Home Мэдээ, мэдээлэл АРХАНГАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

АРХАНГАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

НЭГ: ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
1.1. ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

1.1.1. “КОВИД- 19” цар тахлын тархалттай холбогдуулан тусгаалах байрыг тохижуулах, хор нөлөөг бууруулах шаардлагатай нөөц бүрдүүлнэ.

1.1.2. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

1.1.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэд орон нутагтаа оношлогдон, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангана.

1.1.4. Яаралтай тусламжийн чанар, үйлчилгээг нэмэгдүүлэн түргэн тусламжийн машины парк шинэчлэл хийнэ.

1.1.5  Сумын  Эрүүл мэндийн төвийн барилга байгууламжид урсгал болон их засвар хийж, тусгаарлах байрыг тохижуулж, стандартын бие засах газартай болгоно.

1.1.6. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлнэ.

1.1.7. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлнэ.

1.1.8. Эм ханган нийлүүлэх байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэн хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.

1.1.9. Сумын эрүүл мэндийн төвийн бүтэц стандартын дагуу хүний нөөцийг бүрдүүлэн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дотрын их эмчээр хангаж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, нийгмийн баталгаагаар хангаж ажиллана.

1.1.10 Сумын эрүүл мэндийн төвийг орчин үеийн стандартад нийцсэн зөөврийн ЭХО, шүдний BOR машин, зүрхний бичлэг, ургийн зүрхний бичлэг, нярайн шарлагын аппаратууд зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангаж,  хүний нөөцийг чадавхжуулж  ажиллана.

1.1.11. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өрх, гэрийн түвшинд тогтмол хийдэг эрүүл мэндийн “Гэрийн эмч” загвар төслийг хэрэгжүүлнэ. Багийн эмчийг чадавхжуулж, тоног төхөөрөмжөөр хангах.

1.1.12. Эрүүл мэндийн даатгал голлосон урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээг өргөтгөх, эрүүл мэндийн даатгалын цахимj картыг нэвтрүүлэхэд санаачлага гаргана.

1.1.13. Тэтгэвэр тогтоолгосон ахмад эмч нарыг эрүүл мэндийн байгууллагад зөвлөхөөр ажиллуулахыг бодлогоор дэмжинэ.

1.1.14. Эх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар хүртэмжийг нэмэгдүүлнэ.

1.1.15. Эмийн найрлагад ордог амьтан, ургамал, эрдсийн нөөцийг хамгаалж, тарималжуулж, нутагшуулах үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжинэ.

1.1.16. Хавдрын эрт илрүүлгийн үйл ажиллагааг тогтмолжуулан зонхилон тохиолдох хавдрын эрт илрүүлэлтийн хувийг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлнэ.

1.1.17. Сумын  эрүүл мэндийн төвийн  эхийн амрах байрыг стандартын дагуу тоног төхөөрөмжөөр ханган тохижуулж “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1.1.18. “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт хүн амын шүдийг эрүүлжүүлэх цогц арга хэмжээ авч, суманд шүдний кабинет байгуулан ажиллуулна.

1.1.19. Эрүүл мэндийн төвийн автомашины дулаан граж, хог хаягдал түр хадгалах байр барьж ашиглалтанд оруулна.

1.1.20. Эрүүл мэндийн төвийн  чийрэгжүүлэлтийн танхимыг түшиглэн иргэдийг хуваарийн дагуу, эрүүл мэндэд нь тохирсон дасгал хөдөлгөөн хийх орчин бүрдүүлнэ.

1.1.21. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1.1.22. Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг хийх зорилгоор дээд шатлалын нарийн мэргэжлийн багийг ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ.
1.1.23. Эрүүл мэндийн төвийн гал тогоог стандартын дагуу тохижуулж, тоног төхөөрөмжөөр хангана.

1.1.24 Монгол Улсын Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүдийн дагуу сумын эрүүл мэндийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

1.2. ХҮН АМЫН ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

1.2.1. Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, зорилтод бүлгийн өрхийн гишүүдийн эрэлт, санаачлага боломжинд тулгуурлан өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.

1.2.2.  Ахмадуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нийгэм соёлын үйлчилгээг өргөжүүлж ахмадын байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана.

1.2.3. Үйлчилгээний газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн чөлөөтэй зорчих, дэд бүтцийг стандарт шаардлагад нийцүүлэн бий болгоно.

