Home Uncategorized Аймгийн нутаг дэвсгэрт коронавирусын халдвар батлагдсан, тус суманд ажилласан хүний PCR шинжилгээний...

Аймгийн нутаг дэвсгэрт коронавирусын халдвар батлагдсан, тус суманд ажилласан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

        Аймгийн нутаг дэвсгэрт ковид-19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдэж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”  /халдвар голомтот тархалттай/-д шилжсэн, ойрын хавьтлын хүн сумын нутаг дэвсгэрт ажиллаж аймагт PCR-ийн шинжилгээ өгөхөд эерэг гарсан, голомтын бүс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаториор үйлчлүүлсэн 73 иргэн суманд байгаатай холбогдуулан сумын онцгой комисс хуралдаж  дараах шийдвэрийг гаргалаа.

      -Сумаас хүн, тээврийн хэрэгсэл гарах, орох хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болов.

        -Хичээл, сургалтын үйл ажиллагааны танхимын сургалтыг зогсоон 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүлэв.

    -Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхдийн цэцэрлэгийн суралцагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Мөнхтөр, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ё.Оюунчимэг нарт үүрэг болгов.

        -Банкуудын үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоох;

        -Хүнс, эм, шатахуун түгээх станц, усан хангамж болон бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газруудыг өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд богиносгосон цагаар халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлан ажиллах;

           -Бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглов.

          -Нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдын 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулахаар болов.

       -18 насанд хүрээгүй хүүхдийг гэрийн хяналтанд байлгаж, дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар явуулахгүй байхыг эцэг, эх, анги удирдсан багш нарт даалгав.

    -Сумын хяналтын постын тоог нэмэгдүүлж хүн болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хяналтанд бүрэн авч, бүртгэлжүүлэн ажиллахыг хэсгийн төлөөлөгч М.Ганбаяр, багийн Засаг дарга нарт үүрэг болгов. Бүлээн хошуу, Бумбатын Даваа, Гоньдны буланд пост ажиллахаар болов.

         -Ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарлах, голомтын эцсийн халдваргүйтгэл хийхийг Засаг даргын Тамгын газрын дарга Л.Нарангэрэл, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Раднаасэд нарт үүрэг болгов.

      -Тусгаарлах байранд тодотгол хийж, аж ахуйн нэгжийн дарга нартай уулзаж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Санхүүгийн албаны дарга А.Намжилдорж, нягтлан бодогч Э.Гүррагчаа нарт үүрэг болгов.

          -Архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглох, хүнс бараа ачаа тээврийг шинээр баригдаж байгаа соёлын төвийн талбайгаас дэглэмийн дагуу тараах ажлыг зохион байгуулахыг багийн Засаг дарга /О.Мөнхбат/, тархвар зүйч /О.Алтан Од/, хэсгийн төлөөлөгч /М.Ганбаяр/ нарт үүрэг болгов