын 09-10-ны хооронд сумын ЗДТГ-ын дарга хугацаат цэргийн албанаас халагдсан 5 цэргийн албан хаагчийг аймгаас хүлээн авч ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

8. Коронавируст /Ковид-19/ халдварын цар тахлаас сэргийлэх  нөөц бүрдүүлэх зорилгоор 16 нэр төрлийн 18170400/ арван найман сая нэг зуун далан мянга дөрвөн зуу/ төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл худалдан авч нөөц бүрдүүлсэн.

9. Мөн тусгаарлах байрны бэлэн байдлын хангах зорилгор боксжуулах вакум хаалт хийх, шаардлагатай эд хогшил хөрөнгө авахад сумын төсвөөс 3.965.150 төгрөг төсөвлөж зарцуулсан. Мөн ажиглах, тусгаарлах, эмчлэх байруудад 9 ширхэг био нойлыг авсан.

10.Тус сумын Зуслан багийн  “Шувуухай” гэх газар нутагт  малын халдварт лестериоз өвчин гарсан тул сумын Засаг даргын захирамжаар  05 сарын 05-ны өдрөөс 05 сарын 19-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож  хариу арга хэмжээ  аван өвчнийг таслан зогсоож  мал эмнэлэг, ариун цэврийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тухай “Тан Жаргалант-Ар” мал эмнэлгийн малын их эмч болон мэргэжлийн албаны дүгнэлтийг үндэслэн дэглэмийг цуцалсан.

11.Тамхи худалдаалах шаардлага хангасан “Малчин”, “Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрүүдэд Тамхины хяналтын тухай хуулийн дагуу Тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгосон болно.

12.Хүүхдийн амьдралын бүхий л орчинд хүүхдийн оролцоог тодорхойлох, хүүхдийн төлөө хийж байгаа ажлуудыг хүүхдийн нүдээр харж, үнэлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг тодорхойлж, бодлого шийдвэрт тусгах, шийдвэрлэхэд хүүхдийн бодит оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Оролцоод хөгжье” хүүхдийн цахим чуулганыг 05 сарын 04-нд  зохион байгууллаа. Чуулганд сумынхаа 1671 хүүхдийн төлөөлөл болсон идэвхтэн хүүхдүүд хамрагдав. Чуулганыг сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Сумын Засаг дарга П.Алтанхуяг нээж, “Сумын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр ЗДТГ-ын мэргэжилтэн Д. Мөнхнаран, “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын өнөөгийн байдал” сэдвээр Бүрэн дунд сургуулийн захирал Г.Мөнхтөр, нийгмийн ажилтан Д.Раднаасэд нар илтгэл тавьж мэдээлэл өгөв. Мөн чуулганы үеэр хэлэлцүүлэг хийж оролцогч хүүхдүүдийн саналыг сонсон, асуусан асуултанд хариулт өгч, цаашид хийх хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав. Чуулганаас гарсан санал, санаачилгыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, сар бүрийн 10-ныг хүүхдээ сонсдог өдөр болгох зэрэг шийдлүүдэд хүрэв. Мөн Чуулганы төгсгөлд сумын хүүхдийн эрх хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрүүлэх чиг үүрэг бүхий “ХҮҮХДИЙН ЭЛЧ”-ийг сонгох сонгууль болж чуулганд оролцогчдоос 3 хүний нэрийг дэвшүүлж санал хураалт явуулахад олонхийн саналаар Ерөнхий боловсролын сургуулийн багш Л.Цэдэвсүрэн сонгогдов.

13. 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2019 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг суманд зохион байгуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сумын ИТХТ-ийн 2021 оны 13 дугаар тогтоолоор сумын Засаг даргаар ахлуулан 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан бөгөөд зөвлөл 86.6 хувийн ирцтэй хуралдаж 2021 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг 3 зорилт, 25 арга хэмжээтэйгээр хэлэлцэн баталлаа.

14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд 2021 оны 5 сарын 15-нд энэ өдөр тохиосон.

Мод тарьсан иргэн, ААНБ-ын нэр Тарьсан модны төрөл, тоо
1 Засаг даргын Тамгын газар  22 ш шар хуайс
2 Хүүхдийн цэцэрлэг 20 ш шар хуайс, монос
3 Бүрэн дунд сургууль 35 ш шар хуайс, монос
4 “Баян овон хөх хайрхан” хоршоо 50 ш голт бор, 200 ш шинэс модны тайрц, 150 шар хуайс, 40 ш шинэс модны суулгац нийт 440 мод /2.850.000 төгрөг/
5 “Арын сайхан арвижан дэлгэрэх баянзүрх хайрхан” ХХК 300 ш шинэс модны тайрц, 150 ш шар хуйас,  Шинэс модны суулгац  10ш

Нийт тоо: 460мод,      мөнгөн дүн: 1.275.000 төгрөг

6 “Элэгтэй хайрхан” ХХК

 

Шинэс модны тайрц -300ш

шар хуайс -150ш

Шинэс модны суулгац 10ш

Нийт тоо: 460мод,      мөнгөн дүн: 1.275.000 төгрөг

7 ᠎Улаанбаатар хотын иргэн Н. Мартбаяр ах дүү нарын хамт 500 ш агч, монос, улиас, шар хуайс
8 Сумын иргэд хашаандаа 95 ш шар хуйас, монос
Нийт тарьсан модны тоо ширхэг 2042 

15. 05 сарын 25-нд тус суманд коронавирусын 3 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байна.