1.2.4. “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг тэдний хүнс, тэжээлийн хэрэгцээ, бие бялдар, хувь хүний хөгжил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийн хуримтлал бий болгох, мэдлэг олгох сургалт сурталчилгааг тогтмолжуулна.

1.2.5. Хүүхэд залуучууд , гэр бүлд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс   хамгаалах  хуулийн хэрэгжилтийг сайжруулахад орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжиж ажиллана.

1.2.6. Гэр бүлийн гишүүн бүрд гэр бүлийн боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх санхүү, бизнесээ хөгжүүлэх, амьдрах орчноо хамтдаа сайжруулах, мэдлэг ур чадварын сургалт, зөвлөмжөөр хангагдах боломжийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.

1.2.7. Нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн, тэдний хөгжлийг дэмжсэн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.

1.2.8. Орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан мэргэжлийн боловсрол олгох сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийг сайжруулна.

1.2.9.  Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг сайжрууах зорилгоор хөдөлмөрийн насны өрхийн гишүүдэд ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлнэ.

1.2.10 Сум хөгжүүлэх сангийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг тогтвортой ажлын байр бий болгох иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шударга, ил тод хүртээх замаар хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжинэ.

1.2.11.  Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлж эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс  шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа  аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж ажиллана.

1.2.12. Бүтээн байгуулалт, томоохон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд болон хувийн үйлдвэрлэл үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж замаар ажилгүй иргэдийг ажлын байраар ханган ажилгүйдлийн түвшин 4,5% -д хүргэнэ.

1.2.13. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

1.3 ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВСРОЛ

1.3.1. Монголын түүх, хэл, соёл зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл , хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын арга хэмжээг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ.

1.3.2. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг жил бүр нэмэгдүүлнэ.

1.3.3. Сургуулийн өмнөх боловсролын сургалтыг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн онцлогт  тохируулан зохион байгуулж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээг  боловсруулан хэрэгжүүлнэ.

1.3.4. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюун ухаан, авьяас чадвар, бие бялдрыг хөгжүүлэх зорилго бүхий “АВЬЯАС”, “ НОМ” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.3.5. Ерөнхий боловсролын сургалтын чанарын ахиц гаргахад анхаарч чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ.

1.3.6. Хоолт багийн сургууль, хүүхдийн цэцэрлэгт  эмч ажиллуулахыг бодлогоор дэмжинэ.

1.3.7. Улс, аймаг, бүсийн чанартай олимпиад, тэмцээн, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид бэлтгэсэн багш нарыг урамшуулж, хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудыг шагнаж урамшуулна.

1.3.8. “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлж, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд  чиглэсэн “4С” /4 С- бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах, хамтран ажиллах, харилцах/ арга хэмжээг хэрэгжүүлнэ.

      1.3.9. Сурагчдыг гүнзгийрүүлэн ба төрөлжүүлэн суралцуулах сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж сурагчдад ажил мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн амьдралаа төлөвлөх, бүтээлч сэтэлгээг хөгжүүлэхэд туслах “Миний ирээдүй” төслийг дэмжин ажиллана.

      1.3.10. Сумын сургуульд цахим платформыг хөгжүүлж, сургалтын менежментийн системийг хөгжүүлнэ.

1.3.11. Насан туршийн боловсролын орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан боловсролын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

1.3.12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургахад анхаарч, сургалтын арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлнэ.

1.3.13. Төр, хувийн хэвшлийн холбоог сайжруулж төрийн бус байгууллага, сургалтын төвүүдээр дамжᠿуулан боловсролын үр дүнтэй олон талт бодлогыг хэрэгжүүлнэ.

1.3.14. Тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг боловсролын салбарт зөвлөхөөр ажиллуулах бодлогоор дэмжинэ.

1.3.15. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шүүлтүүртэй ундны цэвэр усаар хангах төхөөрөмжийг нэмэгдүүлэх, сургуулийн орчныг камержуулах арга хэмжээ авна.  

1.3.16. Ерөнхий боловсролын сургуулийн урлаг, биеийн тамирын хичээлийн заал, дотуур байрны орчин нөхцлийг сайжруулан шаардлагтай тоног төхөөрөмжөөр хангана.

1.3.17. Бүх шатны боловсролын байгууллагад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахад дэмжиж ажиллана.

1.3.18. Ерөнхий боловсролын сургалтанд монгол уламжлал, орон нутгийн онцлогыг тусгасан “ контент”  нэвтрүүлэх, бэлтгэх үйл ажиллагааг дэмжинэ.

1.3.19. Суманд “Багшийн хөгжил – судалгаа арга зүйн кабинет”-ийг байгуулж, багшийн хөгжлийг дэмжинэ. 

1.3.20.  Гадаад хэлний лингафоны кабинетыг ерөнхий боловсролын сургуульд байгуулж, мэдээлэл зүйн кабинетыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

1.3.21. Амжилттай хэрэгжиж буй “Мянган инженер” арга хэмжээнд орон нутгийн залуучуудын хамрагдалтыг  нэмэгдүүлэхэд  анхаарч ажиллана.

1.3.22.  Боловсролын салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллана. 

1.3.23.  Багш нарыг дотоод, гадаадын сургууль, орон нутаг бүсийн сургуультай туршлага солилцох үйл ажиллагааг дэмжин ажиллах

1.3.24. Багш, ажилтан, албан хаагчийн эрүүл мэндийн талаар чийрэгжүүлэх кабинеттэй болох

1.3.25. Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хүчитгэх, сантехник, эрчим хүчний системд засвар хийх арга хэмжээг хэрэгжүүлж, цэвэр усын гүний худаг барина.

1.3.26. 250 хүүхдийн суудалтай өргөтгөл хичээлийн байрны гадна талбайг хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулах

1.4 ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, СОЁЛ УРЛАГ

1.4.1. Соёлын  биет ба биет бус өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түүнийг хамгаалан цуглуулагч, өвлөн тээгч нарыг сурталчлан дэмжиж, өв соёл, ёс заншлыг агуулсан соёл урлагийн бүтээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сурталчлах ажлыг мэргэжлийн байгууллагууд болон хувь уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулах ажлыг дэмжинэ.

1.4.2. Сумын нутаг дэвсгэр дэх археологийн болон түүх соёлын дурсгалт газрыг хамгаалалтыг сайжруулж, соёлын өвийг хамгаалагч, харгалзагчтай байх тогтолцоог бий болгоход санаачилга гарган ажиллана.

1.4.3. Сумын музейн үйл ажиллагааг сэргээж, тухайн үеийн түүх цаг хугацаагаар аялуулах, танин мэдүүлэх  орчинг бүрдүүлнэ.

1.4.4. Монгол хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлж бүх нийтээр монгол бичигтэн болох хөдөлгөөн  өрнүүлнэ. 

1.4.5. Сумын байгаль, түүх соёлыг илэрхийлсэн дуу, шүлэг, кино, ном, зохиолуудыг бүтээх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх санал санаачлагыг дэмжиж ажиллана.

1.4.6. Сумын номын сангийн фондыг баяжуулах, боловсон хүчнийг чадавхжуулах, шаардлагатай  тоног төхөөрөмжөөр хангах, орчин нөхцөлийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

1.4.7. Соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулан, орчин нөхцөлийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, мэргэжлийн боловсон хүчнээр үе шаттай хангана.

1.4.8. Сумын соёлын төвийг Монгол Улсын төрийн соёрхолт, зохиолч, яруу найрагч А. Самбаллхүндэвийн нэрэмжит болгоно.  

     1.5. НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ

1.5.1. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ.

1.5.2. Монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний уламжлалт тоглоом наадгай, үндэсний спортыг ирээдүй хойч үе, хүүхэд залуучуудад таниулан сурталчлах, бодлогоор дэмжин ажиллана.

1.5.3. Иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбай байгуулна.

1.5.4. Суманд нийтийн биеийн тамирын арга зүйн зөвлөл ажиллуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллана.

1.5.5. Зуслан багт байрлах баяр наадмын талбай болон сумын наадмын талбайг тохижуулна.

ХОЁР: ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

2.1 ХӨДӨӨ, АЖ АХУЙ:

2.1.1. Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн оновчтой бүтэц бий болгоно.

2.1.2. “Нэг айл, нэг өвөлжөө – 10 ар газар” арга хэмжээ хэрэгжүүлнэ.

2.1.3. Бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор усжуулах, худагжуулах, булаг шандны эх, бэлчээрийг хамгаалах, мэрэгч болон хортон шавьж устгах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

2.1.4. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Чинээлэг, хариуцлагатай малчин” шинэ загвар төслийг Төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдын анхан шатны болон дундын хоршоо, бүлэг, хэсэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллана.

2.1.5. Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулан, генетик нөөцийг хамгаалж, сумдад цөм сүргийн үржүүлэг технологийн нэгж байгуулж, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах арга хэмжээг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

2.1.6. Байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, бэлэн байдлыг хангах зорилгоор, баг, суманд өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлнэ.

2.1.7. Мал сүргийг бүртгэлжүүлж, гарал үүслийг тодорхой болгон, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлэх, мал, махыг зах зээлд нийлүүлэх мэдээллийн цахим систем хэрэгжүүлнэ.

2.1.8. Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургалтанд хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. 

2.1.9. Малын гоц халдварт, халдварт, паразит өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулж, мал эмнэлгийн салбарын ажил үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг дээшлүүлэн малын өвчлөлийг бууруулна.

2.1.10. Хүн амын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоод хэрэгцээг чанартай хүнсээр хүртээмжтэй хангаж,  хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэн ажиллана.

2.1.11. Орон нутгийн иргэд хүнсний ногооны хэрэгцээгээ өөрөө хангах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжинэ.

2.1.12. “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” арга хэмжээг хэрэгжүүлж, сүү, цагаан идээний эрүүл ахуй, ариун цэвэр, чанар, стандартыг дээшлүүлж зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллана.

2.1.13. Байгалийн дагалдах баялаг, мал аж ахуйн гаралтай шинэ брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.1.14. Өвс тэжээлийн фонд нэмэгдүүлэх зорилгоор ногоон тэжээл тариалах иргэн аж ахуй нэгжийг дэмжиж ажиллана.

2.1.15. Малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос, ноолуурыг малчдын хоршоогоор дамжуулан гадаад, дотоод зах зээлд борлуулахыг дэмжинэ.

2.1.16. Хоол, хүнс үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, туршлага судлуулах, мэргэшүүлэх арга хэмжээ авч ажиллана.

     2.2 ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨНГӨН ҮЙЛДВЭР

2.2.1.  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сумын халуун усны болон нийтийн ахуйн үйлчилгээний  үйл ажиллагааг дэмжинэ.

2.2.2. Шинэ технологи, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан барилгын материал, уламжлалт аргаар хийсэн мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана.

2.2.3. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, гарааны бизнес өрхийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, сум хөгжүүлэх сан болон зээлийн батлан даалтын сантай хамтран бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломжийг бий болгоно.

2.2.4. Нэмүү өртөг шингэсэн, дэвшилтэт технологи бүхий мах, махан бүтээгдэхүүн, савлагаатай сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн болон хүнсний ногоо даршлах, савлах, жижиг үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжиж ажиллана.

2.2.5. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулж үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломжийг бүрдүүлнэ.

  2.3: БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ

2.3.1.  Хөдөө багийн даваа, гүвээ, голын гармуудын авто замыг шинэчлэн судалгаа хийн тодорхойлж, авто замуудыг шинээр засах, сэргээн засах, гол, горхины усан гармуудад тээврийн хэрэгсэл зорчих шинэ модон гүүр барих ажлыг бүрэн шийдвэрлэн иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжоор хангана.

2.3.2. Сумын төвийн гүүр, авто замыг шинэчилж, хамгаалалтын далан байгуулах

2.3.3. Суманд төрийн албан хаагчийн “Тохилог орон сууц” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.3.4. Сумын төвийн хүн амын ундны усны чанар, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлж, хайс, хамгаалалтыг сайжруулан,  1 худагт цэвэршүүлэх төхөөрөмж байршуулна.

2.3.5. Албан байгууллагуудад авто машины зогсоолыг бий болгоно.

2.3.6. “Эрдэм толгой”-г тохижуулах цогц арга хэмжээ авна.

2.3.7. Нутгийн иргэд, төгсөгчдийн бүтээн байгуулсан түүхт дурсгалт зүйлсийг хадгалж, хамгаалах, сэргээн засварлахад хамтарч ажиллана.

2.3.8. Ардын хувьсгал, аймаг, сум байгуулагдсаны 100 жил, албан байгууллагын түүхт ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлуудыг тусгай төлөвлөгөөгөөр үе шаттайгаар эхлүүлнэ.

2.3.9. Баянцагаан багийн урд салаанд дэд станц барих, Зуслан багын дэд станцыг засварлана.

2.4. САНХҮҮ, ТӨСӨВ

2.4.1. Татварын бүх төрлийн үйлчилгээг цахимжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жигд хүртээмжтэй хүргэж, татварын бааз суурийг нэмэгдүүлнэ.

2.4.2 Орон нутгийн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний худалдан авалтад дотоодын аж ахуй нэгж үйлдвэрлэл эрхлэгчдийг тэргүүн ээлжид дэмжих бодлогыг баримтлах, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, иргэд, төрийн бус байгууллагын хяналтын дор ил, тод нээлттэй зохион байгуулна.

2.4.3 Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хариуцлагыг сайжруулж, хэмнэлтийн горимыг баримтлан төсвийн ил тод, шилэн байдлыг хангаж ажиллана.

2.4.4 Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх замаар иргэдийн орлогыг өсгөж, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

ГУРАВ: НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

 3.1. ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

3.1.1. “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл – II” арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ.

3.1.2. Сумын тахилгат, шүтлэгт газруудыг бүртгэл мэдээллийн санд оруулна.

3.1.3. Уламжлалт хэл, соёл, ёс заншлаа хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэд, нүүдлийн соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн соёл”-ын арга хэмжээг жил бүр зохион байгуулж, дотоод, гадаадын жуулчдад сурталчилна.

 3.2 БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛ

3.2.1 Бэлчээр ашиглалт, хамгаалалт, оторлолт, нөхөн сэргээлтийг сайжруулах, менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.

3.2.2. Гэр хороолол, хөдөөгийн хот айл, өрх, аялал жуулчлалын бүсэд ариун цэврийн байгууламжийг сайжруулах, шинэчлэх замаар хөрсний бохирдлыг бууруулна.”Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.3.  Мод тарих, ногоон төгөл байгуулах, ой цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах замаар ойн сангийн нөөцийг нэмэгдүүлнэ.

3.2.4. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаарыг баримтлан төсөвлөж, хэрэгжилтэнд хяналт тавина.

3.2.5. Сумын төв, хөдөө багийн хог хаягдал, нүхэн жорлон, байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас ухагдаж, эвдэрсэн газар, шатсан, огтлогдсон ойн сангийн судалгааг гаргаж, “Аюулгүй орчин” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.6. Хог хаягдал /ахуйн болон үйлдвэрийн хатуу хог хаягдал/-ыг ангилан ялгах, дахин боловсруулах талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт сурталчилгааг зохион байгуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулна.

3.2.7. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвхөн судлагдаж, зөвшөөрөгдсөн талбайгаас ашиглуулж, нөхөн сэргээлт хийлгэнэ.

3.2.8. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн тоо хэмжээг нэмэгдүүлж, менежментийг сайжруулна.

3.2.9. Ойн хортонтой тэмцэх ажлыг зохион байгуулж, байгалийн унаган төрх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгална.

3.2.10. Газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлох, ашиглах, уул уурхайг дэмжихгүй байх зарчим баримтлана.

3.2.11. Биологийн төрөл зүйл нь ховордсон зэрлэг гахай, тул, зэвэг загас, тарвага, баданга хүдэр зэрэг амьтадын тоо толгойг өсгөх, нутагшуулахад анхаарч, төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана.

3.2.12. Ойн санг гэрээгээр эзэмшүүлнэ.

ДӨРӨВ: ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

 4.1 “ЦАХИМ МОНГОЛ”-ТӨРИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

4.1.1. Иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлүүлэх, олон нийтийн санаа бодлыг тандан судлах, улмаар орон нутгийн бодлого, чиглэлд тусгуулах чиг үүрэг  бүхий тусгай хороог сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар байгуулна.

4.1.2. Тухайн орон нутагт ач холбогдол бүхий зарим асуудлын шийдвэрлэлтэнд иргэд саналаа цахимаар илэрхийлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

4.1.3. Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, “Нэг иргэн – нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлэн, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулна.

4.1.4. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг сэргээн эрчимжүүлж, “Ахмадаа сонсоё”, ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсоё”, “Хүүхдээ сонсоё”  зэрэг арга хэмжээгээр дамжуулан хүн амын тодорхой зорилтот бүлгүүдийн хүсэл, сонирхол, эрх ашгийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах ажлыг зохион байгуулна.

4.1.5. Төрийн үйлчилгээнд “Цахим шилжилт”-ийг үе шаттай хийж, цахим засаглалд шилжих үйл явцад идэвх, санаачлага гарган ажиллана.

4.1.6. Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инноваци нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ. Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ, шаардлагыг хангах дэд бүтцийг байгуулж, хамрах хүрээг өргөжүүлж, багтаамжийг нэмэгдүүлнэ.

4.1.7. Бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт сурталчилгааг тогтмолжуулна.

4.1.8. Хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор явуулын нэг цонхны үйлчилгээг өргөжүүлж тогтмолжуулна.

4.1.9. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг дэмжин хөгжүүлнэ.

4.1.10. Архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, архивын үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэн, архивын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор архивын өрөөг тохижуулж, тоног төхөөрөмжөөр хангана.

4.1.11. Иргэд, төрийн байгууллага, албан тушаалтанд хандахдаа заавал биеэр бус цахим хэлбэрээр ханддаг, харилцдаг, соёлыг хэвшүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллана.

4.1.12. Хууль тогтоомжийг сурталчлах, таниулах ажлын чанарыг дээшлүүлж, олон нийтэд хууль зүйн цахим хэлбэрээр шуурхай, үр дүнтэй хүргэж ажиллана.

4.1.13.  Асайт багийн төвд соёл, үйлчилгээний төв шинээр барьж бусад багийн төвийн барилгыг үе шаттай шинэчлэх, засварлах ажлыг зохион байгуулна.

4.1.14. Сумын төвийн гэр хорооллуудыг гэрэлтүүлгээр бүрэн хангах, камерын хяналтын системийн хүчин чадлыг нэмэгдүүлэн бүрэн хяналт тогтоох, багуудын гар утасны сүлжээ дамжуулах хүчин чадлыг сайжруулж, 3 G, 4 G сүлжээтэй болгоно.

4.2 МЭРГЭШСЭН, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА

4.2.1. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангуулж, мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнд суурилсан мерит тогтолцоог бэхжүүлэхэд санаачлага гарган ажиллана.

4.2.2. Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэн авлига үүсэх эрсдлийг бууруулж, авлигатай тэмцэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

4.2.3. Төрийн байгууллага, албан тушаалтнаас олгогдох аливаа зөвшөөрлийг цахимжуулж, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ.

4.2.4. Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, удирдлага, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн өмч үнэгүйдэх асуудлыг таслан зогсооно.

4.2.5. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

4.3. АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ

4.3.1. Нийгмийн бүхий л давхаргад гарч буй нас, хүйс, жендер, улс төрийн үзэл баримтлалын ялгаварлал, бэлгийн дарамт, хүчирхийллийг ажлын байр, олон нийт, гэр бүлийн бүх орчинд таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана.

4.3.2. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж бодлогоор дэмжин ажиллана.

4.3.3. Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана.

4.3.4. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг чиглэсэн гэмт хэрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүл, сургууль болон бусад бичил орчинд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг ханган ажиллана.

4.3.5. Хүүхдийг цахим мэдээллийн халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд орон нутгийн зүгээс анхаарч ажиллана.

4.3.6. Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг байгууллага, иргэдэд шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн стандартын түвшин, хангалтыг дээшлүүлж, гамшгийн үеийн харилцаа холбоог сайжруулна. Цаг агаарын аюул, гамшгийн үед үзэгдэлд суурилсан амжиж анхааруулах орон нутгийн мэдээг үүсгэж, сумын төвөөс малчдад хүргэн түгээж, бэлэн байдалд орох боломж бүрдүүдэх зорилгоор орон нутгийн мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборуудыг эрсдэл өндөртэй бүсүүдэд байгуулна.

4.3.7. Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг орон нутгийн хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.

 4.4. ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

4.4.1. Хөрш орнууд болон бусад ижил төстэй засаг захиргааны нэгж, хот суурингуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

4.4.2. Төрийн албан хаагчдыг гадаад арга хэмжээнд оролцуулах, туршлага судлуулах, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна.

—оОо—